БНХАУ-ын хүн амын тооллого эхэлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятад улсын хүн амын долоо дахь удаагийн тооллого энэ сарын 1-ний өдөр албан ёсоор эхэлсэн хэмээн CCTV мэдээллээ. БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Бүх Хятадын нийт хүн амын ерөнхий тооллого арван жилийн дараа хийгдэж байгаа бөгөөд хүн амын тооллогын мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийхэд хоёр жил орчмын хугацаа шаардагдах аж.

Түүнчлэн хүн амын тоон мэдээллийг цуглуулах ажилд долоон сая гаруй хүн оролцох бөгөөд ирэх сарын эхэн хүртэл үргэлжлэх юм байна.

Уг тооллогын үеэр БНХАУ-ын иргэд төдийгүй тус улсад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч буй гадаадын иргэдийн мэдээллийг мөн бүртгэх аж.

Сонирхуулахад, Бүх Хятадын нийт хүн амын ерөнхий тооллогыг 1953, 1964, 1982, 1990, 2000, 2010 онд явуулж байжээ. Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр, Хятадын хүн ам өнгөрсөн онд 5.3 саяар өсч 1 тэрбум 395 сая болсон байна. Энэ тоон мэдээлэлд тус улсын засаг захиргааны тусгай бүс болох Хонконг, Макао болон Тайванийн хүн амын тоо ороогүй юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.42] 2020-11-03 16:48:54

Тайван юуных нь тусгай бүс байх билээ, Угаасаа хятадын харьяанд огт байгаагүй арал, хятадууд л 3 н давалгаагаар олноор нүүж очсон аралшүүдээ, Хятадууд хүн амынх нь ихэнхийг эзэлдэг учир Хятадын газар нутаг байх ёстой гэж Бээжингийнхэн тэнэгтрээд байгаа юмдаа. Тайван тэдний дураар нэгдчих газар бишдээ. Хэдий хятад хүн олон ч сэтгэлгээ нь тэс өөр, өөрсдийгөө тайванчууд гэдэг газар

Зочин [64.119.22.46] 2020-11-03 06:03:33

Хятад хүн амаа тоолж чадахгүй. Хэзээний 1 тэрбум 500 сая хүрсэн. Бичиг баримтгүй хэдэн зуун сая хятад бий. Нэг хүүхэд бодлогоос болж 2 дахь хүүхдээсээ эхлээд бичиг баримтгүй амьдардаг хятад олон.

Зочин [202.9.46.147] 2020-11-03 05:09:59

Хүн амын тоогоо бууруул та нарыг багтаах газар нутаг байхгүй.

Hujaa [178.165.128.58] 2020-11-03 06:05:02

Buuruulah geed l uzeed bnsdee! Covid ene ter geed!!! Ene Durakuud chin uheheesee usuh n hurdan bnsdee! Suuliin arga Atom iin bumbuguu l delbelhees!!! Hahahahaha


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.