Ж.Байден ялна гэдэгт итгэлтэй буйгаа мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /BBC/. Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден сонгуульд ялна гэдэгт итгэлтэй буйгаа Делавэр муж улсын Уилмингтон хотод үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

“Одоохондоо ялалтын талаар эцсийн байдлаар дүгнэлт гаргаж болохгүй хэдий ч тоо баримтууд эргэлзээ төрүүлэхгүй байна. Би сонгогчдын коллегийн 300 гаруй гишүүний саналыг авахаар зорьж байна. Бид дийлэнх америкчуудаас дэмжлэг авч, сонгуульд ялж байна. Бид хэдийнээ 74 сая гаруй санал авчээ” гэж тэрбээр хэлсэн байна.

Тэрбээр гол муж улсууд болох Пенсильвани, Жоржиад ялна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ. “24 цагийн өмнө бид Жоржиа муж улсад ялагдал хүлээж байсан бол одоо ялалт байгуулж байна. Нэг өдрийн өмнө бид Пенсильванид саналын тоогоор хоцорч явсан бол одоо ялж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Жоржиа, Пенсильванид Ж.Байден саналын тоогоор өрсөлдөгч Дональд Трампаас илүүрхэж эхэлсэн нь баасан гарагт тодорхой болсон юм. Одоогоор Ж.Байден Жоржиа муж улсад Д.Трампаас 4.4 мянган саналаар илүүрхэж байгаа бол Пенсильванид 28.8 мянгаар илүү байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [192.82.67.210] 2020-11-08 18:17:04

Энэ одоо мөд авсандаа орох гэж байж трампад зайгаа тавьж өгсөн нь дээр

Зочин [43.242.243.92] 2020-11-08 01:45:49

Baden bol mongol ruu elegtei negen

Зочин [202.9.46.13] 2020-11-08 04:49:46

Fuck you

Зочин [64.119.19.135] 2020-11-07 14:13:58

Trump гарч байж л өмхий жоом хятадуудыг арчиж чадна

Зочин [202.9.46.13] 2020-11-07 13:01:36

Хүн төрөлхтөн ардчиллыг бараг л ертөнцийн эзэн ертөнцийг аврагч гэж боддог гэхэд хилсдэхгүй. Хүн төрөлхтөний тархинд ардчилал байхгүй болвол аймшигт дарангуйлал боолчлол харгислал эргэн ирнэ гэсэн айдастай байдаг учраас хүмүүс ардчилалд одоог хүртэл итгэж, ардчилал л бидний аврал, эрх чөлөө гэж боддог гэнэн бодолтой байсаар байна. Харамсалтай нь та бидний итгэдэг энэ ардчилал нь орчин үеийн боловсон аргаар хүмүүсийг боолчилж шулан мөлжиж буйг хүн төрөлхтөн харахгүй ойлгохгүй байна. Харанхуй мунхаг монголчууд гадагшаа цагаачилж дүрвэж явж буйгаа ардчиллын ач буян гэж тэнэгтдэг. Яг үнэнийг хэлэхэд ардчилал бол өөрийн гар хөл бологч монголын урвагч эрх баригчдаар үндэсний аж үйлдвэрүүдийг чинь дампууруулж үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг чинь унагааж, чөлөөт зах зээл нэрээр бараа бүтээгдэхүүний үнийг хяналтгүй өсгөн шулан мөлжиж баялагт нь эзэн сууснаас болж монголчууд ядууран хоосорч эх орноосоо дүрвэсэн болохоос тэр ардчиллын ач буянаар гадагшаа явж байна гэж тэнэгтэх хэрэггүй

Зочин [192.82.74.139] 2020-11-07 15:11:49

Яг үнэн

Зочин [202.126.89.144] 2020-11-07 10:40:02

Zail zail. Trampl yalah uchirtai

Зочин [202.9.46.13] 2020-11-07 10:13:40

Fuch you

Хммммм [202.9.40.40] 2020-11-07 09:13:43

80 шахсан энэ өвгөн чадахууууу? Shit. Ачааллаа дийлэхгүй харвалт өгвөл ч. Нөгөө шар өвгөн нь арай залуу юм болохоор гарчвал арай дээр гэж бодохым.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.