Хоккайдод өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо 200-д хүрэх төлөвтэй байна

Aдмин / Гадаад мэдээ

Японы хойд нутгийн Хоккайдо мужид даваа гарагт коронавирусний халдварын 200 шинэ тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Тус мужид өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо хамгийн өндөр хэмжээнд хүрч буй нь энэ юм.

Хоккайдод халдвар авсан хүний тоо сүүлийн дөрвөн өдөр дараалан 100 давжээ. Тодруулбал, бямба гарагт халдварын 187, ням гарагт 153 тохиолдол тус тус илэрсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо даваа гарагт мөн л өндөр байх төлөвтэй байгаа ажээ.

Хоккайдо мужийн засаг захиргаа бямба гарагт халдварын түгшүүрийн таван шатлалт түвшнийг гуравдугаар түвшинд хүргэж ахиулжээ. Мөн эрх баригчид нийслэл Саппоро хот дахь “Susukino” энтертайнмент дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газар, шөнийн клубүүдэд ажиллах цагаа богиносгох хүсэлт тавьж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг оршин суугчид, аж ахуй нэгжүүдэд уриалжээ.


Сэтгэгдэл

Zochin [192.82.70.178] 2020-11-10 11:19:13

Bazarvaani


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.