Хүнсний талоны 36 мянган төгрөгийг иргэдийн данс руу шилжүүллээ

Aдмин / Хууль

Эмзэг бүлгийн иргэд, айл өрхийн тоо, судалгааг гаргаж тэдгээрийг хэрэгцээт бараа, хүнсээр хангах, 242 мянган хүнд сар бүр олгодог хүнсний талоны 36 мянган төгрөгийг данс руу нь шилжүүлэв. Ойрын өдрүүдэд хүүхдийн 100,000 төгрөгийг данс руу нь шилжүүлэхээр төлөвлөжээ.

Дотуур байрны оюутан сурагчдыг хүнсний багцаар хангах ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хийж байна. Нийтийн тээврийн ариутгал халдваргүйтлийг сайжруулж, маршрут бүрт явах автобусны тоог нэмэгдүүлж, рейс хоорондын зайг богиносгон, тээвэрлэх зорчигчдын тоог хүн хоорондын зай барих шаардлагын дагуу цөөн тоогоор тээвэрлэхээр зохицуулна.

Халдварын голомтод үүрэг хүлээн ажиллаж байгаа алба хаагчдыг урамшуулах талаар судалж, Засгийн газрын хуралд танилцуулахаар бэлтгэснийг Шадар сайд хэллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.