ДЭМБ-ын төв байранд халдвар тархжээ
Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд коронавируст халдварын тохиолдлууд бүртгэгджээ. Халдвар анх тарснаас хойш тус байгууллагат нийт 65 халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн долоо хоногт нийт таван ажилтнаас коронавирусийн халдвар илэрснийг ДЭМБ-ын Covid-19 хариуцсан захирал Мария Ван Керхове мэдэгдсэн.“Халдвар авсан хүмүүсийн бүгдийнх нь биеийн байдал сайн, зарим нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн, заримаас нь шинж тэмдэг илрээгүй”
гэж хэвлэлийн хурлын үеэр Мария онцолсон юм. Чухам хаанаас халдвар анх тархсаныг судлаж байна. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус халдвартай хүний хавьтал болсныхоо дараа өөрийгөө тусгаарлаж, саяхнаас эргээд ажилдаа орсон. Ямартай ч Женев хот нь Европт халдварын дэгдэлт өндөр байгаа бүс нутагт тооцогдож байна.
www.tv5.mn






































.jpg)







.jpg)


.jpg)




















Я.Содбаатар: Анхан шатнаас бус, удирдах түвшнээс эхэлж үүрэг, хариуцлагыг чангатгана
А.Ганбаатар: Эрх баригчдын алсын хараагүй, харалган бодлогын үр дүнд төсвийн орлого 1.4 их наядаар тасарсан
М.Энхцэцэг: Бүлгээ эвтэй байлгах, харилцан эв нэгдлийг хангах нь дарга нарын ажил
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэл сунгагдлаа
Зөвлөх геологич С.Жаргалан: Гар утасны түүхий эдийн орцонд газрын ховор элемент багтдаг
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ