Түр журмын хэрэгжилтийг хангуулахыг үүрэг болгов

Aдмин / Хууль

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын шуурхай штабуудтай цахим хурал хийж цаг үеийн мэдээлэл, үүрэг чиглэл өглөө.

Энэ сарын 01-нээс эхлэн шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руугаа зорчиж эхэлсэнтэй холбогдуулан зорчиж буй иргэд, тээвэрлэлтэд хяналт тавих, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах,

Түр тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуй, халдвар хамгаалал, хоол хүнсний эрүүл ахуйд тавих хяналтыг сайжруулах,

Үйл ажиллагааг явуулж буй 18 салбарын байгууллага, аж ахуйн нэгж, боловсруулах үйлдвэрүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхэд анхаарах, зөвлөмж заавар өгөх,

Дайчлагдан ажиллах албан хаагчдыг цахим сургалтад хамруулахдаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлах зэрэг үүрэг чиглэл өгөв.


Сэтгэгдэл

зочин [64.119.25.176] 2020-12-03 02:43:47

нийтийн тээвэр үйлчилгээг 100%явуул,явуулахгүй юм бол ард иргэд машин тэрэгтэйгээ хөдөлгөөнд оролцох болно.хүний эрхийг хязгаарлаж хааж боох эрх Kомуннистуудад байх ёсгүй.машин тэрэгтэйгээ явахад илүү их хамгаалалт дархлаагаа авч явах юм шүү дээ.kомуннист нийгэмд дарангуйлал дор тэсч чадахгүй шүү.

зочин [122.201.23.84] 2020-12-03 01:54:29

Хувийн машинуудыг явуул!!! Нийтийн тээвэр чинь ирэхгүй, ирэхээрээ хүн ихтэй гээд зогсохгүй байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.