З.Баянсэлэнгэ, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 4 дүгээр улиралд нийт 66 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв. Үүний 20 буюу 33.3 хувь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэг байна. Тухайлбал:

  • Х.Бээжинд холбогдох “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, худал мэдээлэл тараах үйлдэлтэй….” эрүүгийн хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Улсын Дээд шүүхээс Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоож ирүүлээд байна.
  • З.Баянсэлэнгэ нарт холбогдох “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…” хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.
  • Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан, сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах…” хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1, 821.1 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ны яллах дүгнэлт үйлдсэн ба Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.


Сэтгэгдэл

Зочин [150.129.141.155] 2021-01-15 11:10:57

Энэ кармаа ухаж явсан а ганбаатар сонгуулиар мөнгө олохыг хурэлсухэд зааж бхад монгол улс бол сөнөх юм ба л даа худлаа шаадаг болоороо шугэл хочтой явсан сайн кармааны хулгайч явсан эр дээ

Зочин [183.177.100.234] 2021-01-14 09:49:41

шүүх прокурор нь ийм байхаар монгол ингэж сөхөрч унаж байдаг нь зөв ш дээ. хаа хэдэн жилийн өмнөх хэргүүд бэ. ийм юм хийж байж ичихгүй их ажил хйисэн юм шиг мэдээлж байдаг. би ийм хийж байсан бол ичээд хүн битгий мэдээсэй гэж нуух байсан юм.

Зочин [188.150.76.17] 2021-01-14 08:52:53

Bayanselenge gej shunahai avgai odoo yalaa edlee

Zochin [202.126.88.33] 2021-01-13 19:23:55

Yalaa avaad yavaa bizdee Sandui gej novshiin hulgaich ene yu bolood bnaa

Зочин [192.82.73.129] 2021-01-13 18:59:04

Yu vee alin galavin yalaa avaagui yum uu.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.