Жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 67 сая мал тоологдлоо

Aдмин / Хууль

Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая (5.5%), үүнээс хонь 2.2 сая (6.9%), ямаа 1.5 сая (5.3%), адуу 122.1 мянган толгой (2.9%), үхэр 21.8 мянга (0.5%)-аар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1%) өссөн байна.

Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.0-208.2 мянган толгойгоор өслөө.

Малын тооны бууралтад Өвөрхангай аймгийн малын тоо 1146.4 мянга (20.4%), Баянхонгор аймгийнх 805.0 мянга (17.3%), Архангай аймгийнх 768.3 мянга (12.5%), Хөвсгөл аймгийнх 539.9 мянга (8.9%), Дундговь аймгийнх 352.0 мянга (8.6%), Говь-Алтай аймгийнх 286.9 мянга (8.0%)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Ихэнх нутагт 2020 онд зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдүүлсэн нь малын тоог бууруулах гол шалтгаан болсон байна.

Түүнчлэн өмнөх оноос төллөсөн хээлтэгч 206.9 мянга, бойжсон төл 809.9 мянган толгойгоор буурч, зүй бусаар хорогдсон том мал 944.5 мянган толгойгоор нэмэгдсэн нь мөн нөлөөлсөн байна.


Сэтгэгдэл

Сосорбарам Самдан [202.55.188.101] 2021-01-17 12:01:45

Эр малыг төөнүүрийн болон хавчих аргаар хөнгөлвөл ямар ч их зардал хөрөнгө оруулалтгүйгээр ашиг шим 30 % нэмэгдэж биe нь томорно . Бэлчээрийн даацанд нөлөөлөхгүй Шинэ иноваци болсон энэ багажийг малчин малдаа ашиглах боломжтой. Эм малаа бурханы ургамал гэгддэг царгас ургамалаар тэжээхэд мөн ашиг шим нь 25- 30% нэмэгдэнэ Ингэснээр тоо толгой хэт олшрохгүй чанарт шилжинэ . Монгол Улсын Оюуны Өмчийн Газраар хуульчлагдан батлагдсан патeнтын эрхтэй багажийг авч ашиглаарай МАЛЫН ЭМЧ , МАЛЧИДАА : МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСИЙН ЗӨВӨЛГӨӨ ,ТEХНОЛОГЫН КАРТ АШИГЛАЛТЫН ЗААВАР ДАГАЛДАНА . "БОГ БОД ЭМЧ ДОМЧ" ХХК УТАС : 91919169

Би статистикийн тоонд итгэхгүй байна. [202.131.225.53] 2021-01-14 10:06:58

Худлаа тоо. Малчид банкнаас зээл авах гэж малынхаа тоог ингэж хоосон "өсгөөд" байгаа юм. 2 жилийн өмнө 40 сая гаруй гэж байсан, гэтэл 2-хон жилийн дараа 67 сая болчихдог гэнээ. Статистикчид малаа сайн толоочээ.

Зочин [202.131.236.102] 2021-01-13 19:17:30

Хужаа махны үйлдвэр сайн ажиллажээ. Адуу, ямаагаа өшөө их нядал! Бэлчээр сөнөлөө.

Зочин [202.126.88.138] 2021-01-13 14:05:38

Ялтай мал одоо татвартай мал болсоон. Мал маллах хүн ховордоно.

Irgen [202.126.89.171] 2021-01-13 13:09:06

Iim ih maltai bol zugeer talaar neg bna bizdee bitgii hudlaa shaagaad bai

Зочин [192.82.76.215] 2021-01-13 13:06:26

Татвараас зугтав

Зочин [64.119.25.180] 2021-01-13 12:55:04

maldaa covid-19 tusgachihav aa...!!!

зочин [202.21.108.31] 2021-01-13 12:12:01

Татвар өгөхгүйн тулд малаа нуусан юм биш үү.

Зочин [150.129.140.102] 2021-01-13 17:09:48

Өөрсдийгөө нэмээд л 70 шүү дээ, хэвэндээ байна аа

Зочин [66.181.161.17] 2021-01-13 11:58:08

Малын хөлийн татвараас зугтаагаад эхэлсэн бна даа

[122.201.22.72] 2021-01-13 11:57:32

харин ч бага хорогдож дээ. хятад руу мал гаргаагүй. идшиндээ иддэг хэд нь нэмэгдээгүй. хөдөөнөөс ирэх мах нь багассан

Зочин [202.126.90.32] 2021-01-13 11:51:14

Монголын мал цөөрөөгүй Бодлого буруу бсан учраас мянгат хэргэм зүүх гэж малаа нэмж тоолуулж бсан 2 т Малын хөлийн татвараас цугтааж малаа хасаж тоолуулж эхэллээ

Зочин [192.82.76.215] 2021-01-13 11:10:45

Малчид ямар баян юм бээ


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.