“Linkedin Learning” ХААН Банкийг онцоллоо
ХААН Банк шинжлэх ухааны үндэстэй, олон талыг хамарсан, баялаг сонирхолтой сургалтууд санал болгодог “Linkedin Learning”-тэй 2020 онд хамтран ажиллаж, 200 гаруй ажилтнаа хүссэн сэдэв чиглэлийн дагуу дэлхийн түвшний багш, лекторуудын хичээлийг цахимаар үзэх боломжийг бүрдүүллээ.
ХААН Банкаар овоглодог өнөр бүлийн нэг том зорилго нь ажилтнуудаа тасралтгүй сургаж хөгжүүлэх явдал байдаг. Эрс өөрчлөлтийн энэ цаг үед бид хүний нөөцийн бодлого, байгууллагын соёлын хувьд уламжлалт сургалтаас дэвшилтэт суралцахуйд чиглэсэн шилжилтийг нэвтрүүлээд буй билээ. Энэ хүрээнд ажилтнуудынхаа өсөн дэвжих замналыг хангаж, тасралтгүй хөгжүүлэх, олон талт оролцоог дэмжих ажлуудыг тогтмол зохион байгуулж байна. Саяхан “Linkedin Learning”-ын зүгээс ХААН Банктай хамтарсан цахим сургалтад ажилтнууд тун идэвхтэй хамрагдаж, бүтээмжтэй үр дүнд хүрсэн талаар онцлон тэмдэглэж, албан ёсны сайтдаа бидний түүхийг хуваалцжээ.
“ХААН Банк нь шилдэг ажил олгогч байгууллага байхыг зорьдог төдийгүй ажилтнууддаа ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, сурч хөгжин, өсөн дэвших боломжуудыг олгох зэргээр байгууллагын эерэг соёлыг бэхжүүлэхийн төлөө ажилладаг. Тиймээс тасралтгүй сурч, хөгжих гэдэг нь манай банкны соёлын салшгүй нэг хэсэг юм. Олон мянган ажилтантай манайх шиг компани ажилтнуудаа тасралтгүй сургаж, хөгжүүлэх нь тийм амар ажил биш ч ажилтнууддаа хүссэн үед нь хүссэн сургалт, семинарт хамрагдах боломжоор хангаж ажиллах нь маш чухал” гэж ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба онцоллоо.
Мэдлэг тийш тэмүүлэх бидний аялал та бүхэнд ч бас урам зориг өгч, сургалт хөгжилд хөтөлнө гэдэгт итгэж байна.
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Хотын экс дарга Д.Сумъяабазар нийслэлийн МАН-даа нөлөөтэй хэвээр байгаа юу
Б.ЭНХБАЯР: ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ БИЙ БОЛГОЖ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙНА
Нүүрс тээвэрлэгч эмэгтэй
Ардчилсан намаас өнөөдөр /2024.04.26/ Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.