С.Амарсайханд Я.Содбаатараас ялгарах юм алга

Aдмин / Нүүр

Жил гаруйн өмнөөс Ковидын аюул Монгол Улсын хаалгыг тогшиж манай Засгийн газар ч бүтэн жилийн турш хилийн цаана байгаа энэ өвчнөөр шоудаж, ард түмнээ айлгаж, сайн ажиллаж байна хэмээн өөрсдийгөө магтан нэгнээ шагнаж, урамшуулж байв. Зарим нь Монгол төрийн хатан эх болон өргөмжлөгдөж байхад ард түмнээс цугласан хандивын мөнгөөр өөрсдийгөө урамшуулаад амжсан бүлэг нөхдүүд ч бий. Гэтэл 2020.11.10 өдөр дотоодод вирус дэгдэхэд Засгийн газар, мэргэжлийн байгууллагууд ямар ч бэлтгэлгүй байснаас өнөөдрийг хүртэл аюулт өвчний хүрээ улам тэлсээр байна. Үндсэндээ монголчууд, монгол төр, Монголын Засгийн газар ямар ч үр дүнгүй баахан төсөв мөнгө салхинд хийсгэж, ард түмнээ хий хоосон хуйлруулж, туйлдуулсан гэдэг нь өдөр ирэх тусам батлагдсаар байна. Эцсийн дүнд дөнгөж төрсөн залуу эхийг зөөвөрлөхдөө алдаа гаргаснаар Ковидын эсрэг ямар ч ажил хийгээгүй, толгой дээрээ хоосон лоозон өлгөсөн удирдлагууд солигдсон.

Солигдоход учир бий. Өмнөх алдаа дутагдлуудыг ор мөргүй арилгах шилдэг менежерүүд ажлыг авах ёстой. Шилдэг менежер хэмээн томилогдсон С.Амарсайханд Я.Содбаатараас ялгарах зүйл ер алга. Я.Содбаатар Улсын онцгой комиссыг ахлахдаа хэтэрхий зөөлөн бас эргэж буцсан шийдвэрүүд гаргаж байсан учраас түүний багт багтаж байсан эрүүл мэндийн салбар нь дотооддоо үл ойлголцож бараг 10 фракц бий болоод байсан гэдэг. Өглөө гарсан шийдвэр хэрэгжиж эхлээгүй байхад орой нь цуцлагдаж өөр тогтоол танилцуулагддаг байсан. Үүнээс болж ажлын уялдаа холбоо, залгамж чанар алдагдаж Ковидыг дарах бус хөшигний ард хэрүүл хийж суудаг байсан үнэн нь илчлэгдээд байгаа.

Тэгвэл энэ бүх асуудлыг цэгцэлж, Ковидыг ялан дийлэхээр сонгогдсон жанжин С.Амарсайхан алдааг засах биш асуудлыг улам хурцатгах шинжтэй байна. Өнөөдөр 420 мянган өрхөөс шинжилгээ авч Ковидыг ор мөргүй арилгана гэж мэдэгдэхэд маргааш нь 100 мянган иргэнээс ч шинжилгээ авах потенциал, нөөцгүй гэдэг нь илчлэгдэж байх жишээтэй. Бас “Баярын өдрүүдийг далимдуулж тэг зогсолт хийнэ. Энэ бол ковидыг ялах боломж” гээд сүүлийн 10 гаруй хоног сүржигнэж ард түмнээ дэлгүүр, зээлийн лангуу руу хуйлруулсан. Хэлсэн үгийнх нь шүлс хатаж амжаагүй байхад “Хүнсний худалдаа, түгээлтийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлнэ” гэсэн мэдээлэл цацагдаж байх жишээтэй. Тэг зогсолт хийх гээд байгаа юм уу, үгүй юм уу. Үнэндээ С.Амарсайхан Я.Содбаатараас ч дор эргэж буцаж байна. Асуудлаа судлахгүй, нөөц бололцоогоо тооцож мэдэхгүй байна гэж дүгнэхэд болохоор цаг хугацаанд эргэж буцсан, сөрж зөрөлдсөн шийдвэрүүд гаргалаа. Түүнийг Улсын онцгой комиссыг удирдсанаас хойш нэг ширхэг маскны үнэ 20 мянган төгрөгт хүрснийг ч иргэд мэдэж байгаа. С.Амарсайхан та алдаагаа зас, асуудлыг оновчтой томъёолж зөв шийдвэр гарга. Цагаан сараар тэг зогсолт хийх, хийхгүй, 420 мянган хүнээс шинжилгээ авах, авахгүйгээ эртхэн ард түмэндээ хэл. Монголын 3 сая иргэн тэр дундаа нийслэлийн 1.5 сая хүн ам сүүлийн жил гаруй хугацаанд хангалттай зовлоо. Одоо та нарын сүржигнэл, хийрхэл, байгаа оноогүй шийдвэр, тэнэглэлийг тэсэж үлдэх тэнхээ монголчуудад үлдсэнгүй. Ард түмэн чинь эхнээсээ төрийнхөө төв талбайд зулын гол болж эхэлсэн асуудал ч энэ бүх хийрхэл, дэмийрэлтэй чинь холбоотой гэдгийг өглөө бүр сана.


Сэтгэгдэл

Сумьяа!!! [66.181.188.16] 2021-02-12 04:00:30

Сумьяабазар байгаа цагт энэ 2- ын хэн нь ч ялгаагүй! Сумьябазараа яагаад явуулчихаж чадахгүй бгаа юм бэ???

зочин [59.153.85.67] 2021-02-11 03:16:36

ажлын үр дүнгийн нь харья.тэгээд дүн тавь даа .

Зочин [66.181.161.118] 2021-02-11 01:03:30

хуучих , шинэ хоёр талцаад эхлэлээ - СУМ шиг чулуу нүүлгэж эхлэлээ , нэг залууг онож зул барив ...

tusa [103.229.122.250] 2021-02-10 12:38:12

Олон юм ярилгүй халдварын дэглэмээ хатуу мөрдөе. 20 мянган төгрөгний маск гэж юу байдаг юм. 100 төгрөг байгаа ш дээ. Халах солихыг дон туссан хэнээтнүүд бүгд урд зүгийн гаралтай улсууд байгаа ш дээ. Хууль зөрчсөн нөхдүүдэд хүлээлгэх хариуцлагыг улам чангатгах хэрэгтэй. 1 сар гэрээсээ толгойгоо цухуйлгахгүй ч байсан яахав дээ.

Зочин [103.26.192.43] 2021-02-10 12:10:39

Taarsan taar shuudainuud shuu dee. ednees sain saihniig huleegeed nemergui

Зочин [66.181.187.73] 2021-02-10 10:02:45

Амарсайхан одоо л ажиллаж эхэлж бна . Одооны хөл хориогоор тархалтыг хумих хэрэгтэй бна . Содбаатар бол маш муу ажилласан . 1 . Вирусыг дотооддоо алдсан 2. Хоёр сарын турш хумих нь бүү хэл вирусыг тархаасан буруутай бнаа

Жудаг [64.119.19.67] 2021-02-10 08:07:39

Содбаатар сайн ажиллаж байсан дза. Ер нь Засгийн газар ч гэсэн. Одоо яаж байна хар даа. Хиншүү өөрийгөө шатаана гээд солиороод байсан, үүнээс санаа аваад нэг сайхан залуу ертөнцийн мөнх бусыг үзэв. Харамсалтай.

ZzZ [139.5.219.202] 2021-02-10 03:34:03

Болоод өнгөрсөн юм болгоны мууг нь сөхдөг, Тэрийгээ нээх мундаг болгож бичихгээд ядчихсан сэтгүүлч нар больмоор юм.

10 ЯЛГАА БАЙНА. [202.179.24.242] 2021-02-10 03:19:47

НҮДНИЙ ШИЛ, ЗАНГИА, КОСТЮМ.МЭНГЭ. АР ТАЛЫН ТУГ.ҮС. ЦАМЦ НЬ ӨӨР БАЙНА

Иргэн [66.181.183.65] 2021-02-10 01:29:10

Содбаатараа эргүүлж авья Энхбаярыг шахах гээд байнауу та нарыг ард олон мэднээ авахгүй шүү мөнгөний шуналтай нөхөр

lai we [202.9.46.198] 2021-02-10 00:34:10

neg in garch ireed dunguj ajilaa hiij bhd hutsaad unahiin. Hvn taiwan ajil hiilgeech llruudaa. Said ajilaa meddeg mundag hvn za muu shaarnuud

zochin [192.82.77.87] 2021-02-09 23:16:07

dund dood shatniihan ylanguya niisleliin ontsgoi komiss muu ajillaad ajliin uyldaa holboo bhgui dahij shiidver gargalt ntr bol herggui sh de neg l udirdlgaar ajilmaar ym dund shatniihan ajlaa sain hii

Уншигч [202.179.24.102] 2021-02-09 23:13:08

Харин тийм . Содбаатараас ялгарах юм алга . Ерөнхий сайд нь ч мэдрэмжгүй, зангараггүй

Зочин [203.91.115.55] 2021-02-09 23:00:18

Ярдаг нохойнууд ФС -д яаж ийгээд л хэрэлдэх,энэ хэрүүлийн сэдвийг нэг зугаагаа гаргах гэсэн хэрүүлч нөхөр оруулж өгөх юм.Содбаатар ажилласаар л буусан.Алдаа байсан,оноо ч зөндөө.Амарсайхан дөнгөж томилогдоод эрч хүчтэй л ажиллаж байна.Хоосон чалчигч нар улилдан боорголж байхаар өвчин тусгахгүй хорьж хумих гэсэн засгийн ажлыг дэмжмээр юм.ФС-р залхатлаа хүн муу хэлж төр засгаа хараах нь Монголчууд задран сөнөхийн ёр шүү.Хэрүүлч нар амаа түр хамхивал яасан юм.

иргэн [107.167.108.238] 2021-02-09 19:54:29

та нар өөрсдөө шадар сайд болох гээ юу

Зочин [64.119.23.225] 2021-02-09 17:56:58

СОДБААТАР НЬ ХОЛ ИЛҮҮ ДЭ... ЖЕНКОГИЙН ХУД АМАРСАЙХАН ХУДЛАА ГАР. ХОТЫН ДАРГА БОЛОХДОО ЯАЛАА. МӨНХЧУЛУУН ГЭЖ ЗАЛУУД ЯЛАГДААД ХӨГӨӨ ЧИРСЭН. ХҮРЭЛСҮХ ХҮЧЭЭР ТАВЬСАН. АХ НЬ НАМ НАМ ДАМЖСАН ОТГОБАЯР..

Зочин [172.58.143.74] 2021-02-09 17:38:28

"Бургас" Амараа бид хоёр юу бүтээж шалих вэ дээ. Уг гарал нь хулгайч хүмүүс төрд залраад Монгол улсыг баллаж байна доо.

ЗОЧИН [139.5.216.93] 2021-02-09 16:51:46

СОДБААТАР САЙД МАШ САЙН АЖИЛЛАСАН ТАЛ БҮРИЙН МЭДЛЭГТЭЙ, САЛБАРУУЛЫГ ЗАНГИДАЖ БСАН. АСУУДАЛ НОК ДЭЭР БСАН. ОДООЧ БГАА, ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭР ГАРГАДАГ, УОК-ИЙН ШИЙДВЭРИЙГ ҮЛ ХҮНДЭЛДЭГ.

Зочин [202.126.89.215] 2021-02-09 16:45:13

Sodoodoo bish sumyadaa bsan shuu odoo oyunerdene ch sumyagaa yaj ch chdahgui bags bizdee haa bn ter ene 7 honogtoo oorchilno gsen zuger belen am shaldan guy shuu barahgui

Zochin [59.153.115.24] 2021-02-09 16:13:41

Сумьяабазар байхад юм олигтой болохгүй л байхдаа, Өмнө нь ч одоо ч тэр ажлын садаа юм даа

Зочин [124.158.83.253] 2021-02-09 16:01:42

СОДБААТАР САЙН АЖИЛЛАСАН.НЭР ТӨР ХӨӨСӨНГҮЙ СЭТГЭЛЭЭРЭЭ АЖИЛЛАСАН.ДАЖГҮЙ ЗАЛУУ БАЙНАЛЭЭ.

Зочин [64.119.18.98] 2021-02-09 14:07:12

АН, ерөнхийлөгч нарын шахаасаар зах дэлгүүр гуанзуудыг нээснээр тархалт гарсан даа

Зочин [203.91.115.47] 2021-02-09 13:53:03

За даа, хэчнээн юү шалихав дээ. Нэг луйварчнаас нөгөөд шилжсэн хэрэг. Энэний ажлыг дүгнэхэд арай эрт байна.

Zochin [176.189.88.83] 2021-02-09 13:48:43

Ene tegeed ajlaa avaad sar boloogui Amarsaihanii buruu yu,setguulch ch gj hols r bicheed bgan bishu.

Зочин [202.21.108.43] 2021-02-09 13:44:33

Энэ хүнийг дүгнэхэд арай эрт үү

Зочин [202.179.21.206] 2021-02-09 13:08:37

Энэ сэтгүүлч нар АН намын поп хэдэн гишүүдээс болж энэ өвчин тархсан Тэд л өвчин гараад хөл хорио тогтоогоод 20 ч хоноогүй байхад л эдиин засаг баларлаа ,ард түмэн бараг өлсөж даарч үхэх гэж байна гэж ард түмнииг сошиалаар турхирсаар байгаад л болоогүй байхад хөл хориог сулруулахад хүргэсэн биздээ Тэгээд л одоо гор нь гарч өвчин тархчихсанХэрэв хатуу хөл хориог дахиад 14хоног сунгачихсан бол халдвартай голомт 2 хон байсан болохоор олж тогтоох боломж байсан Хэрэв халдварыг тэр үед барьчихсан бол улсаараа чөлөөтэй амьдарч болох байлаа Худлаа ард түмнии нэр барьж хүмүүсииг турхирдаг сэтгүүлчид улс төриин попууд л гай болсон Үнэндээ аливаа ажил 100%төгс байна гэж байдаггүйг амьдрал мэдэх хүн бүхэн мэднэ Ямарч юмны сайныг нь биш мууг нь олж хардаг сэтгэл нь бузартчихсан хүмүүсиин нэг нь энэ сэтгүүлч Одоо тэгээд л бас дарга нараа солих уу

Зочин [202.9.40.44] 2021-02-09 12:54:32

ajiliig ni taiwan xiilgex xeregtei bnaa

Зочин [202.179.26.102] 2021-02-09 12:43:29

энэ нийтлэлийг бичсэн хүн өнөөдөр Отгонбаяраас цалингаа аваад нэг гэдэс гарч 1 бандааш авч өмссөн л гэж найднам зэ,ийм юм бичихийг сэтгүүл зүйн ёс зүй гэж хэлдэггүй юм,ходоодны л сэтгүүлч байна

иргэн [192.82.70.63] 2021-02-09 11:58:32

Содбаатар бол үнэн сэтгэлээсээ хичээж ажилласан. Амарсайхан сэтгэл байхгүй зүгээр л нэр хүнд яаж олохов гэжл ажиллсан болж дүр эсгэж байгаа. Түүгээрээ ялгаатай. Монголд чин сэтгэлээсээ ажилладаг хүнийг үзэн яддаг хуурамч нөхдийг дэмждэг гажиг тогтолцоо үүсч хөгжиж байгаа гэнэ. түүний л нэг

Zochin [202.55.188.90] 2021-02-09 11:25:23

Энэ бичиж байгаа хүн илүү үг хэлж байгаа шигээ чадах болов уу. Нэг ч цаг хийж чадахгүй шүү дээ. Юм бичихэд хүн чанар чухал даа.

Зочин [103.10.23.149] 2021-02-09 10:55:13

2 хүнийг уралдуулаад хэрэггүй амарсайхан хотын дарга байхдаа ямарч бэлтгэл хангаагүй өчнөөн үнэтэй оргилуур л барьсан

Зочин [202.179.24.96] 2021-02-09 10:51:41

Харин ч мундаг сайн байна. Сайн юмыг сайн гэж хүлээн зөвшөөрч сураа. дандаа муу байна гэж юу байдын

Зочин [103.26.194.87] 2021-02-09 15:11:27

яаж хараад байгаан бэ?

Зочин [202.126.89.111] 2021-02-09 12:41:27

Амарсайханыг яахаараа томилдог бнаа үнэндээ муу ажиллаж бн хэн ч байсан адилхан биздээ Содбаатар нь овоо туршлагажиж байсан юм буцааж томилоо Оюун-Эрдэнэ сайдаа

Зочин [103.14.36.6] 2021-02-09 10:12:38

Содбаатар хэд дахин илүү ажилласан, энэ хүн шиг савсагнадаг нөхөр биш л дээ

Зочин [103.26.194.18] 2021-02-09 10:05:10

Amarsaihan sain ajillaj bgaa sh dee.dunguj garch irenguut ni uneleh bolooguiee.ajillah bolomjoor ni hanga.ene ugiin muugaar heleed bgaa chadahgui bna gej bodood bgaa humuus bi chadah uu gej bodood uzeetei.chadahgui l bhgui yu.ene hun chini gantshan turul deer ajillaagui.tumen salaa yuman deer ajilladag yum.uuruu uursduu ajil hiij chadahgui baij goochlo o gedeg chini chadbargui uhaangui urgashgui hunii zan.

Зочин [192.82.71.39] 2021-02-09 09:22:43

Amarsaikhan harin chig mundag ajillaj bgaa

Зочин [103.26.194.87] 2021-02-09 15:11:49

хаха ха ха ха ха

Зочин [122.201.22.61] 2021-02-09 09:07:22

Amarsaihan sain ajillaj baigaa

Зочин [66.181.161.27] 2021-02-10 01:21:35

Гөлөг нь бичээд байна уу. Содоогоос саын ажиллаж байж сайн хэлэгдэнэ малаа

Зочин [202.9.47.26] 2021-02-09 10:51:51

Тийм

zochin [150.129.143.87] 2021-02-09 08:30:04

ajil hiij bn bitgii ovchignoo naad humuus chin chadlaaraa ajillaj bn

Зочин [202.126.89.60] 2021-02-09 08:35:17

Чадал нь ийм хөгийн байдаг юм бол илүү чаддагт нь ажлаа өгөөч

ИРГЭН [66.181.161.119] 2021-02-09 08:29:24

АМАРСАЙХАН ДАРГА ӨӨР АРГА БАРИЛААР ИЛҮҮ ОЙЛГОМЖТОЙ АЖИЛЛАЖ БНА. СОДБААТАР ГАЛЗУУ ЮМ ШИГ ГЭНЭТ ХААЖ БСАН.ТЭР БҮҮ ХЭЛ ШИЙДВЭРҮҮД НЬ ӨДӨР ӨДӨР ӨӨРЧЛӨГДӨЖ ЦАГДААГИЙНХАН Ч УЧРАА ОЛОХГҮЙ ЯВЖ БСАН.ОДОО БОЛ УРЬДЧИЛААД ЗАРЛАЧИХААР ИРГЭД АЖЛАА ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖТОЙ БНА ГЭЭД Л ШАЛ ӨӨР ДЭЭР БНА

Зочин [202.126.89.111] 2021-02-09 12:43:08

Амарсайханы цүнх баригч юмаа да чи

Монголд байгаагаа битгий март, хоосон битгий мөрөөд. [202.131.225.53] 2021-02-09 08:22:35

Монголын өнөөгийн байдал нэг иймэрхүү л байна. Энэ нь тэгээд Содбаатар уу, Амарсайхан уу, ер хамаагүй. Хэн ч байсан ямар далдыг харагч биш. Гаргасан шийдвэрээсээ эргэж буцаж л таарна. Одоо Амарсайханы оронд Адгуумуухай гарж ирсэн ч байдал өөрчлөлгдөхгүй. Монгол бол Монгол ш дээ.

Зочин [59.153.115.12] 2021-02-09 08:22:33

Harinj iluu sain shuluun ajillaj bga hun shuu emnelgiihen ojir awj shinjilgee egne gesenjin ymarj hungui bur 2:3 laa buu halsan hums huruugaa oroldood suuj bsn shu de huduu gadaa ywah humuus tcag awj shinjikgee egeh gesenjin ojir duusssan geed awahgui bn geed baisanjin

Zoogii [172.58.43.223] 2021-02-09 08:22:27

Amarsaihan gej 1 yuuriin galaviin ovson tejeelt tormazavar shig shanaa garagchaad hudlaa mundag hunii dur esgeed pizda chine gertee bol shaasan mongoo nulimaj ireel tooljoogoo doo,avgai n boon shunaliin tulam

Зочин [203.23.199.205] 2021-02-09 08:20:59

Sahil hurteed dordono gedeg chin ene shuu dee ogtsoruulah tusam hetsuudne Jadambiin enhbayar gej hornii hutguuriin hiij bgaa ajil shuu

цэрэн [202.179.25.75] 2021-02-09 08:20:01

Таавчигтай гаргасанд уучлал гуйж огцорсон, харин арга нь барагдсан хүн өөрийгөө шатаалаа......... ЕС одоо яах ууу.

Зочин [66.181.170.162] 2021-02-09 08:09:27

Одоо энэ улс төрийн зорилгоор гийналдаж байгаа хүмүүс болио. Эх орон ард түмнийг зүгээр худал мэдээгээр талцуулдаг өөрсдөө ард түмний татвар, даатгалын мөнгөнөөс хулгайлж амьдрах санаатай хэсэг бүлэг хүмүүсийн нэг нь энэ мэдээг бичигч байх шиг байна. Содбаатар муу ажиллаагүй, хэн тэрийг муу ажилласан гээд байгаан хөлсний бичээч гуай. Ер нь нам дагаад хэдэн зоос олж болно гэж бодсон арчаагүй нөхдийн турхиралт их байна л гэж харагдаж байна даа. Эцэст нь хэлэхэд гараа хөдөлгөж зовлогоо зовоож хэдэн төгрөг олж амьдарсан чинь дээр дээ. Өөр бусад мөнгө хоол болохгүй гэдгийг эртхэн ойлгосон нь дээр шүү, сайн бодоорой.

Зочин [124.158.83.241] 2021-02-09 09:00:21

Яааг үнэн. Ийм зөв сэтгэлтэй хүмүүсийн эгнээ өргөжих болтугай.

Зочин [122.201.21.53] 2021-02-09 08:03:48

Энэ поп шуналаасаа нэг бно шүү хотыг самарсан одоо улсыг самрах нь дээ

зочин [103.229.122.216] 2021-02-09 07:47:35

Энэ залууд ажиллах боломжийг нь олгооч Элдэв өө хайгаад л байх юм Амарсайхан харин ч зангарагтай залуу шүү

Зочин [66.181.161.27] 2021-02-10 01:22:57

Хулгайч дотроо зангарагтай гэж үү

зочин [103.10.22.67] 2021-02-09 07:45:42

орос хүн уриа лоозун зэвсэг бүтээх ш.у ны ололт дээрээ , хятад том даргыг шүтэх хооллох идэх уух дээрээ , манай монголчууд атаархал хэрүүл луйвар дээрээ хүний хөгжил нь тулгуурладаг .

Зочин [64.227.114.14] 2021-02-09 07:43:40

ХҮН СОЛИГДООД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ, ХУВСГАЛААР ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭР, НИЙГЭМИЙГ ӨӨРЧЛӨХӨӨС НААШ ЮУ Ч ӨӨЧӨЛГДӨХГҮЙГ 30 ЖИЛИЙН ТҮҮХ ХАРУУЛЖ БАЙНА. БИД 30 ЖИЛИЙН ӨМНӨ АРДЧИЛАН ГЭХ ХУЛГАЙЧУУДЫН НӨЛӨӨНД АВТАН БУРУУ НИЙГЭМ БАЙГУУЛСАН. 1990 ОНД САЙД НАРЫН ЗӨВЛӨЛ, ХАРЯА ТӨРИЙН ЯАМД АЖИЛЛАЖ ГАРГАСАН ТӨРИЙН ТОМ БОДЛОГУУДЫГ ЖИНХЭНЭ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД АРДЫН ДЕТҮТАТУУД БАТАЛДАГ БАЙСАН. ОДОО ОЮУ ТОЛГОЙГ ХУЛГАЙЧИД ӨГӨХ, ШАШИНД ТАТВАР ТӨЛӨХ, УЙИХ-ынХУЛГАЙЧИД ХАЛДАШГҮЙ ЭРХ ӨГӨХ, ЭРДЭНЭТИЙГ ХУЛГАЙЛАХ, ОРД ГАЗРУУДЫГ ХУЛГАЙЛАХ ЗЭРЭГ БҮХ ЭРХИЙГ 76 ХУЛГАЙЧ ОЛГОДОГ ЭРХИЙГ ЖАЛГА ДОВНЫ 76 ХУЛГАЙЧИД ОЛГОДОГ ҮНДСЭН ХУУЛЬТАЙ БОЛСОН НЬ МОНГПОЛЫН МӨХӨЛ.

Зочин [66.181.161.38] 2021-02-09 07:41:31

Амарсайхан даргад ажиллах боломж олго хүмүүсээ. Ямарч ажилд бэлэн жор байдаггүй юм.

зочин [66.181.178.225] 2021-02-09 07:35:22

ямар ч бодлого төлөвлөлт боловсруулалт байхгүй хуй салхи шиг хуульралдаад явсаар байгаад 3 жил дуусна

Зочин [66.181.181.217] 2021-02-09 08:02:47

ZA YAXAV EE AJILLAAD UZEGDEE, TSAG XUGATSAA XARUULNA. SODBAATAR BOL XAMGIIN ARCHAAGUI NOVSH JDY IDEJ TSADSAN BOOXOI BAILAA.

Чуганц [192.82.74.90] 2021-02-09 07:24:05

Содбаатар чухамдаа муу ажиллаад халагдаагүй. Хар хэлтнүүдээс болж халагдсан. Хэн ч түүнээс дээр ажиллах боломж бага.

Chavgantsad [202.126.89.205] 2021-02-09 08:30:52

Codbaatar mash sain ajillaad mongold covid oruulj irsen. Iim sain ajilsan uchir shorond orox estoi

Зочин [64.119.23.78] 2021-02-09 07:23:48

Нийслэлийг удирдаж байсан хүний зангараг, ажил төлөвлөлт илүү дээр байна уу даа гэж харж байна. Энэ хүнд үед Амарсайханаас өөр УОК удирдах хүн байхгүй байхоо

Zochin [183.177.100.4] 2021-02-09 07:23:37

Amarsaihan iluu ajilna shde odoo hedhen honoj bhad n dugneed yhawdeee

Зочин [192.82.72.27] 2021-02-09 07:22:50

Хийх ажилгүй гэртээ хэвтдэг арчаагүй гаруудын ганц чаддаг ажил нь хүн муулж төр засгаа харааж шүүмжлэх. Ийм гарууд ямар ч төр засгийн үед бахь байдгаараа л байна.

Зочин [202.126.89.111] 2021-02-09 07:21:01

Содбаатар бүх талаараа илүү ажиллаж байсан энэ Амарсайхан гэж бөөрөнхий баагий юм нийслэл засаг дарга байхдаа юу хийсэн юм юу ч хийгээгүй

Иргэн [66.181.184.164] 2021-02-09 07:20:21

Нэг гарт бүх эрх мэдлийг төвлөрүүлэх хэрэгтэй.НОК ийн хэрэг гэж юу ч.алга.Худлаа төөрөгдүүлээд будилуулаад байна.Үтэр түргэн татан буулга.

Зөв [122.201.21.146] 2021-02-09 07:32:26

Зөв

Зочин [66.181.180.43] 2021-02-09 07:16:22

Битгий тоо хүмүүсийн муу хэлхийг , гялалзтал ажилаад өгөөрэй шадар сайдаа

Залхлаа [202.9.47.24] 2021-02-09 07:15:52

МАН бол МАН л шүү дээ! Өгөрсөн коммунист харгис суртал, ужгирсан балай тэнэг сэтгэхүйтэй тэдний хэнээс нь ч олигтой шийдэл, өөдтэй үр дүн горьдох хэрэггүй. МАН -ыг аль болох хурдан нугасыг нь таслаж, нүхэнд нь булж, нүднээс далд хийвэл л Монгол, монголууд нэг өөд нар үзэх биз!

Зочин [202.126.92.99] 2021-02-09 07:11:53

Угаасаа энэ Амарсайханд бид хотын дарга байхад нь л ХУУРТСАН ШДЭЭ

зочиг [66.181.160.75] 2021-02-09 07:09:34

Бидний монголчууд хүн муу хэлдэг авчнаөсөа салах хэрэгтэй.Асуудал болгоныг улс төржүүлнэ.Маш хатуу гар хэрэгтэй.

Зочин [103.26.193.216] 2021-02-09 07:09:19

Угаасаа зөв замаар явж байгаа бол өөрчлөлт гарахгүй байх нэг тал байж мэдэх юм.

Зочин [192.82.75.145] 2021-02-09 07:05:54

Hamaagui iluu Yadaj changa duu shiruun torhtei

Зочин [202.126.89.235] 2021-02-09 07:05:22

ялгаа нь их сүржин гар байнаа

Зочин [66.181.190.23] 2021-02-09 07:01:06

энэ засаг тоглоомын засаг үр дүнд нь ард иргэд л хохирно. Огцруулах хэрэгтэй

unga [103.57.94.122] 2021-02-09 07:14:04

lol orond ni heniig tavih uu tegeed?

Зочин [139.5.216.11] 2021-02-09 07:00:42

Уг нь маш сайн хааж л үр дүн гарна /танил талтай давхилдаад гэр хороолол түгжрэл дунд байсан даа өмнөх хол хорио/ тэгвэл ажлын үр дүн гарахгүй хэдэн цагдаа цэрэг даараад л үлдэнэ ШИНЖИЛГЭЭ БОЛ ШААРДЛАГАТАЙ НЬ Л ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШААРДЛАГА ҮГҮЙ БОЛ ГЭРЭЭС ЦУХУЙХГҮЙ 12 ХОНОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА МОНГОЛ ТҮМЭН МИНЬ

Зочин [64.119.23.78] 2021-02-09 07:25:30

Хөл хориог хийж тархалтын эрчийг бууруулна. Давхар бүх өрх шинжилгээнд хамрагдана. Ковид илэрвэл гэрт нь эмилнэ. Дэлхийд хамгийн сайн цар тахлын үеийн шийдэл шүү. Харин иргэд одоо идэвхтэй шинжилгээнд хамрагдаад маскаа зүүгээд гараа угаагаад явах хэрэгтэй

Зочин [192.82.71.46] 2021-02-09 06:57:30

Мөнхсайхан Энхболд 2 т ч ялгарах юм алга.Тэр маскны тендерийг хардаа

Зочин [103.57.95.125] 2021-02-09 06:44:14

sod ni iluu logiktoi bsn daa

Зочин [64.119.25.44] 2021-02-09 06:36:38

Тэг зогсолт хийхгүй байсан юм бол бүгдээрээ цагаан сараа хийцгээе, ер нь хэн нь машинтай хотоор давхилдаж хэн нь хоригдох ёстой юм, подвалд 8 нэрийн хүнсний лангуу ажлуулдаг хүн гэхээр үнэмлэхээ үзүүлээд явж болно гэсэн биз дээ.


82 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
82 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.