Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа асгаж байсныг зогсоов

Aдмин / Хууль

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр газар дээр очиж хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв. Шалгалтаар "ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг газар дээр нь таслан зогсоож, малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авч, Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид дээжүүдийг өгөөд байна. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана.
Үүссэн учир шалтгааныг "ДЦС-III" ТӨХК-ийн инженерүүдээс тодруулахад зууханд үүссэн үнсийг шүүлтүүрээр шүүж, усаар тээвэрлэн үнсэн санд үнсийг хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станцруу шахаж дахин ашигладаг байна. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрэх аюулд хүрснээс үүдэн аваарийн шугам хоолойгоор тунгаагдсан үнс зайлуулсан усыг 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд хаясан байна. "ДЦС-III" ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад дахин Туул голын далан давуулан үнс зайлуулсан ус хаяхгүй байх талаар нь шаардлага тавьж анхааруулга өгч ажиллав.
Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.114] 2021-02-18 02:19:12

Байгаль орчны, улмаар хүн ардын эсрэг ноцтой гэмт хэрэг! Хэддүгээр анги төгссөн хүмүүс ийм юм хийдэг байна аа? Хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

зочин.. [202.21.109.98] 2021-02-17 22:32:36

станцын дарга... сайд тавинбэх нарыг торгооч ээ.. үнсийг нь тэр хоёроор цэвэрлүүлэх хэрэгтэй....

Иргэн [192.82.71.92] 2021-02-17 17:06:54

Ийм байхаар яаж иргэд маань эрүүл байхав дээ!Арай л дэндүү юиаа!!!

Иргэн [192.82.71.92] 2021-02-17 17:04:58

Малнуудаа! Туул голын усаар Улаанбаатарчууд ундаалдаг гэдгийг мэддэггүй юм уу?Бааж шээх нь холгүй байх юм!!!

Иргэн [202.126.89.218] 2021-02-17 13:38:47

Хувийн хэвшил ингэсэн бол эздийг нь шууд баривчилж эрүүгийн хэрэг нээгээд үйлдвэрийг нь хааж лацдаад, зөвшөөрөл лицензийг нь хүчингүй болгоно. Төмрийн цахилгаан станц нь өмчит тул даргынх нь толгойг илээд анхааруулсан болоод орхино. Бид иймэрхүү л хүмүүс. Баруун бүс дэх шахмал түлшний үйлдвэрийн орчин гэж авах юмгүй бохирдсон, эргэн тойрны айл ба байгууллагуудын орчинд нүүрсний нарийн тоосонд даруулаатай. Хувийн байгууллага ингэсэн бол захирал нь шууд шорон, торгууль, зөвшөөрлөө хураалгаж, дампуурна.

Зочин [202.126.89.218] 2021-02-17 13:56:25

Төрийн өмчит цахилгаан станц

Зочин [192.82.68.232] 2021-02-17 13:31:20

пээ шүүгээч

Зочин [103.10.23.149] 2021-02-17 11:02:19

Улаан цайм санаатай бна төрн өмчит компань ард иргдээ хордуулж болно гэж үү сайд нь юу шалгаж байсын бэ

Зочин [64.119.21.41] 2021-02-17 08:16:58

За хэлээд болохгүй шүү хариуцлага тооцоо


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.