Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модид захидал илгээв

Aдмин / Нүүр

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

ЭРХЭМСЭГ НОЁН НАРЕНДРА МОДИ ТАНАА

Шинэ Дели

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг шуурхай хүлээн авч, анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар олгосонд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд болон энэтхэгийн ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэтхэг Улсаас вакцин хүлээн авсны маргааш буюу энэ сарын 23-нд бид КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын аяныг эх орондоо эхлүүлж, миний бие анхны тунг хийлгэснийг Танд сонордуулахдаа таатай байна. КОВИД-19 цар тахлын хүндрэл, бэрхшээлийг даван туулж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад Энэтхэг Улсын Засгийн газраас үзүүлсэн энэхүү сайн санааны дэмжлэг туслалцаа онцгой үүрэг гүйцэтгэж, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бататгалаа.

Ерөнхий сайд Тантай ойрын үед утсаар ярьж, өөрийн биеэр гүн талархлаа илэрхийлэх завшаан тохионо гэдэгт итгэлтэй байна.

Гүнээ хүндэтгэсэн,

ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ

Улаанбаатар хот


Сэтгэгдэл

Баярлалаа [202.126.88.152] 2021-02-26 02:30:00

Маш сайн байна. Аяганы хариу өдөртөө Агтны хариу жилдээ шүү. Баярласнаа илэрхийлэх ч бас энэ хэцүү үед сэтгэлийн бэлэг болно.

Зочин [172.58.141.210] 2021-02-25 13:59:40

Zuitei sain baina es zuitei baih saihan!

Nam bus irgen [103.57.94.177] 2021-02-25 06:07:43

Mash zuv uhaantai bna. Hund bayarlasan setgelee ilerhiilne gedeg uhaantai hunii shinj. Belgiin morini shudiig uzdeggui. Ih tsetserhegch alivaag uguisgeh don shugelsen humuus "vaccine" hiilgehgui baih ni ted narin erh. Ene hund uyed tuslamjiin garaa sungasand talarhah ni zuin hereg. Mash sain bna.

Зочин [139.5.218.208] 2021-02-25 06:01:46

Энэтхэг бол Монголд эртнээс их ээлтэй ханддаг улс. Монгол НҮБ-д гишүүнээр элсэхэд Жавхарал Нeру eрөнхий сайд нь маш их тусалсан. Тухайн үeийн дэлхийн том лидeрүүдийн нэг Нeругийн үг капиталист орнуудад ихэд нөлөөлөн Монголд нааштай хандсан байдаг шүү. Одоо нeфтийн үйлдвэр Энэтхэг барьж өгч байна. Гэтэл хойд урд хөршүүд бол аль болохоор л нeфтээр өөрсдөөсөө хараат байлгахыг хичээдэш

Зочин [139.5.218.208] 2021-02-25 05:57:40

Энэтхэгийн Моди шиг eрөнхий сайдтай болох юмсан. Их мундаг удирдагч харагдаад байгаа юм. Улсынхаа онцлогийг сайн мэддэг, Энэтхэгийг эдийн засаг, улс төрийн том тоглогч болгож эхлээд хүн. Зүгээр ч нэг улс төрч биш, Энэтхэгүүдийн оюун санааны соёлыг эрхэмлэдэг, спиричуал хандлагыг бас агуулсан хүн.

Хэхэ [82.132.226.1] 2021-02-25 05:18:53

Миний оркуудаа? 1. Та нар нар интернэт дээр сэтгэгдэл бичихээс сэтгэлээсээ ганц захиа цаасан дээр бичиж үзээгүй л байна шүү дээ. Хүнээс юм аваад баярласнаа илэрхийлэх нь хүн төрлөхтний ёс шүү. 2. Албан бичгийн толгой дээр Монгол Улсын Ерөнхий Сайд гэж байдаг байлгүй дээ гэж бодож байна

зочин [122.201.19.99] 2021-02-25 02:42:24

Хийх ажилгүй поп ерөнхий сайдтай болчихсон бнааа Ипотекийн зээлийг эрх тэгш адилхан 6% болгочих сэтгэл зүрх бна Оюунэрдэнэээ

Зочин [192.82.65.51] 2021-02-25 03:31:53

Ёстой шал дэмий юм ярьж, цаг нөхцөөсөн ерөнхий сайдтай болж дээ.

Зочин [202.126.88.70] 2021-02-25 02:37:02

ЭНЭТХЭГЭЭС ВАКЦИН ХУДАЛДАЖ АВАХ АЖЛЫГ ШУУРХАЙЛАХ ХЭРЭГТЭЙ.БИД ИРГЭД МӨНГӨӨ ТӨЛӨХӨД БЭЛЭН ШҮҮ. Алийн болгон хүнээс үнэгүй юм авах билээ дээ.Тэр том орон Энэтхэгт Монголыг хангах вакцин юу ч биш шүүдээ.Дээр нь Энэтхэг чинь биотехнологи, мэдээллийн технологиор мундаг шүү дээ

Хувь хүн гадаадын Ерөнхий сайдад захиа илгээчих юмаа. Кх! [202.131.225.53] 2021-02-25 02:19:57

Нэрнийхээ дор албан тушаалаа бичдэггүй юм уу? Хувь иргэн л Энэтхэгийн ЕС Моди-д захиа бичсэн юм шиг харагдаж байна ш дээ,

Зочин [66.181.184.232] 2021-02-25 02:14:50

Кашмир болон Гималай нь Энэтхэг улсын газар нутаг мөн.

Зочин [202.179.21.219] 2021-02-25 02:23:30

Amaa tat!!! Bidend ogt padli bhgui!


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.