Сангийн сайд Б.Жавхлан: Эдийн засаг энэ оны хоёрдугаар хагаст тогтворжино гэсэн хүлээлттэй байна

Aдмин / Эдийн засаг

Сангийн сайд Б.Жавхлан “Дэлхий нийтээр цар тахалтай нүүр туллаа. 2020, 2021 оныг дамжаад төсөв дээр 4.1 их наядын ачаалал авсан. Өнгөрсөн онд 2.4 наяд, энэ жил 1.7 их наяд төгрөг. Тиймээс төсөв дээр нэмж ачаалал авах боломжгүй байна.

Цар тахлын энэ хугацаанд 38 мянган ажил олгогчийн өмнөөс 932 тэрбумын нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, төр өөртөө ачаалал авсан.

Долдугаар сарын 1 гэхэд вакцинжуулалт дуусна. Төрийн институциуд хамтарч эдийн засгаа сэргээх шуурхай арга хэмжээ авч байгаа. Үүний үр дүнд эдийн засаг энэ оны хоёрдугаар хагаст тогтворжино гэсэн хүлээлт бий. Тиймээс төсөв дээр нэмэлт ачаалал авах боломжгүй болж ирсэн.

Аялал жуулчлалын тухай хуульд уг салбарын үйл ажиллагааг экспортын чиглэлийн үйлдвэрлэлт, төрөөс үзүүлдэг хөнгөлөлтүүдтэй нэгэн адил дэмжлэг үзүүлнэ гэсэн зааот байдаг. НӨАТ-ын хуульд зөвхөн тур оператур дээр тухайлан заасан. Өөрөөр хэлбэл, туайн үйлчилгээ, бүтээгдэхүүн дээр НӨАТ-ын асуудал яригдахаас биш ААН-ийн нэр зааж хөнгөлөлт үзүүлэх боломжгүй. Хуулийн зохицуулалт нь ийм юм.

Харин аялал жуулчлалын сан байгуулахыг төрөөс бодлогоор дэмжих ёстой. Чиглэлийн яам нь асуудлаа оруулж ирэх ёстой.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц төлөвлөгөөг богино хугацаанд гаргасан. Энэ дотор та бүхний ярьсан 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой. Энэ бол халамж, буцалтгүй тусдамж биш. Банкууд өөрсдийн хөрөнгөөрөө олгоно. Харин төрөөс хүүгимйн хөнгөлөлт үзүүлэх юм" гэлээ.

Эх сурвалж www.24tsag.mn А.Сүх


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:26:26

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:26:26

Зочин [202.179.21.215] 2021-03-01 10:20:20

Хүрэлүүд шигээ байвдаа

А.Сүхээ, алдаагаа засаачээ. [202.131.225.53] 2021-02-26 09:05:45

Ямар их үг үсгийн алдаатай юм бэ? "зааот" "тур оператур" "тусдамж" "хүүгимйн". 6 мөртэй нийтлэлд лав 5 үгэнд алдаа байна.

Зочин [139.5.216.145] 2021-02-26 00:05:51

Гадны хөрөнгө оруулалтанд баталгаа гаргахгүй гэсэн үү. Тэгвэл хөрөнгө оруулалт гацна гэдгийг мэдмээр дээ

Хүлээгээд л бай. Гэхдээ ... [202.131.225.53] 2021-02-25 16:01:11

Хүлээхийн сацуу Монголынхоо сая таван зуу дээрээ ӨӨРИЙН ХҮЧЭЭР хөгжих загвар (модель) зохиож туршаачээ. Гадны зээл тусламжгүй яаж хөгжиж болдогийг бидэнд харуулаач. Сайд аа!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.