KFC Брэнд дахин дүүргэж эхэллээ
Амтат шарсан тахиатай KFC брэнд ДУТУУГАА ДҮҮРГЭЕ компанит ажлынхаа хүрээнд нийгмийн хариуцлагын олон ажил хийж байгаагийн нэг нь нийтийн эзэмшлийн замын нүхийг дүүргэх билээ. Бид өнгөрсөн оны 10-р сараас эхлэн фейсбүүк хуудас болон мэйл хаягаараа дамжуулж олон нийтээс “хаана, ямар замын нүхийг дүүргэх” санал хүсэлтийг авч эхэлсэн. Иргэдээс ирсэн саналын дагуу нэн яаралтай засварлах шаардлагатай замууд болох эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн орчмын 160м2 замын нүхийг дүүргээд байсан билээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгчдэд хамгийн өгөөжтэй үйлс хэмээн үнэлэгдсэн энэхүү ажлаа дахин үргэлжлүүлж, иргэддээ амласан ёсоороо замын нүх дүүргэх аянаа албан ёсоор дахин эхлүүлж байгаадаа баяртай байна. Муудаж эвдэрсэн замын нүхийг дүүргэж янзалснаар автомашины эвдрэл, зам тээврийн осол болон замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлж чадсан. Түүнчлэн нийслэл хотын маань өнгө үзэмж нэмэгдэж, иргэд маань сайхан замаар зорчих боломж бүрдсэн билээ.
Хэрэв танд дүүргүүлэхийг хүссэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчмын нийтийн эзэмшлийн замын нүх байгаа бол саналаа бидэнд явуулаарай. Санал явуулахдаа замын нүхний зургийг авч, хаяг байршлын мэдээллийг дэлгэрэнгүй өгснөөр таны санал баталгаажих юм шүү. Хүрээлэн буй орчин, гудамж, зам талбайгаа сайжруулж, сайхан нийгэм бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс та бүхнийг аянд идэвхтэй оролцож #ДутуугааДүүргэхийг уриалж байна.
Санал хүлээн авах имейл хаяг: info.marketing@tavanbogd.com
Жижиг зүйлээс л том зүйл эхэлдэг. Хамтдаа #Дутуугаа ДҮҮРГЭЕ.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:36
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:36
Зочин [122.201.31.126] 2021-04-03 14:18:57
дүүргэх газар зөндөө л байна хүмүүс хэлсэн хэлээгүй харахад л байна. хорооллын зам, хороолол доторхи замууд байна. товчооны зам дээр нүх байна.
Баясаа [122.201.21.57] 2021-04-02 04:08:23
Маш зөв. Та бүхэнд ажлын амжилт хүсье
Зочин [64.119.27.239] 2021-04-02 01:54:16
Болж байна
Зочин [64.119.17.184] 2021-04-02 00:41:13
Эхлээд өлөн бай гэж хүмүүсийн дургүйг хүргэсэн дараа нь хайраар дүүргэ гэж хүмүүсийн сэтгэлийг зөөллөсөн. KFC маш том маркетинг явуулж байна даа.