Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд олгодог хувьсах зардлыг хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна

Aдмин / Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр хувьсах зардал ба сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсрол сургалтын байгууллагад цар тахлын үед сургалтын төлбөрийн уян хатан зохицуулалт хийх, хөнгөлөлт үзүүлэх боломж болон хувьсах зардал олгох судалгаа, санал дүгнэлтэд үндэслэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргасан.

Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам батлав. Журмын хүрээнд:

Дээд боловсролын байгууллага

  • Төлбөрийн уян хатан нөхцөл сар улирлаар төлөх боломжтой байх
  • Хичээл сонголт баталгаажуулахад урьдчилан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх
  • Анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтад оруулах
  • Дотуур байрын төлбөрийг буцаан олгох
  • Дараагийн төлбөрт шилжүүлэх

Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг

  • Төрөөс үзүүлсэн хөнгөлөлттэй уялдуулан сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх
  • Сургалтын төлбөрийг сар улирлаар тооцон уян хатан нөхцөлөөр хангах
  • Хичээл сургалтад хамрагдах эрхийг төлбөр төлөөгүй шалтгаанаар хязгаарлахгүй байх
  • Цахим хичээлийн давтлагатай холбоотой нэмэлт төлбөр авахгүй байх

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардал олгох журам батлав. Журамд:

  • Теле цахим хичээлийн ирцийн гүйцэтгэл
  • Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайлан
  • ЕБС-ийн тухайд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдалд үндэслэнэ гэж тусгасан.

Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 506 цэцэрлэгт 35292 хүүхэд, 167 сургуульд 48338 сурагч, 68 их, дээд сургуульд 70499 оюутан суралцаж байна. Хувийн сургуулиудад жилд 17,9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Үүнээс 10 сая ба түүнээс дээш төгрөгийн төлбөртэй 11 сургуульд олгодог 1 тэрбум төгрөгийн хувьсах зардалыг олгохгүй бөгөөд үүнийг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:22

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:22

Зочин [103.26.195.160] 2021-04-05 20:21:03

Монголын нөхцөлд 10 биш 5 сая л байсан бол тохирох юмсан. Олон сургууль төлбөрөө яаж ийж байгаад 10 сая болгоно доо. Ийм юмыг бодмоор байж дээ. Улсын Их сургуулиас хэд дахин өндөр төлбөртэй дунд сургуулиуд аа гэж ...

Зочин [66.181.182.143] 2021-04-05 00:28:26

Энх-амгалан чи тийм сайн юм хичээл заадаггүй мөртлөө амандаа багтаж ядсан мөнгө нэхдэг хүүхдийг дарамталдаг хувийн сургуулиудын татварыг жаахан багасгаж өгөөч ээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Чиний сайд ч гэж хаашаа харсан юм байдаг юм болдоо

Зочин [122.201.31.126] 2021-04-03 14:39:26

жүжигчидийг албадан хөдөлмөрт хөөж ус мод газар шороог цэвэрлэж сэргээх ажилд дайчил. хар тамхи элдэв самууралд улсыг урайлан дуудаад байгаа шүү дээ.

Ts.tuganbayr. [202.126.89.89] 2021-04-03 06:38:47

Ямар азаар энэ яваа насандаа 1 ширхэг ч удаа монгол кино,поп рок,хип хоп,ниитийн дуунуудаас нь үзэж сонсож явсангүй вээ.

Ts.Tuganbayr [202.126.89.89] 2021-04-03 06:22:00

ПААХ МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ЖҮЖЭЭЧИД НЬ ТЭР ЧИГТЭЭ ГЭЖ МАОГЫН ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ ПҮРЛИЙЗҮҮДИЙН БНА!!!

Зочин [202.179.21.200] 2021-04-03 04:09:40

Хувийн сургууль, хувийн эмнэлэгүүд гээд татвар болон нийгмийн даатгалаас шимж амьдардаг бүхэл бүтэн сүлжээ ажилладаг юм биш үү.зүгээр л зах зээлийн зарчмаар нь бусад хувийн хэвшил шиг ижил нөхцлөөр ажиллуулмаар байна. Өндөр төлбөр авна. дээрээс нь янз бүрийн хууль журам гаргаад төсөв даатгалаас хумсална....

Зочин [202.126.88.69] 2021-04-03 03:51:57

5 саяас дээш гээд байсан яав. Лобби ороо юу

Зочин [202.21.103.10] 2021-04-03 01:50:56

хувийн сургууль гэж яг ямар чанартай болзол хангасан болоод өндөр төлбөртэй байнаа. энэ байдлыг шалгаад ханаагүй бол шууд хаах хэрэгтэй. Жнь орон сууцны хэдэн жижигхэн өрөөнд баахан хүүхдүүдийг оруулаад суулгачихна гээд боллоо ер нь бол орчин суралцах нөхцөл муу тийм сургуулиуд олон байна энэ байдлыг цэгцлэх хэрэгтэй мөнгө харж байдагийг болиулах болсон. Мөн орос нэртэй сургуулиуд байна төрөөс их мэдлээ амандаа орсон мөнгө хэлээд чадахгүй зайл гээд байж байдаг ийм сургуулиудад шалгалт хийх хэрэгтэй

Зочин [88.103.231.157] 2021-04-04 10:45:08

Ольгорхийн хүүхдүүдийг орк хоррор болгодог англи америк хятад турк сургуулийг та яая гэж бодно?

Huviin surguuli bol..... [103.57.95.29] 2021-04-02 16:34:23

Huviin surguuli bol huviinh l baih yostoi bizdee.ulsaas huvisah zardalaa avah yamar heregtei yum be?ter munguuruu dutagdaad bgaa surguuli tcetcerlee barival yasan yum be

зочин [202.126.89.106] 2021-04-03 00:49:17

зөв шүү. боловсролыг мөнгө гэж хараад бизнес бодож байгаа улсуудад хувьсах зардал өгнө гээд байхыг ерөөсөө ойлгохгүй юм. төлбөр аваад дээр нь улсаас мөнгө цохино гээд байгаа ...

Зочин [192.82.86.49] 2021-04-02 15:41:22

Энэ хужаа шиг албан тушаал авахдаа бөхөлзөж нахилзсан амьтан боловсролоос зайл

Зочин [202.126.88.49] 2021-04-04 06:00:04

chi bol ooroo dunkuu ,

Зочин [103.229.121.222] 2021-04-02 08:17:49

Маш зов шийдвэр монгоор уралдах биш сургалтын чанартаа анхаармаар бна одоо хувийн биш улсын сургуулийг сайн дэмжих нь зов 10 жилийн боловсрол огохийн тулд Харвардвн Их сургуульд сурах толбор огох нь яавч таарахгуй харин Их сургуулийнхаа толборийг нэмж сургалт сургалтын баазыг сайжруулж чанартай боловсон хучин бэлдэх нь зов

Зочин [202.126.89.106] 2021-04-03 00:52:17

маш зөв. их дээд сургууль төгсөхөд төлбөр бага төгсөөд гарсан улсууд нь цалин багшаасаа хэд дахин өндөр авдаг. багшийн цалин ичмээр ...

Иргэн [66.181.187.57] 2021-04-02 05:54:18

Зөв шүү дээ.дэмжиж байна.Монголд боловсрол хэт бизнис тал даа,чанаргүй болоод олон жил болж байна.Дуугүй байсаар олон жил боллоо.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.