Х.Булгаа: Нийтийн тээврээр хязгаарлалтад ороогүй салбарынхан явах байтал иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна

Aдмин / Нийслэл

Өчигдөр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явсан. Гэвч автобус хүрэлцээгүйгээс хүний бөөгнөрөл үүсэж, хүн хоорондын зай барих боломжгүй болсон талаарх мэдээлэл гарсан. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаагаас тодрууллаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй байгаа талаарх мэдээлэл гарсан. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн бэ?

-Хөл хориотой холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд биш, тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчдад зориулан тусгай тээвэрлэлтийн үйлчилгээг тусгай цагийн хуваарийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээр үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 15 чиг үүргийн байгууллагын албан хаагчдад нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлэх зохион байгуулалттай. Энэ хүрээнд бид гол чиглэлүүдийг давхцуулахгүйгээр, автобус хоорондын хугацааг 10-15 минут байхаар төлөвлөж, үйлчилгээнд гаргасан. Өнөөдрийн хувьд ачаалал үүссэн шалтгаан нь өглөөний нийт зорчигчдын 30 гаруй хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа. Энэ нь зорчих ёстой иргэд биш, зорчих ёсгүй иргэд нийтийн тээврээр зорчиж, ачаалал үүсгэж байна гэсэн үг. Үүнээс болж, төлөвлөсний дагуу хүн хоорондын зай барих боломж алдагдсан. Гэхдээ энэ нь бүх чиглэлд ийм байсан гэсэн үг биш. Тодорхой чиглэлд буюу төв замаар явдаг, захын хорооллоос төв рүү явдаг чиглэлд ийм асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор бид тухай бүрд нь зорчигчын мэдээлэл авч, шуурхай зохион байгуулалт хийж, нэмэлтээр тээврийн хэрэгсэл гаргаж, ачааллыг сийрүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон энэ үед нийтийн тээврийн ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийж байна вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хөл хориотой холбоотойгоор бид урьдчилан мэдэгдэл, албан бичиг хүргүүлсэн. Мөн авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын албан хаагч нар нийтийн тээврийн зогсоол дээр хяналт, шалгалт хийж, ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа эсэхийг шалгаж байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд тээврийн хэрэгслээ үйлчилгээнд гаргахын өмнө бариул, сандал гэх мэт иргэдийн хүрэлцдэг хэсэгт ариутгал хийж байгаа. Мөн өдөр болон үдээс хойш үйлчилгээнд яваагүй үед нь бааз дээр болон эцсийн зогсоол дээр ариутгалын бодисоор ариутгал хийж байна. Түүнчлэн орой шугамаас буусан бүх автобусанд иж бүрэн цэвэрлэгээ, угаалга хийж, өглөөний үйлчилгээнд бэлдэж байгаа. Зарим байгууллага мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй газруудаар ариутгал, халдваргүйтгэлийг бааз дээрээ хуваарийн дагуу хийж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:09:56

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:09:56

Niislel [202.9.41.47] 2021-04-13 22:56:03

Niisleliin niitiin teeberin gazar gj yuch hj chadahui bslai gazar bnaaa hudalaa yarisan yamarch oligtoi ajil hdegui abtobus kompanytaigaa huibaldsan heden durakuud bdag

Зочин [66.181.161.2] 2021-04-13 14:33:02

Ер нь хөл хорио тавьсан юмуу. Автобусанд сууж байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалгаж явах ёстой хүн мөн бол явуулаад бишийг нь буцааж болдоггүй юмуу. Хяналтын байцаагч нараа автобуснуудад хуваарилаад ажиллуулах зохицуулалт хиймээр юм. Малнаас дор иргэд хаашаа юугаа хийгээд гадуур сэлгүүцдэг байнаа!!!

Зочин [64.119.21.92] 2021-04-13 14:20:06

Нийтийн тээврэн зогсоогоод явах ёстой хүмүүсээ хувийн унаагаар нь явуулчихгүй үнэхээр зохион байгуулж чадахгүй байна

Зочин [202.55.188.83] 2021-04-13 12:03:26

Gatsuurt chigleliin avtobus yawahgyi bna er in avtobus 22 tsag hurtel yawna gesen mortloo ert 21 tsagt zogschihson baih yum oroi ajil tarahad yavhan yawj alhaj bna avtobusnii tsagaa sain hynah heregtei bna

иргэн [59.153.114.205] 2021-04-13 11:31:05

Ажилчидын автобус гарчихгүй.!!!!!!!!Манай монгол хүмүүс их хэнэгүй болсон бна.хөгшин залуу гэлтгүй.Тэгээд гэртээ 15 хоног сайхан гэртээ байж болно шүү дээ.Дээдүүл нь хяналтгүй учраас доодуул нь яасан ч яадаг юм.Худалч.луйварчид гээд л хараасан хүмүүс их байх юм.аа!!!!!!!!!!!Хариуцалгүй х!!!!!!!!!дошин болгонд зогтуу байрны архичид гэж бх юм энийг ар гэр бүлийнх нь анхаарал хандуулаач!!!!!!!!!

Zochin [202.131.232.117] 2021-04-13 11:28:46

Yacax eistoi xumuus ni xuviin unaagaaraa l yavag ta nar dandaa yax gej xundtuulj baidag yum oroi 20 tsagt avtobus yavaxgui baina uursduu avtobusandaa suugaad yav

Зочин [64.119.19.72] 2021-04-13 10:42:48

Ямар ч утгагүй хөл хорио . Вакцинжуулалт ч байхгүй , зохион байгуулалт ч байхгүй . Байрны гадуур бөөгнөрөл үүсгэсэн хүүхэд залуус хөгшид дүүрэн байна. Ямар нэгэн баяр наадмын амралтын өдрүүд ч юм шиг. Оройгоор нь согтуучууд нь холхилдоод . Машиндаа ууцгаагаад . Ямар ч учиртай хөл хорио юм ! Иргэд нь ч үнэхээр ухамсар алга . Хайран ажлын 15 хоног минь .

Зочин [203.91.115.248] 2021-04-13 10:51:03

яаааааг үнэн......

Зочин [59.153.115.209] 2021-04-13 10:26:27

Ухамсаргүй иргэдтэй гэдгээ мэддэггүй юм уу даа. 50с дээш наснийхан бол үнэхээр хэцүү хүмүүс дээ. Хатуу дектатур л хэрэгтэй.

zochin [192.82.78.244] 2021-04-13 10:17:30

hul horij baigaa um bol horison shig horichooch dandaa hoeriin hoorond um hiij baihiin. bair hashaanaas ni gargahgvi hool hvnsiig ni hvrgelteer awahuulaad horioch uyn gaduur salihlah we buun demii tenesen hvmvvs l b.na. neg ih uls turiin onoo aldahgvi gesen vlgen salgan shiidwer gargahiin chaawaas

охгш [66.181.161.36] 2021-04-13 09:57:01

хэрэгцээгүй хүн тэнэнэ гэж байхуу

Зочин [66.181.184.157] 2021-04-13 09:45:43

Зөвшөөрөгдсөн байгууллагуудын нийт хэдэн ажилтан явна гэж тооцож хийсэн ажил вэ. Тэр судалгаа тооцоо чинь буруу болохыгл харуулаад бна шүү дээ.Ядаж л ээлжнээс бууж бгаа нь яаж буцаж машинаараа явна гэж бодсон шийдвэр вэ

Зочин [59.153.85.65] 2021-04-13 09:15:51

Энэ эмгэн өвгөчүүл гэртээ суугаад өгөөчээ. Пянг нь даахгүй байж юугаа тэнээд байдаг юм бэ? Тэр автобусны буудал дээр хяналтаа чангатгаачээ.

Зочин [192.82.84.155] 2021-04-13 08:59:01

За одоо зөвшөөрсөн байгууллагыэ ажилчдыг ажлынхаа хувцастай явахыг үүрэг болго.

Зочин [66.181.161.57] 2021-04-13 09:50:20

ТЭТГЭВЭРИЙН НИИТИЙН ТЭЭВЭРТ МАШ ИХ

Зочин [192.82.80.61] 2021-04-13 08:43:09

hul horiogoo zogsoo.............!!!!!!!!

Итт [192.82.88.93] 2021-04-13 08:39:31

Үнэн хөлдүү толгойтой ҮХРүүД. Автобусны ачаалал 1. Автобус явах цагт хязгаар тогтоосон, 2. Автомашины номерын хязгаар тогтоосонтой холбоотой.

Зочин [103.229.122.204] 2021-04-13 08:20:49

Нийслэлчүүдээ жаахан хамжаарагтай дүрэм журмаа бариад хэдхээн хоног тэвчээд гэртээ байчаач гуйж байна.Энэ өвчнөөс салахад хатуу дэглэм зайлшгүй хэрэгтэй байгааг та нар минь болгооно уу? Тийм болохоор гэрээсээ гарж хол явахгүй автобус нийтмйн тээврийн ачаалалыг ихэсгэж өөртөө болон өөрөөл бусдад халдвар тарах эрсдэлийг Бүү бий болгооч.ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛЦГААЯ ХҮМҮҮСЭЭ

Зочин [192.82.72.81] 2021-04-13 08:17:19

Автобусаа таг хорьчих хэрэгтэйшд. 15 байгууллага ажиллах юм бол ажилчдын автобус, байхгүй бол байгууллагад нь шугамын автобуснаасаа гаргаж өгөөд 1 ажилтаныг нь хяналтаар гаргаж өгөөд шийдмээр байхын, хөл хорио ч юм уу юу ч юм автобус ч арай биш бна


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.