“Чам шиг юманд би шалгуулдаггүй юм” гэх өвөөг өмөөрөх хүсэл үнэндээ алга ​

Aдмин / Хууль

Монголын ард түмэн хэтэрхий дураараа, улстөрчид нь хэтэрхий эмзэг л дээ. Тэр дундаа ажил авсан дарга нар нэр хичээсээр ажлаа умартаж асуудлыг даамжруулдаг, үр дүнгүй болгодог нь гарцаагүй үнэн.

Үнэндээ сошиалын савалгаа харж ажлаа төлөвлөдөг дарга Монголд цөөнгүй байна. Фэйсбүүк, твиттерийн пост бичсэн цөөхөн хэдэн хүнийг аялдан дагаад байлгүй ажлаа хийх ёстой атал Монголын төр маш олон удаа сошиал орчины шүүмжлэлээр шийдвэрээ өөрчлөхийг бид харлаа.

2012 оны үеэс эхлэн Өдрийн сонин “Монголын төрийг АН, МАН бус твиттерчид удирдаж байна” гэж хэлж, бичсээр байгаа нь зүгээр нэг хий үг биш. Төрийн бодлого шийдвэр эргэж буцдаггүй, гарсан бол хэрэгждэг, төлөвлөсөн үр дүндээ хүрдэг байх ёстой учраас “Өдрийн сонин” энэ үгийг хэлдэг байх. ​Тэр дундаа Засгийн газрын шийдвэр эргэж буцаад байж болохгүй. Сошиалд хэдхэн хүн сөрөг пост орууллаа гээд шийдвэрээ өөрчилдөг байж бүр болохгүй.

Сүүлийн хэдэн өдөр вакцин хийнэ, хийхгүй гэж хэдэнтээ эргэж буцан ард түмнээ тамалсан Улсын онцгой комисс өнөөдөр автобусны асуудал руу ороод явчихлаа. Автобус ачаалал ихтэй байна гэсэн шүүмжлэлийг фэйсбүүкт зарим хүмүүс хэлсэн бололтой. Хаанахын юм нэг гэр хорооллын эцсийн буудал дээр нэг автобус дүүрэн хүнтэй байгаа бичлэг харагдах нь харагдсан. Тэглээ гээд хөдөлгөөнд оролцох автомашины дугаарыг цагдаа, цэрэг нь бүртгэж аваад уулзвар болгон дээр жагсаалтаас номероор нь шүүж хөдөлгөөнд оролцуулна гэдэг бол Улсын онцгой комиссын хамгийн тэнэг шийдвэр. Ер нь хөл хориод, өөрсдийнх нь амь нас, эрүүл мэндийг төр засаг нь хамгаалахын тулд онцгой дэглэмд шилжүүлж байхад аятайхан байж чадахгүй бол автобусаа ч гэсэн зогсоо.

Хорьж байгаа юм бол хорьсон шиг хорь. Үнэндээ зөвшөөрөгдсөн салбарын ажилчид нь бус гэртээ хоригдох ёстой жирийн иргэд нь гадуур сэлгүүцэж, шаардлага тавьсан албан хаагчдын өөдөөс хэрүүл хийн хэсч байгаа юм билээ. Ажлынхаа тодорхойлолтыг үзүүлээд суу гэсэн шаардлагад “Чам шиг юманд би шалгуулдаггүй юм” гээд зогсож байгаа өвөөг өмөөрөх хүсэл үнэндээ алга. Хэсэх дуртай юм бол явган явцгаана биз. Улсын онцгой комисс хоёр, гуравхан пост харчихаад айж сандраад байлгүй эхний шийдвэрээ хамгаалсан шиг хамгаалж, ажлаа нэр төртэй хий. Хоёрын хооронд шүүмжлэлээс айх байсан юм бол яах гэж энэ хүнд нөхцөлд ажил авсан юм.

Өнөөдрийн үүсээд байгаа асуудал бол төрийн хэн нэгний шийдвэрт биш иргэн Батаад байна гэж харж байна. ​Өдрийн сонин нэгэн цагт “Сошиалчид бол сэтгүүлзүйн траншейнийхан” гэж бичиж, нийтэлж байсныг энд дахиад хэлчихье. Ганц пост харчихаад салгалж гүйгээд, гаргасан шийдвэрээсээ эргэж буцаад байлгүй эр зоригтой байцгаагаач. Өмнөх цагаан сарын хориог бодвол энэ удаагийн онцгой дэглэм олон нийтийн бухимдлаас ангид, иргэн хүний эрх ашгийг онц ноцтой зөрчөөгүй их давгүй үргэлжилж байгаа ажиглагдаад байгаа юм шүү. Улсыг удирдаж, түмнийг манлайлж ажжиллана гэдэг ухаан, туршлагаас гадна эр зориг, зарим золиосыг шаарддаг сангддаг. Эр зориг гаргаж зарим зүйлийг зольж чадахгүй юм бол чаддагт нь байраа тавьж өгөх хэрэгтэй.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:29

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:29

Zochin [66.181.161.1] 2021-04-15 05:06:18

Сэдэв, санаа нь зөв. Үүнийг харргалзан үзэх зайлшгүй шаардлагатай болоод байна ш дээ. Одоо хариуцлага дээр л чангатагах үлдээд байна. Жишээ нь хоногт буурахгүй байгаа согтуу жолооч, эрүүлжүүлэх байрны донтогчид гэх мэт. Эд нар ганцаараа уухгаагүй ш дээ. Ууна гэдэг ихэнхдээ манайхан 1 хундага аягаар явна ш дээ. Эд нарт тавих торгууль шийтгэлийг чангатгах. Заавал мөнгөн торгуулаар бус биеийн хүчин шаардсан цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд 2-3 хоногоор албадан ажиллуул. Манайхан наадахаас чинь үхтэлээ айна. Мөн халдвар олон хүнд тараасан иргэн, ААН-дийг мөн адил шийтгэлийг нь өндөрсгөх.

Цолмон [203.23.199.66] 2021-04-15 02:52:43

Яг зөв. Үнэхээр одоо төрийн дээр байгаа хэдэн хүмүүс сошиал ашиглаж хашгирч хашгирч дарга болсон болохоор өөр шиг нь хашгирч байгаа хүмүүсээс үхтлээ айж байгаа. Харамсалтай нь тийм хэдэн траншейны сэтгүүлчдээс болоод хөл хорио тавихгүй удсанаас өчнөөн мянган хүн өвчилж, нас барж байна. Нас баралт ойрын 20 хоногтоо улам нэмэгдэнэ, энэ зүгээр математик тооцоо. ЭМЯ өчнөөн удаа хөл хорио тавья гэхэд Оюун Эрдэнэ, Амарсайхан хоёр нээх их ухаантай, сошиалаа дагадаг тэнэгүүд хохиогүй. Эцэст нь жирийн игэд л хохирч байна. Хөл хорио тавьбал жагсанан, амиа хорлоно гэж байгаа нөхдүүд яг үнэндээ гэрээсээ угаасаа гардаггүй, ил гарахаас үхтлээ айдаг хүмүүс байгаа даа. Харин сошиалаар сайхан ориллоо, хичнээн хүн тэрийг нь дагаад гадуур тэнэж байгааг хараад бах нь ханаж байгаа. Хөл хориог урьдчилж зарлаад бэлдүүлдэг улс манайхаас өөр газар байхгүй. Үр дүн нь ТЭГ зогсолт, бөөн хавьтал..... үхэл үхэл биднийг хүлээж байна, хүмүүсээ амь амиа л бодоорой. Дархлаагаа сайн дэмж, битгий ГАР. Хэнд ч бүү итгэ.

Иргэн [103.10.23.151] 2021-04-15 01:34:25

Бүх зүйл жүжиг болсон.үнэнд гүйцэгдэх өдөр ирнээ.

Зочин [124.158.82.100] 2021-04-15 00:25:59

Ёстой үнэнийг бичсэнд талархаж байна. Иргэд бид өөрсдөө л бодож хичээмээр байгаа юм. Мөн төр засаг зөв зүйтэй шийдвэр гаргаад биелэлтийг нь хатуу шаардаж, хянах ёстой. Одоогийнх шиг сул дорой, цочимтгой, бусгамтгай, нялцгар байж болохгүй ээ. Төрийн алба хаагчдад хэн дуртай нь агсарч байна аа гэдэг төрийг дорд үзэж, үл тоож байгаа хэрэг бус уу. Хэдхэн бурангүй этгээдүүдээс болж нийт олноороо хохирсоор, тэднийг давруулсаар байгаа нь төрийн үхээнц байдлыг илтгэж байна.

Mongold yhel 34 hyrchee!! [148.60.92.227] 2021-04-14 12:21:40

eeriinh ni telee helj baina gej boddoggyi ynen tenegyyd Mongoloor neg dyyren bna!ta nar mini ene bol zygeer neg haniad bis syy!!!BIOLOGIIN DAIN bolood bna!delhii dayart syy!!!ami nasaan bodoj amidar!hyylian sahi!!!heden chagdaagiin ajil bis syy!!!toriin ch ajil bis ta nariin telee hichneen egyylne be?heneggyi Mongol eereen yabj baigaad yhej baina!20 nastai zaluu nas barlaa!yuch bodogdohgyi bna uu?amindaa hairgyi boloo yu?....

ЗОЧИН [202.126.89.85] 2021-04-14 05:24:38

ТАХЛЫН ГОЛОМТОНД ВАКЦИН ТАРИАД ӨВЧИН ХАВТГАЙРЧ ГААРЛАА.ОДОО ХӨЛ ХОРИОНЫ ХЭРЭГГҮЙ.ПСР-ЫН ШИНЖИЛГЭЭЧ ХЭРЭГГҮЙ.ЗҮГЭЭР ХҮНИЙГ БИТГИЙ ШИНЖИЛ. ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙГАА ХҮН БОЛОН ОНОШ НЬ ТОГТООГДООГҮЙ ХҮНД ПСР ШИНЖИЛГЭЭ ХИЙ.

Зочин [192.82.90.251] 2021-04-17 01:00:48

ene harin zov zuil ruu handaj baina

Зочин [223.104.39.73] 2021-04-14 18:18:31

iim debil yum bas smart phonetei bh gj.

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!????????????????????? [148.60.92.227] 2021-04-14 12:26:10

cham sig yariatai hyn bygdeeree bol?sainsan?gebch neg heseg ni eer yum yarina s dee!!teneg munag zantai yher Mongolchyyd ene hynd haldbariin yeer yhej dyysah yum biz dee!!ta nariin telee helehees eereer yalgah gesen yum be?....zygeer gadyyr byy gar?gehed l gadaadad bol namgym bna s dee!!yhamsartai hymyys hyylindaa eersdiinhee telee helj baina gedegiig oilgoj esergyychehgyi bna!tegtel Mongolchyyd esergeeree baih ni ;;;;;;;;;;;;;;;;;yhel ryygee dehseer bna uu daa!!!????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

tusa [66.181.168.82] 2021-04-14 04:30:21

Цагийн нөхцөл байдал туйлын хүнд байгаа энэ үед дайны зохион байгуулалтаар ажиллаж, хэн нэгний эрх чөлөө үнэртүүлсэн дарамтын үгэнд бууж өгөхгүйгээр УОК хуулийг хатуу чанд мөрдөж ажиллах хэрэгтэй. УБ хотод халдвар 1000 давлаа. Иргэдээ юу бодож байна. Ковидтой холбогдсон хууль дүрмээ чанд мөрдөх хэрэгтэй. Элдэв юм гоншигнолгүй, иргэний үүргээ биелүүл.

зочин [202.9.46.229] 2021-04-14 01:55:28

Монголчуудыг хагралдан бутаргах эв нэгдлийг алдагдуулах хийсэн ажлыг үр дүнгүй болгох хүний эрх чөлөө зөрчигдөж гэж дураараа ааашлах дэндэж бн

Иргэн [103.229.123.107] 2021-04-13 22:05:08

Тэнээд байгаа юмнууд үхвэл үхнэ биз,

Зочин [103.229.178.26] 2021-04-15 01:18:08

гол нь өөрөө мэдэлгүй бусдад халдвар тараагаад байгаа нь аюултай байгаа юм

зочин [59.153.115.92] 2021-04-13 16:27:40

Нас барсан хүний тоо нэмэгсээр байна . Амь амиа бодоорой. Гадуур дэмий тэнэхээ болиорой............

gunee [66.181.177.71] 2021-04-13 16:24:00

Naad uvgun chin 1 dargantsariin aav esvel hadam n bn ug n uvchin darga daamal yduu olon niit gej zarim ylzragsdiin adil ylgahgui l hamaad unguruh bhdaa! Ene uvgun ter uyaach D/huu guain adil hamgaalalt huygtai bhaa gevch uvchin husch irehgui hiisch irdgiig oilgohtoigoo baimaar ym!!!

Зочин [192.82.72.175] 2021-04-13 16:16:11

Зөв сэдэв хөндсөн байна. Сошиалын сэвэлтээр биш эрдэмтэд, эмч нарын зөвлөмжөөр л ажилламаар байгаа юмдаа.

Зочин [103.57.94.159] 2021-04-14 10:40:37

тэр өвгөнийг шанаадаж унага цагдаа минь. задарсан муузөнөг хүүр вэ

Zochin [103.10.23.154] 2021-04-13 15:47:46

Ugaasaa manai humvvsiin oorsdiin archaagvi bdalaas bolj ene owchin gazar awchlaa hol horio togtoogood bhad tsagdaagaar zaawal hynuulj bh ymar heregtei yum gertee bj chadahgvi . Tegcheed ajilaa odor shongvi hiij bga hvmvvsees buruugaa haihaa bolij vz

иргэн [66.181.161.122] 2021-04-13 14:31:23

Хөл хориогоо тавьсан шиг тавиач ээ. Хоёрын хооронд шалтгаар гаргасан шийдвэрээ хэд дахин өөрчлөөд л улаан шугаман дээр эрүүл мэнд амь насаа золиослоод ажиллаж байгаа алба хаагч нарынхаа ажлыг сүйрүүлээд, тавьж байгаа шийдвэрийг нь дагаад гэртээ сууж байгаа ухамсартай иргэдийн хичээл зүтгэл ухамсартай үйлдлийг ямар ч үр дүнгүй болгоод байх юм.

нар [202.21.108.62] 2021-04-13 14:18:44

бүгдээрээ хөл хориогоо баримтлаачээ. үлиигээ хийгээд гараад байгаам бэ. эмнэлгийн ачаалал дийлэхгүй байна гээд байхад. ухамсар гэж байна уу. аминдаа хайргүй тэнэгтээд байцгаахаа боль.

Зочин [103.57.93.224] 2021-04-13 13:59:21

3 сая мэдэхгүй тэнэгийн үгээр ажиллаж болохгүй. Мэддэг ганц хүний үг хамгийн үнэтэй.

Зочин [192.82.75.58] 2021-04-13 13:35:06

Наад өвгөн чинь МАН

зочин [202.179.27.180] 2021-04-13 23:50:44

өөрийнхөө сонгосон т засаг төрийн төлөөлөгчийг өөрөө л загнаж байна даа. хувь заяаны шоглоом гэж энэ дээ

Зочин [192.82.80.61] 2021-04-13 13:02:49

naad hul horiogoo bolio............!!!!!!!!

Зочин [103.57.94.159] 2021-04-14 10:41:45

өө тэр өвгөн чинь МАН-ын нэг даргын аав, эсхүл хадам нь байгаадаа нэр усыг ил болго хэний аав, хадам нь ил болог.

Зочин [122.201.24.179] 2021-04-13 12:40:51

Олоны үг ортой гэдгий! ард түмнээ сонсохгүй бол бүр дураараа юм болно биз тийм болоол шүмжлүүлээд бганшдээ ард түмний амьдрал амгалан хүнээ дээдэлдэг т нийгэм төртэй бол юу гэж ард түмэн бухимдах вдээ

Зочин [64.119.17.126] 2021-04-13 12:30:41

Монгол хүний өлөн, дампуу зан хоёр засрахгүй ээ гэж.

Зочин [66.181.161.22] 2021-04-13 12:29:18

зүгээр л эмнэлэгт хэвтэх дургүй болохооро корона тусахаас сэргийлдэг. оронд нь гадуур салхинд гарч дэлгүүр хэсч үзвэр үзээд, ажлаа амжуулаад явж байсан нь хамаагүй дээр. хэсэгхэн гэрээс гарахгүй байх ч өвдөж эмнэлэгт хэвтсэнээс хавьгүй дээр санагддаг. яахав хэвтэх дуртай хэнэггүй хүмүүс бга бол тэр л биз. гол нь эмнэлгийн ачаалал нэмж хүндрүүлэхгүй бхаа бодвол дээрсэн

Зочин [202.9.46.150] 2021-04-13 11:43:48

Эсрэгээ улс төрчид дураараа, ард түмэн нь эмзэг болсон шүү

Зочин [64.119.17.126] 2021-04-13 12:32:32

Улс төрчид ч ард түмний өөрсдийнх нь толин тусгал шүү дээ. Ямар ард түмэн байна, тийм л улс төрчид байна.

Иргэн [103.212.116.45] 2021-04-13 10:57:35

Өвөө зөв.Төр нь өөрөө дампуу,үлгэр жишээ байвал хүүмүүс хүндэлээд бна

Irgen [202.9.40.21] 2021-04-13 10:45:46

Darga nar ni buruu zuil hiijeed hariutslaga huleedgui bolohoor duuriaj baigaa sh dee

Зочин [192.82.78.125] 2021-04-13 10:36:15

Энэ үнэн юм аа би 60 гарсан өвгөн албан хаагч нар шаардлага тавихад ах нь буруу юм хийжээ буцахаасдаа гэвэл наадуул чинь яахчгүй битгий сонин араншин гаргаач бидний хүүхүүдээс ялгаагүй л үүрэг гүйцэтгэж яваа хүмүүс шүү дээ насаа бодоод бага шиг мулгуутах хэрэгтэй дээ

Зочин [122.201.22.64] 2021-04-13 10:23:07

Үнэхээр тархи сэтгэцийн асуудалтай хүмүүс их байнаа. Хөгшин залуугүй би хэмээн эрхээ ярьж дураараа аяглах янзтай болсон. Үүргээ ухамсарлах тал дээр бүүр 00 бусадтай зохицож амьдрахын тулд хууль дүрэм журам байдаг гэдгийг ухамсарлаж чадахгүй тархины тураалд оржээ. Таны эрх хэн нэгний эрхээр бас хязгаарлагдана гэдийг ойлгуулж ухааруулах сурталчилах цаг болжээ.

Zochin [202.126.90.142] 2021-04-13 10:37:32

Yag unen shu mash zuv bichsen bn

Зочин [192.82.65.120] 2021-04-13 10:19:30

Хөл хориогоо тавьсан шиг тавь .Нам хаа л даа.

Зочин [192.82.80.61] 2021-04-13 12:57:56

buten jil l hul horio bain bain hiilee______ingehiin orond _Oros vaktsin aa oruulj ireed bugdiig ni shahchihgui yasan yum be_____???????

Үнэн [66.181.189.189] 2021-04-13 10:15:19

Өнөө үед эмээ өвөө нар залуусаасаа илүү сонин хачин ааштай болчихсон санагддаг

Зочин [202.9.47.4] 2021-04-13 10:49:42

Odoonii huuhduudiig bid humuujuulj chadaagui ter unen uul ardchilal gej huilagnasan batsaanuudiig ter ued ni algadaad haydag baisan uvgudiin surgaaliig dagah baisiin

Зочин [202.126.89.23] 2021-04-13 10:21:31

Гамшгийн үед ажиллаж байгаа байдал, менежмент ер болохгүй байхаар аргагүй ш дээ. Эргэж буцсан арга хэмжээ, далимдуулж асар их мөнгөний шахаа бизнес явж байгаа гэж бодож байна. Коронатай тулаад 3 жил болж байна.

Батаа [203.91.115.44] 2021-04-13 10:14:31

Хөл хорионы тухай элдэв гоншигнуур юмнуудын үгнд бүү ор Тууштай гаргасан шийдвэртэй итгэлтэй бай

Зочин [192.82.80.61] 2021-04-13 13:00:06

hul horio gej hutsaj baihaar ____SPUTNIK V-ee hii_____mal-nuud aa_______!!!!!!!!!

Зочин [202.179.21.232] 2021-04-13 10:09:46

ер нь бухимдал бгаа шүү, буруу шийдвэрээс болж

Зочин [202.126.89.23] 2021-04-13 10:22:21

Үнэн үнэн. Ажиллаж чадахгүй байна. Эсвэл дээрэлхэж далимдуулаад байна.

Dolgor [103.26.195.57] 2021-04-13 10:03:57

Hvmvvsiin uhamsar muu bna Tarhia tsenegle nom unsh bolobsor unshihaa bolibol setgehee bolino

Зочин [202.9.46.198] 2021-04-13 09:57:43

тархитай нь биш ходоодтой нь ажлаад бга тул ийм байхаас яахавдээ

IRGEN [66.181.191.126] 2021-04-13 09:54:49

MONGOLCHUUD YAGAAD UHAMSAR IIM DOROI YM BOL GUNIGTAI BNA DAAAAA

Зочин [202.126.88.71] 2021-04-14 00:54:31

Манангийн засаглалын 30 жилийн үр дүн


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.