14 байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөхөөр боллоо

Aдмин / Хууль

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны ээлжит хурал боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоол Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн A/-1/522 тоот бичиг, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанчин штабын эзэмшилд байгаа албан тушаалын Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, 14 байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөх тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн Орон сууц эзэмших эрх бүхий таван иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай болон Магадлан шинжлэх хэсгийн 2020 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн орон сууц эзэмших эрхийн бичиг олгогдсон “0” тоот өрөөгөө хувьчлан авахыг хүссэн хоёр иргэнд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь 2016 онд 55 айл өрхөд, 2017 онд 197 айл өрхөд, 2018 онд 56 айл өрхөд, 2019 онд 67 айл өрхөд буюу нийт 375 айл өрхөд орон сууц хувьчлах шийдвэр гаргаж гэрчилгээг нь олгосон байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:57:46

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:57:46

ИРГЭН [202.126.89.57] 2021-05-02 01:44:58

БХЯ ДАРААГИЙН АЖИЛТНУУДДАА ЗОРИУЛЖ ДАХИАД УЛСЫН ХӨРӨНГӨӨР БАЙР БАРИХ НЬ??? ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД ОРСОН МӨРТЛӨӨ ДАНДАА ҮНЭГҮЙ ЮМ ТАРААДГАА БОЛИОЧЭЭ,

зочин [192.82.70.175] 2021-05-01 08:13:06

Сонгуулийн өмнө их юм болго оо.

Зочин [66.181.161.30] 2021-04-30 13:31:02

ямар шалгуур үзүүлэлт хүсэлтээр байр хувьчилж авч бна аа дандаа генерал. хурандаа голцуу авах н боломжгүй д н биш боломжтойд н өгөх н байр хувьчлал нэртэй луйвао

Зочин [66.181.161.63] 2021-04-30 12:10:42

22 дахь жилдээ төрдөө зүтгэж байна. Албан тушаалын байранд 3 удаа нэр минь орсон ч ар өврийн хаалгаар өөр хүмүүс авсаар хоосон хоцорсоон. Тэтгэвэрт гарахад 3 жил үлдээд байдаг, хөдөө гадаа томилогдож явсаар 4 сайхан үртэй ч болов. Харин одоо түрээсийн байранд л явна.

З [202.9.47.1] 2021-04-30 12:05:36

Сайханбаяр муу ац.

Сайханбаяр авлигачийн хийж байгаа ажил. Үзэн ядаж байна. [202.126.88.176] 2021-04-30 11:02:17

Наад хувьчлагдаж байгаа орон сууцнуудад чинь ихэвчлэн БХЯ, ЗХЖШ-ын авлигач 25 генерал 135 хурандаа нар орсон. Тэдний 3 генерал, 80 хурандаа нар өөрсдөө амьдардаг.Бусад наад хувьчилж байгаа байрнуудад өөрсдөө суудаггүй гадны хүнд түрээслэж ашиг олдог луйварчид. Бусад хүмүүс бол тэдний жолооч нар, хамаатан садан, үр хүүхдүүд нь байгаа юм.Өнөөдөр анги салбарт ажилладаг мянга мянган офицер ахлагч нар өөрийн гэсэн орон байргүй гадуур өндөр үнээр байр түрээслэж байхад ичих ч үгүй тэдний албаа хаах хугацаанд амьдрах байрнуудыг өөрсдөө авчихаад дараа нь хувьчлуулсан. Харж л байгаарай. Наад авлигачин генерал хурандаа нар чинь маш хямдхан буюу метр квадратыг нь 120*мянгаас 180 мянгаар хувьчилж авсан байрнуудаа хэдэн дахин нугалаад зарна. Ийм шийдвэр гаргасан хүн бол өнөөгийн Батлан хамгаалахын сайд генерал Г.Сайханбаяр.МАН ч сонгуульд санал авахын тулд хуулийг уландаа дэвсэх юм аа. Уг нь албан тушаалын орон сууцыг хувьчилж болохгүй гэж Орон сууцны тухай хууль, Иргэний хуулинд заасан байдаг

МЭНДЭЭ [202.126.89.57] 2021-05-02 01:44:45

ТИЙМЭЭ ХУУЛИА МӨРДӨӨЧ? ЯАХ ГЭЖ ХУУЛЬ БАТЛАХ ГЭЖ ХЭДЭН ГАЖИГ ЮМНУУДЫГ СОНГОДОГ ЮМ БЭ?? ЯПОНЫ ЗАГВАРААР ХӨГЖИНӨ ГЭСЭН ЯАЛАА?? ЯПОНД ХЯМД АЛБАНЫ БАЙРУУД ЗӨНДӨӨ ,АЛБА ХААГЧИД МӨНГӨӨ ЦУГЛУУЛААД ӨӨРСДӨӨ БАЙР АВААД ГАРНА, ЭСВЭЛ АЖЛААСАА ХАЛАГДВАЛ ДАРААГИЙН ХҮН ОРНО,


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.