НЭМҮТ: 16-69 насны хүн амын 50 хувь нь илүүдэл жинтэй байна

Aдмин / Эрүүл мэнд

Архаг суурь өвчтэй хүмүүс COVID-19-өөр хүндрэх эрсдэл өндөр байгаа учир энэ халдвараас хэрхэн сэргийлэх талаар НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа зөвлөгөө өглөө.


Тэрбээр “Бид Дэлхийн зүрхний холбооноос долоо хоногт тутамд мэдээлэл авдаг. Таргалалт бол зүрхний өвчнөөр нас барах, эмнэлэгт хэвтэх өндөр эрсдэлт хүчин зүйл болдог. Тамхи татах нь COVID-19-ийн хүндрэлийн гол эрсдэлт хүчин зүйл юм. Нойргүйдэх нь зүрх судасны өвчний нас баралттай холбоотой гэж судлаачид танилцуулж байна.


НЭМҮТ-өөс 4-5 жилд тутамд ДЭМБ-ын зөвлөмжөөр халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн судалгааг хийдэг. 2019 онд 15-69 насны 6780 иргэнд хийсэн судалгаагаар 40-69 насны таван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчтэй, эсвэл ойрын 10 жилдээ энэ өвчинд өртөх эрсдэлтэй байна. 16-69 насны хүн амын 49.4 хувь нь илүүдэл жинтэй.Насанд хүрэгчдийн 44 хувь нь даралт ихсэх өвчтэй. Бодисын солилцооны хам шинж буюу таргалалт, чихрийн шижин, даралт ихсэх өвчтэй иргэд хүн амын 28.6 хувьд байна. Тэр дундаа эмэгтэйчүүдэд энэ эмгэг түгээмэл байна.

Энэ бүх эмгэгийн шинж тэмдэггүй цоо эрүүл хүн Монгол Улсын нийт хүн амын дөрөвхөн хувийг эзэлж буй юм. Монголчуудад суурь, архаг өвчний эрсдэлт хүчин зүйл маш өндөр байна” гэж ярилаа.


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.230] 2021-05-06 01:44:01

targan hun bur uvchtei bish....

Зочин [111.199.56.116] 2021-05-05 06:45:07

yu ch hiideggui meddeggui zavaan,

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:51

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:51

Зочин [103.26.195.243] 2021-05-05 04:09:15

Их туранхай хүмүүсийг харахаар уушигний сүрьеэ л харагдаад байдагдаа зарим охид эмэгтэйчүүд,залуу эрчүүд ясан хэдрэг байх нь яав ч эрүүл биш бөөлжис хүрээд муухай байдаг юм

mongol [139.5.217.225] 2021-05-05 03:51:30

turanhai hun muuhai haragddag

Иргэн [202.9.40.109] 2021-05-05 08:04:45

Энд гоё харагдах биш эрүүл байх тухай яриад байна

Зочин [202.9.46.101] 2021-05-05 02:07:53

Тийм шүү заваан

Зочин [43.242.243.9] 2021-05-05 01:41:41

Энэ бол монголын хамгын том прлблём


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.