0-17 насны хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгджээ

Aдмин / Эрүүл мэнд

Шадар сайд С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал болон Вакцинжуулалтын асуудлаар Эрүүл мэндийн яаманд ажиллалаа.

Өчигдрийн байдлаар орон даяар вакцины II тунгийн хамрагдалт 72 хувьд хүрсэн бөгөөд зургадугаар сарын 15-н гэхэд энэ үзүүлэлтийг 90 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

Улсын хэмжээнд 54 мянган жирэмсэн эхчүүд вакцинд хамрагдаагүй байгаа учраас хөл хүнд болон хөхүүл ээжүүдийг удахгүй "AstraZeneca", "Pfizer", "VeroCell" вакцинаас сонголтоороо хийлгэх боломжийг олгохоор төлөвлөжээ.

Харин одоо вакцин хийлгээгүй эрсдэлт бүлэг буюу 0-17 насны хүүхдүүдийн дундах халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, нийт тохиолдлын 27.5 хувьд хүрээд буйг анхаарах нь чухал байгааг онцлов.

КОВИД-19-ийн халдварын улбаатай нас баралтын шалтгаан, нөхцөлийг эмнэлзүйн шинж тэмдэг, суурь өвчлөл тус бүрээр нарийвчлан тогтоож, эрсдэлийн үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Шадар сайд үүрэг болгов.

Мөн гаднын цөөнгүй оронд мутацилагдсан хувилбар дэгдсэнтэй холбогдуулан цар тахлын эмчилгээний ямар шинэ арга тактик нэвтэрсэн, ямар үр дүн үзүүлж буйг судалж, Монголд нэвтрүүлэх талаар судалгаа тооцоог яаралтай хийж, идэвхтэй ажиллахыг салбарын мэргэжилтнүүдэд хугацаат үүрэг даалгавар өглөө.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.59] 2021-06-08 02:09:04

шавааралдуулаад тоглуулаад байхад чинь. нэг сэжигтэй айлын хүүхдэ хавь ойрын 10-д айлд халдвар түгээж байна.

Зочин [139.5.218.149] 2021-06-07 03:42:49

Хүүхдүүдэд хэзээ вакцин хийж эхлэх вэ? Хүүхэддээ вакцин хийлгэмээр байна. Хүүхэд өдөр бүр гадаа тоглоно.

Зочин [202.9.46.128] 2021-06-07 03:20:40

ГУДАМЖААР ХАЛДВАРТАЙ БОЛОН ХАЛДВАРГҮЙ ИРГЭД ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОН ЯВЖ БАЙГАА НЬ ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА ЮМ. ТИЙМЭЭС ИРГЭДИЙГ ГЭРЭЭС НЬ ОГТ ГАРГАХГҮЙГЭЭР МАШ ХАТУУ ХӨЛ ХОРИОНД БАЙЛГАЖ БАЙГААД ИРГЭДИЙГ ГЭРЭЭС НЬ PCR ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДУУЛЖ, ХАЛДВАРЫН ТАРХАЛТТАЙ ИРГЭДИЙГ ГЭРЭЭС НЬ БАРЬЖ АВААД ТУСГААРЛААД БАЙВАЛ ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ҮНЭХЭЭР БУУРЧ КОВИДГҮЙ БОЛНО.

Зочин [66.181.184.59] 2021-06-08 02:10:12

хадварыг дарж авах сонирхол УОК-т ЗГ-т байхгүй юм билээ. хэдэн хүмүүс өвдөөд бага багаар үхээд л хонхдоод байж байг гэж хүсэж байгаа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.