А.Даваадорж: Гангийн үйлдвэр байгуулбал дотоодын эдийн засгийг 30-40 хувь тэлэх боломжтой

Aдмин / Технологи

Ган төмөр импортлогчдын холбооны тэргүүн А.Даваадоржтой ярилцлаа.


-Засгийн газраас дотоодын төмрийн үйлдвэрүүдийг дэмжих бодлого баримталж байгааг салбарын сайд нь мэдэгдлээ. Төмөр үйлдвэрлэгчдэд ямар дэмжлэг шаардлагатай байна вэ?

Монгол Улсад жил бүр 300 гаруй мянган тонн ган шаардлагатай байдаг. Барилгын салбарт өргөн хэрэглэгддэг арматур төмөр гэхэд 200 мянган тоннын хэрэгцээ гарна. Жилд 300 гаруй сая ам.долларыг гадагш нь урсгаж байна. Дотоодын үйлдвэрүүд нийт хэрэгцээний 30 хүрэхгүй хувийг л хангадаг. Манай үйлдвэрүүдийн гол түүхий эд нь хаягдал төмөр. Ингээд бодоход дотоодын үйлдвэрүүдэд дэмжлэг гэхээс илүү манайх үйлдвэрлэгч улс болох цаг нь аль хэдийнэ ирчихсэн.

-Манай улс олон жил гангийн үйлдвэр байгуулах асуудлыг ярьж, төлөвлөж ирсэн л дээ. Биеллээ ололгүй олон жил болж байна. Ган боловсруулах үйлдвэр байгуулах нь үйл явц тийм түвэгтэй юү?

-Гангийн үйлдвэр байгуулахын тулд эхлээд аж үйлдвэрийн парк байгуулах хэрэгтэй. Төмрийн хүдэр, коксжих нүүрс, шохойн чулуу, жоншоо ашиглаад анхдагч ширэм гаргах шаардлагатай. Ингээд ширмээ ган бэлдэц болгоно. Энэ гангаар л бүх төрлийн төмөр хийх боломжтой. Дараагийн үйл явц нь “Таван толгой”-оос гарч байгаа коксжих нүүрсийг шууд ширэм боловсруулахад хэрэглэхэд тохиромжгүй. Буталж боловсруулаад барьцалдуулагч бодистой хольж, хүчилтөрөгчгүй орчинд шатаана. Ингээд л саарал өнгөтэй жинхэнэ кокс гарна. Үүний тулд коксын үйлдвэр байгуулах шаардлага гарч байгаа юм. Коксын үйлдвэр байгуулснаараа төмрийн хүдэр хайлуулах хоёр дахь том алхмаа хийлээ гэж ойлгож болно. Дээрээс нь шохойн чулуу, жонш хэрэгтэй. Энэ дөрөв нь манайд бий. Нэмэгдээд температур өсгөгч ферманган шаардлагатай. Энэ нь бол манайд байхгүй.

-Том үйлдвэр дагасан эрчим хүчний асуудал тулгарах байх...?

-Гангийн үйлдвэрийг ажиллуулахад 42 мГв-ын хүчин чадалтай цахилгаан станц шаардлагатай.

Өнөөгийн эрчим хүчний тулсан хэрэглээнд үүнийг шийдэх боломжгүй л дээ. Үүнийг шийдэх хэрэгтэй. Ажил хэрэг болгочихвол бид жилд 500-800 мянган тонн ган үйлдвэрлэнэ. Эхний хоёр үйлдвэр барихад 450 орчим сая ам.доллар хэрэгтэй. Харин 30-40 мГв-ын цахилгаан станц байгуулахад ойролцоогоор 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Бидэнд 600 орчим сая ам.доллар байхад гангийн цогцолбор үйлдвэртэй болно гэж ойлгож болно.

-Ийм хэмжээний хөрөнгө болгоход амар биш байх?

-Бид эрдэс бүтээгдэхүүнээ экспортолж, улс орны орлого нэмэгдэж байна. Энэ орлогын өсөлтийг дэд бүтэц рүү л зарцуулна. Манайх шиг өргөн уудам газар нутагтай оронд барилга байгууламж, зам гүүр нэн тэргүүнд шаардлагатай. Энэ дэд бүтцийг шийдэхэд цемент, арматур гэсэн хоёр зүйл хэрэгтэй. Цементийг бол дотоодын зах зээлээс хангаж болно. Харин 600 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт байвал төмрийн үйлдвэрийг ойрын 3-4 жилийн хугацаанд л байгуулах боломж харагдаж байна. Үүнд төр засаг анхаарал хандуулах шаардлагатай байна. Дээрх санхүүжилтийг босгох хэд хэдэн гарц гаргалгаа байна. Эхнийх нь бартерын гэрээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээтэйгээр дараа төлбөрт нөхцөл байж болно.

Бид жилд л дунджаар 300 сая ам.доллар гаргаж байгаа талаар яриандаа дурдсан. Хоёр жилийн импортоор гаргах хэмжээний хөрөнгөөр л дотоодын эдийн засгийг 10-15 хувь тэлэх хэмжээний цогцолбортой болно гэсэн үг. Гэхдээ үүнийг ерөнхий дүр зураг гэж ойлгох нь зөв байх.

Үйлдвэр байгуулснаар хамгийн гол нь бүх төмөр хийцийн үйлдвэрлэл, зам гүүр, барилга байшинг дотоодын бүтээдэхүүнээр хийх боломж бүрдэнэ. Үүнийг дагаад ажлын байр, жижиг дунд үйлдвэрүүд хөгжих юм.

-Үйлдвэр байгуулсан зардлаа богино хугацаанд нөхөх өөр ямар боломж байна вэ?

-Анхдагч ширмээ экспортод гаргахад нээлттэй. БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад ширэм экспортлох боломж бүрдэнэ. Манайх дэлхийд эхний тавд орохоор зэсийн баяжмал экспортлогч орон. Зэсийн баяжмалын үйлдвэрлэлд шаардлагатай чухал орц нь ган бөмбөлөг байдаг. Үйлдвэр байгуулснаар үүнийг дотооддоо хийнэ гэсэн үг. Өнөөдөр “Оюу толгой” компани ойролцоогоор 50 орчим сая ам.долларын ган бөмбөлөг хэрэглэж байна. “Эрдэнэт” үйлдвэр ч тэр хэмжээний ган бөмбөлөг хэрэглэдэг. Энэ өөрөө том зах харагдаж байгаа биз. Энэ үйлдвэрийг байгуулах нь стратегийн өндөр ач холбогдолтой. Ирэх 10 жилд Монгол Улс хөгжих үү, уруудах уу гэдэг гангийн үйлдвэртэй шууд холбоотой.

-Дэлхийн зах зээлд төмрийн үнэ тэнгэрт хаджээ. Дагаад барилга орон сууцны үнэ өсч таарах байх. Бүтээн байгуулалт ч өндөр үнээр босох нь, бид цаашид яах вэ?

-Хөл нийлүүлээд алхана. Уул уурхайн супер цикль эхлэх үед нийгмийн тодорхой хэсэг ашиг олж бусад нь хохирч үлддэг. Энэ байдлаас гарахын тулд үйлдвэрлэгч улс болохоос өөр гарц бидэнд байхгүй. Үйлдвэрлэгч улс болсноор уул уурхайн компаниуд ашиг хүртэнэ. Үйлдвэрээс гарч байгаа эцсийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн байгаа тул үйлдвэрүүд ашиг олох боломжтой. Ингэснээр улсын эдийн засгийн 50-60 хувийг уул уурхай үйлдвэрүүд тогтвортой хангаад явах бололцоо бүрдэнэ.

-Үнийн өсөлт хэр хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна вэ?

-Улс орнууд ковидоос болж хямралд орсон эдийн засгаа сэргээхээр бүх хүчин чармайлтаа гаргаж байна. Энэ хүчин чармайлтаар нэг жилд бүх асуудлыг шийдээд сэргэчихгүй л дээ. Тодорхой төлөвлөгөөтэйгөөр гурваас таван жилийн хугацаанд сэргээх төлөвлөгөө гаргасан байгаа. Дэлхийн эдийн засаг хэр богино хугацаанд тогтворжино, төдий хэмжээнд түүхий эдийн үнийн хөөрөгдөл арилна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.109.41] 2021-06-12 18:18:43

Худлаа худлаааааааааа

Bi [192.82.88.8] 2021-06-11 07:24:41

Ortog ni hed boloh ve?

Bi [192.82.88.8] 2021-06-11 07:23:46

Ortiz ni hed boloh ve? Ene l chuhal

Зочин [66.181.160.95] 2021-06-11 06:23:35

600 сая доллар тийм ч их мөнгө биш. Зөв сайн ажил санаачилганд мөнгө хөрөнгө хаа сайгүй бий.. Харин шунал нь ихэдсэн хүмүүс болон бүлгүүд ажлаа дандаа сүйрэл рүү хөтлөөд байгаа.

Manaih uildverlel uusgej chadah n' ikh ergelzeetei. [202.131.225.53] 2021-06-10 04:16:29

"Muu erd haldaga daraa" gedegtei adilaar "Doroi ulsad temriyn uildver daraa" yumdaa. Iym uildver baiguulchihdag, tegeed l uildevriyn buteegdehuuniyg jinhene uneer borluulah uu, eshul mongolchuuddaa tohirson hengelelttei uneer zarah uu? Uildeveriyn ajilchdyn oron suuts, gudam talbai, tsalin hangamj, delguur horshoo, emneleg aptek, tsahilgaan ba usny hangamj geed olon asuudal garna. Tegeed l zasag been yalarhaj, menge zeel oldohgui, uildeveriyg hegjuulj chadahgui. Ted chin' ikh doroi sh dee!

иргэн [202.55.188.40] 2021-06-08 22:01:06

Оюун эрдэнэ ээ хурдан гангийн үйлдвэр бариач, Хэдэн их наяд төгрөг ковидод зараад идээд уучлаа пизду юм аа

Зочин [172.58.143.110] 2021-06-08 20:31:01

Sug batboldiig huigaar ni tonilgoj baij Mongol hogjliin uzuurees atgana. Es bol huvalzan aalznuud ta nariig archaagui arhichin heveer chini bailgaj sorohiig husne!

Ламбугай [202.55.188.35] 2021-06-08 17:29:51

Монголчууд хэзээ ч гангийн үйлдвэр барьж чадахгүй. Бүх юм нь байж байна.Үйлдвэрт нь технологийн шинэ шугам тавиад л гүйцээ.Гэхдээ чадахгүй. Яагаад гэвэл бид чинь арчаагүй Монголчууд шүү дээ.

Зочин [172.58.204.102] 2021-06-09 01:07:43

Яасан гутранги лам бэ? Тэгвэл ном уншиж засал хийгээч,

Зочин [195.46.106.44] 2021-06-08 17:21:46

Энэ бол ёстой хамгийн түрүүн хийх ажил шүү. Төмрийн хүдэр коксжих нүүрс 2 оо гадагш нь зөөж байхаар бүх боломжоо шавхаад гангын үйлдвэр барьж өөрийн түүхий эдээ ашиглавал э/з тэлнэ. Сая ТЗ яаж барив яг үүн шиг зүтгүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Өөрсөдийнхөө нөөц, хүч бололцоо, залуучуудынхаа оюун мэдлэг эрч хүчинд түшиглэж бид хийж чадна. Энэ асуудал руу хойш нь тавилгүй орох хэрэгтэй

Mgl [178.115.41.9] 2021-06-08 14:11:46

Odoo boltol baiguulaagui yugaa hiij bgaa malnuud we! China g hardaa!!!! Hotuud n telj hugjuud Delhiin hamgiin tom Metorolog bolson bn. Bogino hugazaand. Uhernuud yumaa!!!

би [202.9.41.36] 2021-06-08 14:01:34

энэ нөхрийн мэдээлэлд нэг ч шинэлэг юм алга, ямар ч мэдлэггүй усан тэнэг мал юм байна, температур өсгөх ферманганч гэх шиг

zochin [192.82.74.213] 2021-06-08 16:10:00

БУсдыг тэнэг малаар нь дуудах бол боловсролтой хүний шинж биш л дээ. Ферромарганец бол хайлах температурыг бууруулах, гангийн чанарыг сайжруулах үйлчилгээтэй бодис. Ер нь манайхан бүх салбарт баахан төлөвлөгөө зөгнөл ярьдаг боломж хэрэгжсэн зүйлгүй 30, 40 жил болж байна

Зочин [192.82.67.104] 2021-06-08 11:17:53

Яагаад дотоодын үйлдвэрлэлийг дэмжихгүй байна үүнд эцэст нь нэг л хариулт үлдээд байна. Улсын төсөвөөр тендер худалдан авалт хийх үед дотоодын үнэ ил харагдах учир огт чавичаа хийх боломжгүй юм Иймд гадагшаа мөнгөө урсгах том сонирхол дээр дооргүй байна шүү

Bat [202.126.89.71] 2021-06-08 10:05:42

ajil bolgo.hezee ch bitgii shantar.uragshaa haraad zutge.

Зочин [66.181.180.92] 2021-06-08 09:15:10

САХАЛ Д.ЭРДЭНЭБИЛЭГ БУЮУ QSC ГРУПП ГЭЭД ЛУЙВАРЧИД ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ ЧИНЬ ЖЕНКО ХАМГААЛАЛТААР БУЛААЧИХААД БАЙХАД ШИНЭЭР ГАНГИЙН ҮЙЛДВЭР ЯРЬЖ ЭЛИЙРЭХЭЭ БОЛЬ.БАТЖАВХЛАН ГЭДЭГ ХУЛГАЙЧ ӨДӨРЖИН ШӨНӨЖИН УРАГШ НЬ ЗӨӨЖ БАЫНА

Оноч [122.201.31.145] 2021-06-08 22:42:25

Ээбий биш үү.

Зочин [66.181.161.63] 2021-06-08 09:15:09

Гангийн үйлдвэрүүдэд шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж ойрын 2-4 жилд барих нь улс орны хөгжил дэвшилд маш хэрэгтэй.

энх [66.181.183.182] 2021-06-08 08:59:31

Мундаг ийм залуусаа төр засаг дэмжих хэрэгтэй.ТТолгойн ашигаа одоо гангын үйлдвэр лүү хийх хэрэгтэй.энийг ажил хэрэг болгох ерөнхийлөгчийг дэмжицгэе.

зочин [202.131.229.246] 2021-06-08 08:53:33

хорин жилл төмрийн хүдрээ зөөлөө өөдөлж дэвжсэн юм алга яаралтай төмрийн хүдрээ боловсруулах шаардлагатай байна ш дээ

Зочин [202.9.46.183] 2021-06-08 08:23:49

Өмхий монголд аж үйлдвэр хэрэггүй.

Хятадын тагнуул [202.55.188.35] 2021-06-08 17:30:41

Яг үнэн

Гарьд [66.181.183.182] 2021-06-08 09:01:22

Хужаа руугаа тонил өмхий баас дутуу төрсөн ялгадас.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.