Өнөөдөр Ц.Цогтбаатар, Д.Сумъяа нар өнөөдөр барилдана

Aдмин / Спорт

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.

Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдана.

МУХБ, МУГТ Д.Сумъяа эхний барилдаанаа Өмнөд Солонгосын тамирчин Ким Жандитай хийх бөгөөд ялбал Хорватын Марика Перишич, Румыны Лоредана Охаи нарын ялсантай хүч үзнэ.

Харин ОУХМ Ц.Цогтбаатар эхний шатанд гоц мөргөсөн ба хоёрдугаар шатанд ОХУ-ын Денис Иарцев, Монакогийн Седрик Бесси нарын ялсантай барилдана.

Тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар манай 7 бөх дөрвөн жинд зодоглож хоёр хүрэл медаль хүртээд байна. (МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ё.Басхүү)

Тэмцээнийг 15 цаг 40 минутаас SPS national, SPS fight суваг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэнэ.


Сэтгэгдэл

gan [122.201.21.236] 2021-06-08 11:38:45

Энэ сувгууд Юнивешн-ээр гарахгүй юм


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.