Замын-Үүд-Эрээний ачаа тээврийн эргэлтийг хэвийн горимд оруулах ажлын хэсэг байгууллаа

Aдмин / Хууль

БНХАУ-ын тал цар тахлын халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаатай холбоотойгоор Замын-Үүд-Эрээн чиглэлийн орох, гарах авто тээврийн хөдөлгөөнд саатал үүсээд байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ачаа тээврийн эргэлтийг хэвийн горимд шилжүүлэхээр БНХАУ-ын талтай удаа дараа уулзалт хийж, өнгөрсөн сард Дорноговь аймагт ажилласан.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай Ажлын хэсгийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулан байгуулав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын хэсгийг энэ долоо хоногоос эхлэн боомтод бүтэн цагаар ажиллаж, үүсээд буй нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өглөө.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.183] 2021-06-11 05:41:15

Ачааг барааг чөлөөтэй нэвтрүүл.

Энхээ [202.126.90.125] 2021-06-10 08:46:19

Маш зөв ажлын хэсэг. Амжилт. Гацсан ачаа тээврийг хурдан оруулаарай

зочин [124.44.184.129] 2021-06-09 21:47:51

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрүүдээс халдвар өсөж, Монголд сүүлийн бараг 10 гаруй хоногт коронавирусын халдварын тохиолдол 1000-гаас их байхад Хятад улс Монголтой харьцах уу? Халдвараа хянаач ээ, бууруулаач ээ, ЗГ, УОК, ЭМЯ ажлаа сайн гүйцэтгээч ээ.

[122.201.24.40] 2021-06-09 14:05:15

БИРД самар өөрөө ачигч хийж түгжээг мултал.

Ta nariig [202.9.46.88] 2021-06-09 10:34:41

Ta nariig hytad tal toohgui bna geseen Erteed Amarsaihan Zamiin-uuded ochood naanaa l hudlaa dongosch dongosch irsen.

Зочин [202.126.89.146] 2021-06-09 09:26:36

yamar oroi arga hemjee avch amisgaanuud ve 3000 yuan hanshtai baisan achaa 35000 yuan bolood 12 dahin usluu ene zasag gej unen pop uur yuch hj chadahgui zasag bn


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.