Н.Алтанхуяг: ХЭҮК-ийн дарга нь хаана байна

Aдмин / Хууль

Энэ байгууллагын дарга нь яасан бэ. Зарим нэг гишүүн нь өөр ажилд шилжих гээд өргөдөл өгсөн сураг байсан. Тийм зүйл байгаа юу. Монголд хүний эрхийг дээдэлдэг болоогүй байхад 360 хуудастай мянган ширхэг ном тараадаг ажлыг болих хэрэгтэй. Танхимд сууж хууль дүрэм ярьсан хүмүүсийн цуглуулга боллоо. Ордон тойроод гишүүд лоббидож цаас үйлдвэрлэснээр хүний эрх хангагдахгүй. Энхсаран сувилалд тусгаарлагдахдаа тэнд нүүрлэсэн асуудлыг илчилсэн залууг зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгохоор болсон. Мөн эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон. Монголд үнэнийг хэлсний төлөө ийм шийтгэл хүлээдэг байж болохгүй. Цар тахал гэж хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөг хааж боодог боллоо. 1990 онд ил тод байдал гэж эхэлсэн. Гэтэл одоо ил тод биш харин ч улам хаалттай болгож байна. Тэр дундаа эрх баригчид, төрийн албан хаагчид, цүнх баригчид хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Анх та бүхнийг сонгогдож байхад би ном уншихаас илүү амьдрал мэддэг зоригтой хүний хийх ажил шүү гэж хэлж байсан. Ном хэвлэснээр хүний эрх хамгаалагддаг болохгүй.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.110] 2021-06-15 11:04:59

Гүйээ мөн хүн цоорно гэдэг л энэ байхдаа. Нэг үе хүргэн хүүхэн, хамуудаа шоронд явуулаад тэвдэж явахдаа л Төрөөс юм идкүү гэж тангараг өргөж дээ... Гэхдээ цаг хугацаа ч юм харуулна. Хүн ч урдахаа мартдаг даа. Харж л байхаас

unen shuu [66.181.186.248] 2021-06-15 06:46:40

хүүк сонгуулийн үеэр хүн цуглуулж уулзалт хийж халдвар тараасан сонгуулийн үеэр мөнгө тараасан луйвраар гарч ирсэн хэдий женког дэмждэггү ч өөр хүн дэвшиж болох бсан сонголтгүй сонгуулиар гарч ирсэн хүрэлсүх хариуцлага хүлээж огцороо ер тангараг өргөх хэрэггүй

Зочин [202.126.90.141] 2021-06-15 06:28:48

Эрдэнийн шоуны оронд нэр дэвшсэн бол ман ыг айлгах байсан шүү

Зочин [192.82.83.8] 2021-06-15 04:40:41

zuv.........!!!!!!!!!!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.