Токиогийн Олимпыг сурвалжлах сэтгүүлчдийн 70-80 хувь нь вакцинд хамрагдана

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимп, Паралимпыг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын 70-80 хувь нь наадмаас өмнө вакцинд вакцинд хамрагдах төлөвтэй байна гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/, Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо мэдээлжээ.

Өмнө нь ОУОХ болон Олимпыг зохион байгуулагчид наадмын үеэр тамирчидтай ойр байх хэвлэл мэдээллийн ажилтнуудад вакцин хийлгэхийг зөвлөсөн юм. Япон улсын хувьд, сайн дурынхан болон хэвлэлийн ажилтнуудыг вакцинжуулах ажлыг баасан гаргаас эхлүүлнэ.

Олимпыг зохион байгуулах хорооны мэдээлснээр, энэ зуны Олимпыг 22200 орчим, Паралимпыг 5600 орчим хэвлэл мэдээллийн ажилтан сурвалжлахаар хилийн чанадаас Токио хотыг зорин ирэх төлөвтэй байна.

Зохион байгуулагчид гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Японд ирснээс нь хойш 14 хоногийн турш байршлыг нь хянахаар төлөвлөж байгаа ажээ.

“Токио-2020” наадмын үйл ажиллагаа хариуцсан төвийн дарга Накамүра Хидэмасагийн мэдээлснээр, хэвлэлийн ажилтнууд вакцин хийлгэсэн байсан ч байршлыг нь хянахаас гадна бусад дүрэм журмыг дагаж мөрдөх шаардлагатай байна.


Сэтгэгдэл

Зочин [106.132.127.164] 2021-06-16 07:50:25

Mingol aimaar bgaashtee. Jp d gaigui l bn

ИРГЭН [66.181.161.3] 2021-06-16 04:57:00

Токиогийн олимпэд. ТАМИЧДАА ЯВУУЛНА ГЭЭД. Ж БГАА. МӨРТЛӨӨ. НААДАМ ХИЙХГШЙ. ГЭХИЙН. ТЭГЬЭЛ. ГАДНААС ХАР Т МЯНГААРАА. ЗӨӨВӨРЛӨӨД. ИХВЭО. ЯАНА ГЭЖ. БОДОЖ. БВ. УУ

Мөнхжаргал [192.82.86.111] 2021-06-16 12:04:29

Явуулах ёсгүй юу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.