Найман нуур, Ширээт нуурын эрэгт ОТОГЛОХ ЦЭГ байгууллаа

Aдмин / Орон нутаг

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Найман нуур, Ширээт нуурын эрэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл"-ийн хүрээнд ОТОГЛОХ ЦЭГ байгууллаа.

Отоглох цэг гэдэг нь машины зогсоол, майхан барих, ил гал түлэх тусгай талбай, эко жорлон, хогийн цэг, гэрэлтүүлэг, сандал, саравч, бүхий цогц орчин юм.

Отоглох цэг байгуулснаар зорин ирсэн аялагч, жуулчдын хувьд тав тухтай, цэвэр орчинд амарч зугаалаад байгаль орчиндоо ээлтэй аялахад чухал ач холбогдолтой.

БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМТДАА ХАЙРЛАН, ХАМГААЛЪЯ


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-06-18 11:34:38

баас шээсний амбаар нь яагаад нуурандаа ойрхон байдаг юм. хол байлгах хэрэгтэй.

Зочин [202.126.88.226] 2021-06-17 23:15:03

Нуур луу буудаг замыг сайжруулж засах хэрэгтэй дээ байгуулсан зүйлээ байнгын цэвэрлэгээ үйлчилгээтэй өөд нь татаж ариг гамтай ашиглаж байх эзэн хариуцагчтай байлгах нь чухал шүү

Зочин [202.126.88.231] 2021-06-17 16:24:00

Жорлон нь ёстой гоё харагдаж байна даа.

Зочин [202.9.46.237] 2021-06-17 14:40:44

Энэ орон нутгийн бүх амралтын газрууд хот хөдөө орон нутгаас ирсэн хүмүүсээс шинжилгээ авч, шинжилгээний хариу СӨРӨГ гарсан хүмүүсийг амралтын газраа амрааж, шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан хүмүүсийг албадан буцааж байвал яасан юм бэ? Би халдваргүй эрүүл манай гэр бүлийнхэн бас халдваргүй эрүүл саруул учраас хөдөө гадаа явж амармаар байна шдээ.

зочин [64.119.20.162] 2021-06-17 14:12:16

Энэ сайхан газрыг ингээд хогийн цэг болгох нь дээ.Манайхан хэзээ цэвэр сайхан зугаалдаг байлаа даа.Тэнд нь манаач харуул байхгүй л бол хог новшоо замбраагүй хаяж бохирдуулдаг олхиогүй хүмүүс шүү дээ.Онгон сайхан байгалаа бузарлуулах цэг бий болгож хэрэггүй.

Зочин [202.9.46.237] 2021-06-17 14:32:15

Ийм л ухамсаргүй соёлгүй ард түмэнтэй учраас коронавирусийн халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдээд байх нь аргагүй юм даа. Халдварын тархалтад ард түмэн өөрсдөөсөө бурууг бас хайх хэрэгтэй.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.