Жолооч нарын анхааралд

Aдмин / Хууль

БГД-ийн нутаг Дилав Хутагт Жамсранжавын гудамж буюу Улаанбаатар паласын хойд уулзвараас баруун чиглэлд Гэмтлийн_эмнэлэг рүү явсан зам, Хурд_авто угаалгын урд талд дулааны шугамын засварын ажил өнөөдөр 23:00 цагаас эхэлнэ. Энэ сарын 21-ны 06:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Иймд иргэд жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Их тойруугийн гудамж буюу Автоплаза төвийн уулзварын баруун талаас Өлзий_төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг ХААЖ, "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн хүрээнд ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажил хийнэ.

Уг ажил нь ирэх сарын 07-ны 06:00 цаг хүртэл үргэлжлэх тул иргэд, жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөн, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.