Токиогийн олимпод  бэлтгэх Дэд ажлын хэсэг хуралдав

Aдмин / Спорт

“Токио-2020” Зуны 32 дугаар олимпын наадамд бэлтгэх Монгол Улсын Дэд ажлын хэсгийн хурал лхагва гарагт /2021.06.30/ Olympic house-д боллоо.

Хуралд МҮОХ, БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв болон Монголын паралимпын хорооны төлөөлөл оролцов.

Хурлаар эрүүл мэндийн хяналтын аппликэйшнийг тамирчид хэрхэн хэрэглэх, Ковидын шинжилгээг хэрхэн авах талаар, Монголын багийн бүрэлдэхүүн, олимпын багийг үдэн гаргах ёслолын ажиллагаа болон олимпын наадамд оролцох журам, зайлшгүй хэрэгцээт зүйлсийн жагсаалтын талаар хэлэлцэв.

Олимпод оролцох тамирчдад зориулсан коронавирусийн зөвлөмжийг холбоодод цахим хурлаар өгөх шийдвэр гаргалаа. Мөн баг тамирчдын хувцсыг бэлтгэлийн баазад нь очин гардуулж өгөхөөр болов.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-07-01 01:33:39

цөөхөн хүнээр чанартай л оролц. олимп цуцлагдвал тэр л биз.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.