Д.АМАРТҮВШИН: Талбай дээр халдвар хамгааллын дэглэмээ бариад зогссон үйлдлийг хууль зөрчсөн гэж үзээд торгоно, эсвэл 7-30 хоног баривчилна гэнэ

Aдмин / Хууль

“Comedy Lab” клубийн комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн тангараг өргөдөг өдөр таныг цагдаа нар саатуулж байгаа зураг олон нийтийн сүлжээнд тархсан. Тэр өдөр юу болсон юм бэ?

-Ямар шалтгаанаар намайг саатуулсан гэдгээ хэлээгүй.

-Тухайн үед та цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн үү?

-Тэгсэн. Надаас мэдүүлэг аваад л өнгөрсөн. Гол шалтгаан нь “Коронавируст халдвар, цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” гээд урт нэртэй хуультай холбоо асуудал яригдаад байна. Энэ хуулиар жирийн иргэд жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхийг хорьж байна. Гэхдээ цар тахал гараагүй байхад ч гэсэн үг хэл, үзэл бодлоо илэрхийлэхэд түвэгтэй л байсан шүү дээ.

-Зургадугаар сарын 28-нд “Гашуудал, гацалт” нэртэй плашмоб болсон. Тэнд хичнээн ААН, иргэд ирсэн бэ?

-Тийм. Тэнд жижиг дунд бизнес эрхлэгчид, эмнэлгийн эмч ажилчид, төмөр замын ажилчид, хувцас импортолдог, бүх төрлийн үйлчилгээ явуулдаг байгууллага, хуульчид гээд маш олон төрлийн ажил мэргэжилтэй хүмүүс ирсэн. Гэхдээ бид халдвар хамгааллын дэглэмээ бариад гурван минут л чимээгүй зогсолт хийсэн. Аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь нэг жил зургаан сар хаагдаж, хорионд орсон. Шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг өөрсдийг нь нэг жил зургаан сар ямар ч ажилгүй байлгаж үзэх юмсан гэж бодогдоод байгаа юм. Ямар хэцүү байгааг биеэрээ мэдрэх хэрэгтэй шүү дээ.

Хоёрдугаарт, эрх баригчдын гаргаж байгаа шийдвэрүүд илт ялгаварлан гадуурхсан шинжтэй байна. Яагаад интернэт тоглоом, ресторан, жижиг дунд ААН-үүдийг хаагаад байгаа нь ойлгомжгүй. Тэдгээр газрууд бүгд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиад ажлаа хийе гэж байгаа шүү дээ. Гэтэл 1024 бөх барилдуулна гэхээр халдвар хамгааллын дэглэм ямар ч хамааралгүй болчихдог. Тэнд 1000 хүн хоорондоо харилцана, их эрсдэл дагуулна. Гэтэл жирийн амьдралаа авч явж байгаа хүмүүст төр төмөр нударгаа үзүүлээд байдаг. Энэ байдал үнэхээр шударга бус санагдаж байна. Хүмүүс үүнээс цааш тэвчихээргүй болчихлоо. Машинаа барьцаанд тавьж, бүр хоолны мөнгөгүй болсон байна.

-Таныг Гамшгийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцагчаар татаж байгаа гэсэн үү?

-Тухайн өдөр плашмоб хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн хоёр хүнийг торгоно гэж байсан. Нэг нь би, нөгөөх нь Тамир гээд залуу бий. Плашмоб тарсны дараа “Хууль бус үйлдлээ даруй зогсоохыг шаардаж байна” гэсэн бичиг ирсэн. Бичиг ирэх үед бид аль хэдийнэ тарчихсан байсан. Ингээд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст очиж мэдүүлэг өгөх ёстой гэхээр нь очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл Зөрчлийн хуулийн 5.13.2 гэдэг заалт буюу Гамшгийн тухай хууль зөрчсөн бол 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 500 мянган төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоног баривчилна гэсэн. Шүүх хурал нь дараагийн долоо хоногт болно. Үнэндээ надад торгуульд төлөх мөнгө ч байхүй, одоо яахаа мэдэхгүй л байна. Гэхдээ үнэндээ энэ Гамшгийн тухай хуулийг хэн зөрчөөд байгаа билээ. Маш тодорхой байгаа шүү дээ. Төрийн байгууллагынхан халдвар хамгааллын дэглэмээ зөрчөөд олон мянгаар нь хүн цуглуулж наадам хийж байхад Гамшгийн тухай хууль зөрчлөө гэж сануулдаг ч үгүй юм байна. Харин иргэддээ ингэж хатуурхдаг. Уг нь бид талбай дээр зогсохдоо дөрвөн метрийн зайтай зогссон буюу халдвар хамгааллын дэглэмээ давуулан биелүүлсэн.

-Коронавируст цар тахал гарснаас хойш хүний эрхийн асуудал ихээр яригдах боллоо. Та үүнд юу гэх вэ?

-УОК, ЗГ-ын тэнэг үйлдлүүд хэрээс хэтэрсэн, ямар ч хяналтгүй мөнгө зарлагадсан, хүний үндсэн эрх, тэр дундаа үг хэлэх эрх чөлөөг хүртэл хааж боосон. Эргээд Засгийн газар, УОК-т хэн ч хариуцлага тооцоогүй. Зөвхөн дайны болон онц байдал зарласан үед зөрчиж болдог эрхийг коронавируст халдварын тухай гэж урт нэртэй хуулиар зөрчиж байна. Өнөөдөр ч намайг энэ хуулиараа дарамтлаад байж байна. Намайг торгоно, хорино гээд байгаа энэ явдал хэн нь хууль мөрдөөд, хэн нь мөрдөхгүй байгааг тод харуулж байгаа үйл явдал боллоо гэж бодож байна. Дарга нарт үйлчилдэггүй, иргэдэд үйлчилдэг хуультай болчихож гэдэг нь энэ жишээнээс маш тод харагдлаа.

Нөгөөтэйгүүр вакцины хоёр тундаа итгэхгүй байгаа бол бид буруу алдаатай зүйл хийчихэж гэдгээ зарла, хэрэв итгэж байгаа бол хоёр тунгаа хийлгэсэн хүмүүсийг зүгээр ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Иргэд ч гэсэн ийм бусармаг зүйлийн хажуугаар битгий дуугүй өнгөрөөрэй. Бусармаг зүйлийн хажуугаар чимээгүй өнгөрнө гэдэг түүний хамтрагч нь болж байгаатай яг адил байдаг.

-Цахим наадам хийнэ гэдэгт та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нөхцөл байдлыг “Титаник” кинотой харьцуулж яриад байгаа. Гэтэл тэр онгоцыг ард иргэд биш төр засгийнхан өөрсдөө хөмрүүлчихсэн шүү дээ. Өөрсдөө сонгууль хийж хүмүүсийг бөөгнөрүүлсэн, парад хийсэн, халдвар хамгааллын дэглэмээ зөрчсөн. Бид дарамтлуулаад айж ичнэ гэж байхгүй. Би яагаад үнэн зүйл ярьсныхаа төлөө айж ичих ёстой юм. Харин ч хурцлагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль гээд бүх аймаг, сум, хот хороодоор битүү коронавирусийн халдвар тараасан. Түүнээс нь болоод хоёрхон сартай хүүхэд нас барлаа, хоёрын хоёр ээж урагтайгаа амь алдлаа. Үүний төлөө хэн ч дуугарсангүй. Бид санаж байгаа, дөнгөж төрсөн эх углааштайгаа гарахад Засгийн газар огцорч байсан. Гэтэл өнөөдөр 500 гаруй хүн нас бараад байхад хэн ч юу ч ярихгүй байна. Үнэнийг хэлсэн хүнийг хорьж цагддаг, шүүхээр оруулж ял шийтгэл өгүүлэх гэдэг бусармаг байж боломгүй. Эцэст нь нөгөө урт нэртэй коронавируст халдварын тухай хуулиа сунгачих юм бол цаашдаа энэ дарангуйлал үргэлжлэх гээд байна. Энэ хууль нь хүний үндсэн эрхүүдийг зөрччихсөн заалттай юм. Энэ хуулиа ядаж цааш нь битгий сунгаасай, өөр хүсэх зүйл алга.

С.ЛХАМСҮРЭН


Сэтгэгдэл

DR PRADHAN [102.89.0.61] 2021-07-05 13:22:43

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000USD CONTACT: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Зочин [202.9.46.200] 2021-07-04 09:52:33

хол очиж хуц гэж хэллэе новшийг барчилаад шоронд хийх юмсан

зочин [203.98.76.103] 2021-07-02 11:32:52

БАНДИ .... ЧИ ЗҮГЭЭР Л БОЛЬЖ ҮЗ. ЧАМААС БИДНИЙГ ГЭХ СЭТГЭЛ БИШ МӨНГӨ ҮНЭРТЭЭД БАЙНА. АРЧААГҮЙ НОВШ, ЧАМД МӨНГӨ Л ХЭРЭГТЭЙ БОЛОХООС, МОНГОЛОО ГЭХ СЭТГЭЛ ӨЧҮҮХЭН Ч АЛГА

зочин [203.98.76.103] 2021-07-02 11:29:25

Чи муу мөнгөний амисгаа битгий олон юм хуц. Чамд мөнгө өгөөгүй болохоор чи муу ингэж байгаа биз. тэрнээс нээх бидэнд хайртайдаа ингээд байгаа гэж огтоос бодохгүй байна.

Зочин [103.229.122.124] 2021-07-02 09:13:42

Энэ хумуус халдвар тарахаас сэргийлж шаардлага огч бна гэж ойлгосон чинь эсрэгээрээ бур вирус тараах ажилгаа болж бна

Зочин [203.98.76.103] 2021-07-02 11:33:46

харин тэх

Зочин [172.58.143.216] 2021-07-02 09:08:32

Ene sarmagchin amaraa saihanbileg shig horlontoi durak shdee horiogoo tsutsal gej soliorsoor baigaad taviulsan haldvar niited aldsan odoo 500 garan hun amia aldaad baina ene durakiig alaachee

Зочин [103.229.122.124] 2021-07-02 09:08:24

Шаардлага зов ч арга нь буруу байсан маш олон хун цуглуулсан уунийгээ оорсдоо мэдэж бгаа шуудээ жагсаал зохион байгуулаад суулдээ уймээн болохоор хумуусээ захирч дийлэхгуй аюул болдгийг бид харсан гашуун туршлага бгаа

Зочин [119.40.98.177] 2021-07-02 08:16:57

Энэ тэнэг залуу жинхэнэ вирус тараах ажлыг зохион байгуулж байгаа юм биш үү. Энэ улсад юу хийж гийгүүлсэн юм бол доо хөөрхий

Иргэн [64.119.16.163] 2021-07-02 07:42:29

Амраа, Амаржин мэтийн халтар юмнууд юу гээд ч солиорч мэднэ шүү. Харахаас зэвүүн

irgen [66.181.184.243] 2021-07-01 23:50:36

Ene Amaraa ge 2 r suwag yarisn, boloh butehgui ym yarij yawdag nuhur ajilgui orloggui gej uurinhu tuluu hudlaa shaaj ene tsiglanig z,b sn da

зочин [66.181.161.50] 2021-07-01 23:20:54

Дарамтлагч дүлий төртэй болсон шүү дээ юу ч хэлээд хэрэггүй хулгайч луйварчдын нүүрэлсэн төр наадам хийнэ гээд хүүрэнсүг нь үг хэлж попрох гээд л байж ядаад байгаа биз хичнээн хүн үхүүлж өвчлүүлж ерөнхийлөгч болсон буг үр хүүхэд гэр бүлээрээ хараагдаасай

хүннү [202.179.24.177] 2021-07-01 22:27:18

Зайлуул даа. Энэ хүү ямар амьтны зараалаар ингэж яваа юм болдоо. Цаад эзэн яь өөрөө гарч ирхээсээ айгаад энэ хэдэн залуугийн баадууг нь чангалаад л…. аймхай шидил. Одоо төр засгаас наадамаа цуцал ковидын тархалт тодорхой тоогоор өсөхөөс сэргийлж чадна. Одоо нэн түрүүн хөл хорио тогтоо. Тэгэхгүй бол 9-р сард хичээл сургууль эхлэхгүй. Он дуустал цахилгаан, дулаан, уух усыг нь төр даах нь. Иргэд үүнд зарцуулах мөнгөөрөө хүнсээ ав. Иргэдэд бэлэн мөнгө тараах хэрэггүй. Өмнө нь шал дэмий өгсөн юм. Одоо бүхнийг ковидоос салхад зарцуул, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэм.

Иргэн [64.119.16.163] 2021-07-02 08:13:53

Шүлсээ үсчүүлсэн халтар залуу ! маскаа зөв зүүгээч. Төрсөн биеэ зөв авч, явж чадахгүй байж төв талбай дээр ирээд тэнэгтээд.....гэртээ очиж бүгээч заваан амьтан

zochin [202.179.25.250] 2021-07-01 21:37:41

yagaad ard irgediig zovoogood schuuch tsagdaa bolood bgaa um. Bolson ybdliig uneneer n cheleed baigaa um bischuu, ydaj engiin irgedees irsen sanal, gomdol, schuumjleliig chuleej avaj sur. Daranguillaa zogsoo.

Зочин [66.181.161.115] 2021-07-01 21:28:27

ЭНЭ НЭГ ГОМО МАНИН АЦ ДАНДАА ЭНД ТЭНД ОЧИЖ ХУЦАЖ ЯВХИИМАА МУУ ЛЛР

Зочин [202.55.188.37] 2021-07-01 21:59:10

Чи ямар хүмүүжилгүй нохой вэ?

zochin [66.181.186.245] 2021-07-01 18:19:51

Үг хэлсэн болгоныг шүүхэд өгөөд байна гэж байж боломгүй л санагдаж байна. Ардчилсан нийгэм байгуулахыг зорьж байгаа бол

Зочин [150.129.143.138] 2021-07-01 18:08:05

Иймэрхүү нэг халтар сдакууд одоо больчих, эх орон ард түмэн гэж зүгээр орилохоосоо өмнө түүхээ судал, унш, харин чамайг хэний даалгавраар хятадын гар хөл болж явна гэж бодохоор бна шүү

Зочин [172.58.143.216] 2021-07-02 09:11:28

Novshiin ard saihanbileg elbeg nariin hulgaichuud bgaashd

Зочин [202.55.188.37] 2021-07-01 22:01:36

Хөлсний нохд амаа хамхи нохой

Зочин [66.181.161.89] 2021-07-01 19:48:44

Чи өөрөө Хятад юм биш үү

Иргэн [103.229.120.58] 2021-07-01 17:55:11

Яг яс юман дээрээ монголд дарангуйлал байна гээд байгаа юм харин ч эсрэгээрээ байхгүй байгаа юм төрийн хатуу гар хатуу бодлого хэрэгтэй шийдвэр гаргасан л бол болоо нэгэнт л ард түмэн итгэлээ өгч сонгогдсон засаг зоримог шийдэмгий байх хэрэгтэй

Zochin [202.126.90.30] 2021-07-02 12:28:02

Yostoi zov.

Зочин [203.91.115.44] 2021-07-01 17:47:10

элбэгдорж чинь чамд мөнгө ихээр төлж байгаа шүү дээ. чи зүгээр л тогооны жийрэг банди

Зочин [172.58.143.216] 2021-07-02 09:12:07

Novshiin jiireg baina daa

иргэн [66.181.187.165] 2021-07-01 17:38:05

Дарга нарын ашиглалтын өндөр зардалтай ландуудыг зарж мөнгийг ард түмэнд зориуля


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.