Одоогоор 12-15 насны 76 117 хүүхэд вакцины эхний тунг хийлгээд байна

Aдмин / Эрүүл мэнд

Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 4 806 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.

Үүнээс нийслэлд 3917 хүн, орон нутагт 889 хүн вакцинд хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 1 029 726 нь эхний тунг, 888 274 нь хоёрдугаар тунг тариулжээ. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 1 036 393 хүн, хоёрдугаар тунг 873 024 хүн тариулаад байна.

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 2 066 119 хүн, хоёрдугаар тунгаар 1 761 298 хүн буюу зорилтот бүлгийн 63.5 хувийг дархлаажуулаад байгаа юм.

Одоогоор жирэмсэн эмэгтэй 3295, хөхүүл эмэгтэй 2063 хүн, 12-15 насны 76 117 хүүхэд, 16-17 насны 46 063 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаад байна.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

• “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

• Дулаан хувцаслах

• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

• Эмчийн үзлэгт орох

• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх


Сэтгэгдэл

Зочин [66.181.169.162] 2021-07-05 09:15:41

Хүүхдүүдэд вакцин хийгээд өвдөөд байдаг. Вакцин Монгол хүний биед таарахгүй бна уу

Зочин [66.181.184.254] 2021-07-05 17:35:17

sarmagchingiin adenovirusaar hiisen uchiraas hund taarahgui______pfizer vaccine_____hunii adenovirus 240 temtruultei_____sarmagchingiih 12 temtruultei_______!!!!!!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.