Х.Ариунаа: Өвчтөнөө эмчилж байсан 30 гаруйхан насны эмч өнөөдөр өөрөө сэхээнд байна

Aдмин / Эрүүл мэнд

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зөвхөн улаан бүсэд ажиллаж буй 16 мянган эмч, ажилчдын бус эрүүл мэндийн салбарын нийт 56 мянган эмч, ажилчдын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн боловч шат шатандаа одоог хүртэл ямар ч хариу өгөөгүй тул салбарын төлөөлөл төв талбайд жагсаж эхлээд байгаа юм.

Тэд нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, улсын дундажтай адил цалин авахыг хүсэж байна.

Халдвар авсан сувилагчид эргээд ажилдаа ороход нь 50 мянган төгрөгийн цалин өгч байна. Гэтэл цалин нь халдварын эсрэг эм авахад хаанаа ч хүрэхгүй байгаа учраас зурагтаа зараад эмээ авч байна.

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа:

Салбарын сайд нь ажилчдынхаа цалинг нэмээд өг гэж нэг ч удаа хэлсэгүй.

Бид найман хоног төв талбай дээр суулт хийж байхад хэн ч ирсэнгүй. Өвчтөнөө эмчилж байсан 30 гаруй настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Өнөөдрийн байдлаар 3,000 гаруй эрүүл мэндийн ажилтан халдвар аваад байна.

Засгийн газар хуулиа биелүүлтэл, шаардлагынхаа хариуг автал бид эндээс явахгүй.

Түр хорооны дарга Их эмч н.Анхболд:

Цар тахал гарснаас хойш хэн ч хойш суугаагүй, хэн ч шантарсангүй. Улсын дундаж цалин эрүүл мэндийн салбарын дундаж цалингаас хоёр дахин илүү байна. Цар тахлын фронтод зогсож байгаа эмч нар өдөр, шөнөгүй, гурав дахин өндөр ачаалалтай ажиллаж байна. Ингэж их ажиллаж байж улсын дундажад хүрэхгүй цалин авч байгаа нь гутамшигтай байна.

Илүү цагийн урамшуулал байтугай цар тахалд өртсөний нөхөн олговор одоо хүртэл олгогдоогүй байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 30 мянган төгрөгийн илүү цалинтай хүмүүс манай салбарт маш олон байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа эрүүл мэндийн салбарын ажилчдын жагсаалд нэгдэхээ мэдэгдлээ.

Тэрбээр өөрт нь хандан ирүүлсэн санал, хүсэлтүүдийг дэлгэв. “Улаан бүсэд ажилладаг эмчийн хүүхдүүдийг асрамжийн газраас аваад явсан гэсэн эмчийн захиа ирсэн

Цалин багатай учраас нөхөр нь хаяад явсан, гэр бүлдээ байнгын ад үзэгддэг, амиа хорлоход хүрсэн тохиолдол хүртэл байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.178] 2021-07-07 14:49:18

Мягмар гээд халтар гахай шиг хүүхэн яг ийм амьдралаар амьдарч байгаад баяжаад том хаусд залраад бүдүүн жийп унаад алга болсон одоо энэ эмч ажилчид турхирч суудаг ажилтай болж

ard [223.104.22.139] 2021-07-07 06:58:21

talbai deer heruul hiij baihin orond hurdan neg owchtoni amiig awaarch

Mgl [178.165.190.161] 2021-07-07 06:57:58

Emch Suwilagch nart!!! Ingej hairan amidralaa MONGOLD urj baihaar zugeer hayad garaad yawchihaach!!! Delhii dayaaraa ene mergejiliin humuusiig haij bn!!! Mash erelt heregzeetei Mergejil !!! Zugeer 1 Suwilagch taiean ajilaad 3000 dollar iin zalin awch bn!!!

Zochin [202.55.188.99] 2021-07-07 06:35:03

Ene balai avgai umnuh Mygmariinhaa tavisan jujgiig davtaad baigaa ym uu. Heden jiliin umnu UE iin darga Mygmar geh heruulch avgai baahan emch naraa talbai deer suulgachihaad usee husaj uij orilj hort havdartai suvilagchiigaa ashiglaj iim boltloo uvchtunii tuluu yvj baigaa geh metiin ym bolj baisan ni davtagdaj baina. Amtashsan heree 13 dahina gedeg l bolj baina.

Mgl [178.165.190.161] 2021-07-07 06:55:28

Teneg yumuu uuruu? Eswel elii balai bolchihson yumuu??? Mongoliin eruul mendiin salbar haanaas n ch harsan Afrika aas deerdehgui! Ene salbar hugjuj baij naad hun am chin eruul bdgiin bgaa bizdee MALAA!!!

Зочин [192.82.92.14] 2021-07-07 03:40:20

Өргөсөн тангарагтай үнэнч байгаа нь энэ гэж цар тахалаар //өвчин/ бизнесс хийлээ арай ч дэ Өвчин тахал дуусны дараа болохгүй байсан юм байхдаа

Зочин [43.242.242.114] 2021-07-07 03:35:03

Эмч нар утсаар хүн загнахаас өөр ажил хийж байгаа юмуу Эмнэлэгт хүн авахаа болиод удаж байж юу хуцаад байгаа юм бэ Ковид далимдуулж их ч идэж уулаадаа эмнэлгийнхэн

Зочин [103.26.194.216] 2021-07-07 03:03:11

Ta nar dajgui avilgachid gedgiig olon tumen medne shuu ajilaa hii

Зочин [172.58.121.52] 2021-07-07 02:41:40

Duurtsen teneguud oorsdiigoo hamgaalaachdee


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.