“Дельта” хувилбар 100 гаруй оронд бүртгэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /NHK/. Хамгийн анх Энэтхэгт бүртгэгдсэн “Дельта” хувилбар 100 гаруй улс орон, бүс нутагт тархсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлэв.

ДЭМБ-ын сүүлд гаргасан тайланд дурдсанаар, “Дельта” хувилбар тархсан улс орон, нутаг дэвсгэрийн тоо 104-д хүрсэн нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 7-гоор нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

ДЭМБ 4 дүгээр сараас хойш тус хувилбарын талаарх шинэчилсэн мэдээллийг өгсөөр байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар Энэтхэг, АНУ зэрэг хамгийн багадаа 17 улсад дельта хувилбараар халдварласан тохиолдол бүртгэгдэж байсан бол 5 дугаар сар гэхэд тус хувилбар 60 орчим улс, нутаг дэвсгэрт тархсан байна. Харин 6 дугаар сард энэ үзүүлэлт 96 болж нэмэгджээ.

Их Британид анх бүртгэгдсэн “Альфа” хувилбар тархсан орнуудын тоо өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад нэгээр нэмэгдэж, пүрэв гарагийн байдлаар 173-д хүрчээ.

Харин Өмнөд Африкт илэрсэн “Бета” хувилбар 122 улсад тархаад байгаа бол Бразилд бүртгэгдсэн “Гамма” хувилбар 74 улсад тархсан байна.

Үүнтэй холбогдуулан халдварын тохиолдол хоёр долоо хоног дараалан өсөн нэмэгдэж буйг тайланд цохон дурдаад вирусний хувилбаруудад тавих хяналтаа үргэлжлүүлсээр байхыг уриалжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

zochin [202.179.27.43] 2021-07-09 03:07:36

End garaad bgaa huvilbaruud etssiin bulegtee neg l birusiin mutats, tiim bolohoor olnii gazar maskaa zuu, hun ih tsuglarsan gazraas zai baji, baigald garch chiiregjih buyu ooroor darhlaagaa demj hooloo tohiruul aigaad hereggyi. Bid chadna.

Зочин [203.91.115.50] 2021-07-09 00:39:34

за тэгээд хэдэн ч хувилбар гарах юм бүү мэд дэлхийд хүн гэдэг амитан сөнөх цаг н иржээ

Зочин [5.250.138.182] 2021-07-09 03:55:59

22 хувилбартай байх сурагтай.

Zochin [212.95.5.26] 2021-07-08 11:32:42

Tiim

Зочин [98.204.176.20] 2021-07-08 11:20:49

Mgld orj irsen bhoo

Зочин [220.126.166.99] 2021-07-08 08:42:39

Orood ireh n bitgii hel aldchij ee. Bidniihee setgel zuig beldej bga bololtoi

s [124.158.67.13] 2021-07-08 08:37:20

ODOO BNDNII HIILGESEN BAKTSIN BOL NEMERGUI GESEN UG YUMU


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.