Ц.Сүхбаатар: Гуравдагч хөршийн гол орнуудад томилсон хүмүүс дунд өндөр мэргэжлийн дипломатч нэг ч харагдсангүй, МАН-ыг илээр дэмждэг нөхөд л байна

Aдмин / Улстөр

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа.


-АН-ын дэргэд байгуулагдсан Зөвлөхүүдийн танхимд таны нэр багтсан байна. Та бүхэн энэ намыг эвэнд нь оруулахын тулд юу зөвлөж, яаж ажиллах вэ?

-Манай намд үүссэн асуудлыг бүгд мэдэж байгаа. Үндсэндээ бие, биеэ үгүйсгэсэн хуваагдмал байдалтай байна. Сая Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудалд Дээд шүүхээс “М.Тулгат даргатай хүмүүс албан ёсны нам төлөөлж байгаа гэж үзнэ” гээд шийдвэр гаргачихлаа л даа. Энэ намыг анх 1990 онд үүсч байхад оролцож, удирдаж байсан намын нүүр царай болсон хүмүүс Зөвлөхүүдийн танхимд орж байх шиг байна. Бид АН-ын цаашдын ирээдүйг бодож, өөрийнх нь үндсэн үзэл санааны байр сууринд нь эргүүлж оруулахын тулд хүчээ нэгтгэж байгаа юм. Намын дүрэмд ч ийм танхим байгуулах заалт бий. Манай нам олон улсад бүртгэлтэй, баруун төвийн үзэлтэй намуудын гэр бүлийн гишүүн нам. Тэр байр суурин дээрээ очиж, нам маань өөрийнхөө эзлэх ёстой орон зайгаа эзэлж, цаашид хөгжих ёстой. Зөвлөхүүдиийн танхим намыг удирдаад байгаа юм биш. Намын үндэс суурь нь болсон ахмад үеийнхэн бид шинэ удирдлагадаа туслах, орон нутагт анхан шатанд ажиллаж байгаа гишүүдээ нэгтгэж, удирдлагынхаа хүрээнд намаа авч явахад нь туслах зорилготой.

-Танай нам хоёр талд гарчихаад байгаа нь хэний буруутай үйл ажиллагаа гэж хардаг вэ. Дээд шүүх хоёр тусдаа тамгатай АН-ыг аль алиныг нь бүртгэхээс татгалзаж байгаа. Тэгсэн хэрнээ Ерөнхийлөгчийн сонгуульд М.Тулгат даргатай АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг дэвшүүлэхэд саад болоогүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх эрх баригчдын захиалгаар танай намыг бүртгэхээс татгалзаад байна гэсэн хардлага байх шиг...

-Энэ ойлгомжтой, улс төрийн өрсөлдөөн явж байна. Нэг нам нь өөрсдөө дотроо будлиад, үзэлцээд байвал нөгөө намд ашигтай. Үүнийг улам л дэвэргэнэ. Юу гээд л “Та нарыг эвлэрүүлье” гэхэв дээ. Сул байгаа нь бидний өөрсдийн буруу. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нам хагаралтай байсан. Ямар сайндаа албан ёсны нэр дэвшигчээ дэмжихгүй хэмжээнд хүртэл нам доод цэгтээ хүртэл уналаа.

Ер нь өргөн хүрээнд өнгөрсөн түүхтэй нь харах юм бол анх Ардчилсан хөдөлгөөн үүсэхэд гурван тулгуур улс төрийн хүчин гарсан. Ардчилсан холбоо -МоАН, Ардчилсан социалист хөдөлгөөн - Социал демократ нам, Шинэ дэвшилт холбоо - Үндэсний дэвшлийн нам гээд гарсан шүү дээ. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд эдгээр гурван нам дээр нэмээд арав гаруй нам АН-д нэгдсэний цаад гол зорилго нь ардчиллын төлөө өгч байгаа саналыг хуваахгүйн тулд л нэгдэж ирсэн түүхтэй. Үзэл бодлынх нь хувьд харахаар Социал демократ нам зүүн төвийн үзэлтэй. МоАН болон МҮДН бол барууны үзэл баримтлалтай байсан. Ингээд энэ намууд нэгдээд явсан. Хараад байхад сүүлийн 10-аад жилийн хугацаанд нам доторх зүүний чиглэлийн удирдлагууд нь давамгайлж эхэлсэн. Нам маань өөрөө бараг зүүний үзэлтэй, зүүний байр сууринаасаа асуудалд ханддаг болсон учраас нийгэмд улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН ялгаагүй гэсэн ойлголт бий болчихоод байна шүү дээ. Ярьж байгаа асуудлыг нь харахаар хоёулаа халамжаар уралдсан.

Мөнгө төгрөгийн хэрэгт аль, аль намаас нь холбогдож байна. Ийм байдлаар явж ирсэн учраас нам маань сүүлийн хоёр сонгуульд ялагдахад асар их нөлөөлсөн. Яагаад гэвэл МАН коммунист угшилтай зүүний үзэл баримтлалтай нам. Популист амлалт өгөөд явахад тэдэнд ямар ч асуудал байхгүй. Гэтэл манайх тэдэнтэй адил зүүн үзлээр үзэлцэх гээд ямар ч үр дүнд хүрсэнгүй, сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонуульд навсайтлаа ялагдлаа шүү дээ.

-Ингэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд та ямар бодолтой байна вэ?

-Хүнийг нь орхиод сонгуулийнх нь хувиар харах юм бол өнөөдөр Монголын нийт сонгогчдын 90-ээд хувь нь зүүний үзлийг дэмжиж байна. Нийт саналын 70-аад хувь нь МАН-д өглөө. ХҮН бол зүүн чиглэлийн нам. Энэ намыг 20-иод хувь нь дэмжиж байна. Цаана нь 10-аадхан хувийн орон зай байгаа нь харагдлаа шүү дээ. Монгол орон дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр хөгжих чиг баримжаатай ийм том нам сонгогчдын дунд 10-аадхан хувийн л дэмжлэгтэй байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ үүднээс нам дотор үзэл бодлын ялгаа гарч байгаа юм болов уу гэж харж байна. Намын удирдлагын төлөө өрсөлдөөд байгаа юм шиг мөртлөө цаанаа зүүн чигийн үзлийг хамгаалсан, энэ замаар явъя гэсэн нэг хэсэг тодорхой хүмүүсийг дагаад зүтгэж байна. Ерөөсөө баруун чиглэлийнхээ үзлийг барья гээд байгаа нь М.Тулгат даргатай АН юм. Нүүдлийн соёл иргэншилтэй манай улсын хувьд баруун төвийн үзэл баримтлалаар явах юм бол Монгол Улс хэвийн хөгжлийн замдаа хурдан орно гэж үздэг хүмүүс Зөвлөхүүдийн танхимд нэгдсэн гэж би хувьдаа ойлгож байгаа. АН-ын өнөөдрийн энэ хагарал хуваагдлаас хоёр зүйл тодорхой харагдаад байгаа юм. Нэгдүгээрт, зүүн, баруун тал руугаа ялгарах юм уу даа. Хоёрдугаарт, энэ нам дотор үе солигдох процесс байгалийнхаа жамаар явж байна. 1990-ээд онд төрж гарч ирсэн улстөрчид өнөөдрийг хүртэл байр сууриа тавихгүй явлаа шүү дээ. Тэр улсууд намын удиридлагад байлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нарын албан тушаалд ажиллаа. Алдаж, оносон нь бий. Тэдний цаг үе нэгэнт дуусчээ. Шинэ үе гарч ирэх болсон байна. Иймээс удирдлагын асуудал нэлээд хүчтэй яригдаж байна л даа. Энэ дундаас М.Тулгатыг дагаж гарч ирж байгаа залуучууд үнэхээр баруун чигийн үзэл баримтлалыг аваад явах залуус юм уу гэж харж байгаа. Тэдний цаг нь иржээ. Одоо аргаа олох гээд ядаж байна л даа. Үнэн хэрэгтээ ийм процесс ялгарал явагдаж байна гэж харж байгаа.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэдорж “С.Эрдэнийг АН-ын даргын ажлаа хурдан өгөхийг шаардаж, Онц их хурлаа зарла” гэж мэдэгдсэн. Намын эв нэгдлийн асуудал Онц их хурал зарлаад шийдэгдчих асуудал гэж харж байна уу?

-Энд, тэнд бүлэг болцгоогоод л гарц хайж байна л даа. АН-ын гол асуудал бол эв нэгдэлгүй гэж ярьдаг. Яагаад гэвэл үзэл санааны хувьд нэгдэж чадаагүй. Анх Монгол оронд ардчиллыг авчрахдаа хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт сонгуулийн төлөө бүгд нэгдээд тэмцсэн. Тэр үед үзэл санаа маань нэг, нэгдмэл байсан. Өнөөдөр ардчилал бодит байдал болчихлоо шүү дээ. МАН зарим талаараа АН-аас ч илүү ардчилсан болчихоод байна. Хэдийгээр МАН хувийн өмчийг хураана барина гэсэн хуучнаа санагалзсан үзэл гаргаж байгаа ч гэсэн Монгол орон үнэн хэрэгтээ ардчилсан тогтолцоотой болчихсон байна. Энэ дотроо хоёр том нам ямар, ямар замаар явах вэ гэдгээрээ ялгарах ёстой. Нэг хэсэг маань “Баруун чигээ бариад илүү бизнесийн эрх чөлөөг олгоё. Хувь хүнд орон зайг нь олгоё, аль болох татварыг нь багасгая, хүн өөрөө бизнесээ аваад явах боломжийг олгоё. Үүнд Засгийн газар оролцохоо больё, эрх чөлөөг нь хангая, Засгийн газар нь цомхон байх ёстой” гэсэн бодлогыг баруун төвийн үзэлтнүүд баримталдаг. Зүүн талынх нь болохоор “Байгалийн баялгаа төр хяналтандаа авч, ард иргэддээ ижил тэнцүү хувааж өгнө.Төр бүх асуудлыг шийднэ” гэсэн социалист маягийн бодлого баримталдаг.

Тэгэхээр манай нам юуны өмнө энэ үзэл санааныхаа нэгдлийг хангах ёстой. Үүний дараа Их хурлаа зарлах уу, даргын сунгааг дахин явуулах уу гэдгээ тогтож болно. Гэхдээ эхлээд бид ямар үзэл санааны төлөө тэмцэх гээд байгаа юм бэ гэдгээ тодруулах ёстой. Зөвлөхүүдийн танхим онолын хувьд ч, практик амьдралын хувьд ч үзэл баримтлалын тодорхой чиглэлийг гаргаад явж байгаа.

-АН-ын дотоод хямрал цаашид юунд хүргэж болзошгүй вэ?

-Өнгөрсөн 2012 оноос хойш хэсэг хугацаанд манай нам бүх эрх мэдлийг авсан. Өнөөгийн МАН шиг л байлаа. Тэр үед манайхан Ардын нам шиг цамаархцгааж байсан биз дээ. Үүнээсээ болоод уналаа. Одоо нам дотроо эв нэгдэлгүй байдгийн цаад учир шалтгааныг олохгүй бол болохгүй нь ээ. Үзэл санаандаа үнэнч хүмүүсээр намаа бүрдүүлж явахгүй бол болохгүй нь ээ. Тэгэхгүй бол ашиг сонирхлын бүлэглэлүүд орж ирээд самраад байна шүү дээ. Үүнээс л болж намын нэр хүнд унаж, дэмжигчид маань нүүрээ буруулж байна.

-Өнөөгийн сөрөг хүчин сул байна гэсэн шүүмжийг байнга авч байгаа. Наадам хийхийг эсэргүүцэж энгийн иргэд жагсаж байхад тэд таг чиг байсан. Одоо шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа таваар дагаад өссөн байхад таг чиг л байна. Ер нь аливаа улс төрийн хүчин өөрсдийнхөө хувийн эрх ашгийн төлөө л дуугардаг. Нийтийн эрх ашиг хөндөгдөж байхад тэднийг сонгодог иргэдийнхээ төлөө дуугарах нь ховор юм?

-Тэр үнэн. Манай намын хувьд дотоод асуудалдаа дарагдчихаад байна шүү дээ. Уг нь нам нь цэгцтэй байсан бол нийгмийн тулгамдсан асуудлуудад хамгийн түрүүнд намын залуучууд нь уриалаад л, Их хурал дээр гишүүд нь дэмжээд л уялдсан зохицолдсон үйл ажиллагаа явуулах ёстой. Доторх гол цөм нь тодорхойгүй байдалтай болохоор намын гишүүд идэвхгүй байдалд байна. Цаашид нийгмийн олон асуудал ундарна. Манай нам хурдан байр сууриндаа орж, бид дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх цаг удахгүй ирнэ. Нам доод цэгтээ хүртлээ уналаа. Үүнээс доош явах газар алга. Эргэж учраа олоод урагшлах хэрэгтэй байна.

-АН-ын өнөөдрийн хагарал үе үеийн удирдлагуудын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж нийгэм үзэж байгаа. Зөвлөхүүдийн танхимыг байгуулагдахад хүртэл намаа ийм байдалд хүргэсэн хөгшчүүл яаж өөд нь татах юм гэсэн хатуухан байр суурь илэрхийлэх хүн цөөнгүй байсан. Энэ та дээр таны бодлыг сонсъё?

-Манай залуу үе гарч ирж байна. Шүүмжлэх нь аргагүй. Ахмад үеэ одоо болно, зайгаа тавь гэж байна. Энэ үнэн л дээ. Тэгж шүүмжилж байгаа хүмүүсийг буруутгахгүй. Гэхдээ АН-ыг бий болгож, өдий хүртэл авч ирсэн хүмүүс ирээдүйнхээ төлөө бас хариуцлагаа хүлээх ёстой. Залуучууддаа тусалж, дэмжиж, зөв чиг баримжаанд нь оруулж өгөх үүрэгтэй хүмүүс. Тэрнээс Зөвлөхүүдийн танхим нь намын эрх мэдлийг аваад удирдаад явах гээгүй шүү дээ. Үүнийг зөв ойлгоосой. Энд байгаа хүмүүсийн ард тэдний үзэл санааг нь дэмждэг олон хүн байгаа. Өндөр хөгжилтэй ардчилал хөгжсөн орнуудын бодит байдлыг харахад улс төрийн амьдралд илүү туршлагатай, боловсролтой хүмүүс түлхүү явдаг. Залуучууд байдаг л даа. Манайхан болохоор цэвэр залуучууд аваад явчих юм шиг бодоод байгаа. Английн Консерватив намынхантай уулзаад намаа танилцуулж байхад “Танай ахмадын холбоо чинь ямар учиртай юм” гэж надаас асууж байсан. “60-аас дээш насанд гарсан хүмүүс ахмадын холбоо болоод намаа дэмжээд явдаг юм” гэсэн чинь “Тэгвэл манай нам тэр чигээрээ ахмадын холбоо болох юм байна шүү дээ” гээд инээлдэж байсан. Улстөрч хүн хэзээ ч ахмад болоод сууна гэж байдаггүй. Залуучуудтай адилхан л тэмцэж яваад дуусдаг. Харин улс төрөөс гарсан бол эргэж ноцоод байдаггүй л жамтай юм уг нь. Одоо манай намд шинэ залуу удирдагчид гарч ирэх цаг нь болжээ. Тэд маань дэлхийд нотлогдчихсон, туршигдчихсан тэр л үзэл санааг бариад явахгүй бол МАН-ын залуучуудтай зүүний үзлээр өрсөлдөнө гэвэл ерөөсөө явахгүй. Ямар нэгэн хямралд заавал боломж байдаг. Өнөөдөр энэ боломж бол баруун төвийн үзлээ маш тод илэрхийлсэн хүчирхэг нам гарч ирэх гээд дуншаад байгаад л оршиж байна. Үүн дээр залуучууд маань үзэл санаагаараа нэгдэж, тууштай яваач ээ л гэж хүсмээр байна.

-Элчин сайдуудын томилгоо нэлээд асуудал дагууллаа. Хэд хэдэн оронд Элчин сайдаар сууж байсан хүний хувьд та энэ томилгоонд ямар дүгнэлттэй байна вэ?

-Энэ удаагийн томилгоо нэлээд онцлогтой болж байна. Манай улс хилийн чандад 40 гаруй дипломат төлөөлөгчийн газартай. Саяын томилгоогоор 25 хүн гэхээр талаас илүү хувьд нь Элчин сайд явуулж, эгүүлэн татаж байгаа юм байна. Ийм тохиолдол ховор. Манай практикт ч өмнө байгаагүй. Томоохон хувьсгалт өөрчлөлт гараад ч юмуу, нийгмийн систем нь тэр чигээрээ өөрчлөгдөж, нийгмээ шинээр зохион байгуулж байгаа үед Элчин сайдуудаа ингэж олноор томилдог жишиг бий. Харин манай улс амар тайван, дайн байлдаангүй, учиргүй байгалийн гай гамшиг тохиолдоогүй орон. Тэгсэн хэрнээ гэнэт ингэж 25 хүний нэр оруулж ирээд нэг амьсгаагаар томилж байгаа нь хүн бүхэнд сонин байна. Гадныхан нэлээд анзаарч харж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа удалгүйгээр шууд томиллоо шүү дээ. 25 хүний асуудал ороод 23-ыг нь дэмжиж байх шиг байна. Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улсыг төлөөлөх нэг номерийн хүн. Энэ хүн маань гарч ирэнгүүтээ 23 хүнийг Элчин сайдаар томилж байгаа явдалд гадаадынхан анхааралтай судалж, ажиглаж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн гадаадад өөрийгөө зарлан тунхаглаж байгаа анхны акц боллоо. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч гадаад талдаа ямар бодлого баримтлах гэж байгааг нь энэ томилгоогоор шууд харж болохоор. Энэ удаагийн томилгоог хараад Монгол Улсын гадаад бодлогод өөрчлөлт оржээ гэж гадныхан дүгнэхээр байна. Яагаад гэвэл Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох хоёр хөршдөө нэр хүндтэй томоохон улстөрчийг томилж байгаа нь зөв зүйтэй алхам байтал гуравдагч хөршийн гол орон АНУ-д ямар нэгэн дипломат ажлын туршлагагүй, төрийн албанд ч бараг ажиллаж үзээгүй хүнийг явуулж байна. Тэр хүн мэргэжилдээ мундаг, сайхан уртын дуучин, жуулчны менежер байж болно. Ийм хүнийг тавьж байгаа нь Монгол Улсыг гуравдагч хөршийнхөө бодлогод өөрчлөлт оруулж байгаа юм болов уу гэсэн мессэжийг өгчихөж байгаа юм. Зөвхөн АНУ биш Англи, Франц, Герман, Итали, Турк гээд гуравдагч хөршийн гол, гол орнуудад томилж байгаа хүмүүсийн дунд өндөр мэргэжлийн дипломатч нэг ч байхгүй, МАН-ыг илээр дэмждэг хэсэг нөхөд л байх шиг байна. Энэ удаагийн томилгоог ерөнхийд нь аваад үзэх юм бол бодлого харагдахгүй байна. Монгол Улсын гадаад бодлого бүдгэрсэн дүр зураг харагдаж байна. Хоёрдугаарт, гадаад харилцааны төв байгууллага буюу Гадаад харилцааны яамны үүрэг улам жижгэрсэн нь энэ томилгооноос шууд уншигдлаа. Монгол Улсын гадаад бодлогыг барьж байгаа яам аль улсад хэнийг томилох уу гэдгийг санал болгох чухал үүрэгтэй. Тэдний оруулж ирсэн нэрсийг Ерөнхийлөгч томилдог. Гэтэл Ерөнхийлөгч нь ч юм уу, Засгийн газар нь эсвэл УИХ-д байгаа эрх мэдэл мөнгөний бүлэглэлүүд дээрээс нь хүн шидэж, тэрийг нь Гадаад яам зүгээр л албажуулдаг байгууллага болсон байна. Энэ маш тодорхой харагдлаа. Гадаад харилцаа эрхэлсэн төрийн төв байгууллагын эрх үүрэг нь олон жилийн хугацаанд энэ улстөрчдийн гайгаар жижгэрсээр, жижгэрсээр юу ч үгүй болсон нь хамгийн аюултай. Өнөөдөртөө болоод байгаа юм шиг боловч алс хэтдээ Монгол Улсад нэн аюултай энэ үзэгдэл улам ужиграх төлөвтэй боллоо. Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг нь авч явдаг энэ байгуулага эрх мэдэл, нөлөөгүй болсон байна. Сайдаар очиж байгаа хүмүүсийн зарим нь гадаад бодлогыг мэддэггүй, мэдэрдэггүй. Тийм нөхөд очоод энэ яамыг үймүүлж байна шүү дээ.

-Энэ удаагийн томилгоог эсэргүүцэж яамны газрын дарга, захирлуд гээд таван эмэгтэй удирдлагууддаа шаардлага хүргүүлсэн нь ил болсон. Тэдний карьер дуусчихав уу?

-Гадаад харилцааны яамны газрын дарга гэдэг бол Элчин сайд хийхээр бүрэн бэлтгэгдсэн шалгагдсан номер нэг нэр дэвшигч байх ёстой. Тэр хүмүүсээ харилцаа багатай, ач холбогдол сул орнуудад явах уу гэж санал болгосон байх юм. Тэдний дотор миний мэдэхийн яаманд орчуулагчаас газрын дарга хүртэл явсан чадварлаг дипломатчид олон байна. Тэд бол гадаад харилцааг жинхэнэ мэдэрсэн, судалсан, практик дээр ажиллаад Элчин сайд хийхэд бүрэн бэлтгэгдсэн улсууд. Гэтэл тэднийг хамгийн доогуур тавиад, улстөрчдийг болохоор харилцаа өндөртэй чухал орнууд руу томилж байна. Тэд эсэргүүцэх нь зөв. Гадаад харилцааны яам бол 1911 оноос хойш 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт бие даасан байдлыг нандигнан авч явж ирсэн манай төрийн гол ноён нуруу, тулгуур багана нь юм. Энэ яаманд өөрийн тогтсон соёл, заншлыг авч яваа цөөхөн хэдэн хүн үлдчихээд байна. Тэд гараад явчихвал гадаад яам юу ч үгүй болно. Манай улсын аюулгүй байдал, гадаад харилцаа гээд бүх зүйл маань дипломат албан дээр тогтож байгаа шүү дээ. Манайх цэрэг зэвсгийн хүчээр нэг хэсэгтээ тусгаар байдлаа хамгаалан барьж чадах байх. Гэхдээ Монгол Улсын тусгаар тогтносон бөгөөд бие даасан байдлыг өнөөгийн энэ дэлхий ертөнцөд зөвхөн дипломат аргаар л хангаж байгаа гэдгийг ойлгож, мэдрэх хэрэгтэй.

-Сүүлийн үед дипломат албыг мөнгөөр хэмжээд байх шиг. Тэр улсаас тэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт татсан гэдэг ч юм уу. Томилгооны асуудал дээр иймэрхүү дүгнэлтүүдийг хийгээд байгаа харагдсан?

-Элчин сайдыг явахад нь “Монголдоо хэдэн төгрөг оруулж ирсэн юм, хэдэн оюутан сургаснаар нь хэрхэн ажилласныг нь дүгнэх ёстой” гээд байгаа. Энэ бол дипломат албаны талаар ямар ч ойлголтгүй хүмүүсийн яриа. Гадаад харилцаа, дипломат албыг мөнгөөр хэмжиж болохгүй. Тусгаар тогтнолыг хэдэн төгрөгөөр хэмжих гээв? Өнгөрсөн 1990-ээд оны үед социалист систем нурж унаад Монгол Улс эдийн засгийн гүн гүнзгий хямралд орчихсон байхад гадаад харилцааны салбар л аварсан биз дээ. Хандивлагч орнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж, хөгжилтэй орнуудын тусламж дэмжлэгийг оруулж ирсэн нь зөвхөн гадаад харилцаа, дипломат албаны үйл ажиллагааны үр дүн шүү дээ. Үүнийг хэдэн төгрөгөөр ч хэмжиж болохгүй. Жишээлбэл, манайх Куба, Лаос, Хойд Солонгос зэрэг улсуудад гаднаас нь харахад ач холбогдол багатай юм шиг мөртлөө тийм орнуудад ЭСЯ байлгаж байгаа. Энэ бол байх ёстой зүйл. Гэтэл зарим хүн “Тэнд хий дэмий мөнгө зарж Элчин сайд байлгах ямар хэрэгтэй юм” гэдэг. Энэ бол гадаад харилцааг ойлгохгүй байгаагийн балаг. Монгол Улс өөрийн гэсэн бие даасан бодлоготой, тусгаар улс гэдгийг дэлхий дахинд нотолж харуулж байдаг. Янз бүрийн зүйл тохиолдоход тэр улсууд олон улсын тавцанд, НҮБ-ын хэмжээнд Монгол Улсын төлөө дуугарч, санал өгч дэмжиж байдаг юм. Ийм бүлэгтэй, дэмжигч орнуудтай байх ёстой. Энэ бүхний нарийн ширийн асуудлыг ойлгохгүйгээр томилгоо хийж байна л даа. Гадаад харилцааны чухал албыг улстөржүүлмээргүй байгаа юм. Хэдийгээр өнгөрсөн найман жилд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан ч гэсэн МАН-аас санал болгосон хүмүүсийг томилдог л байсан. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Ардын нам, Ардчилсан нам гэж намаар нь ялгаж байгаагүй. Мэргэжлийн гэсэн хүмүүсийг сонгоод томилдог байсан. Энэ удаад цэвэр Ардын намын хүмүүсийг оруулж ирсэн байна лээ. Ардчилсан намыг хялайж ч харахгүй явж байна л даа. Ерөнхийлөгчийн сонгуульд 70 хувийн санал авсан хүн үүгээрээ аархаж байгаа юм шиг байна. АНУ-д Элчин сайдаар Ё.Отгонбаярыг Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа томилсон. Тэр мэргэжлийн хүн, туршлагатай улстөрч. АНУ бол манай улсын гадаад бодлогод маш том байр суурь эзэлдэг учраас өндөр ач холбогдол өгч байгаа хэрэг. Гэтэл өнөөдөр шинэ Ерөнхийлөгч 25 Элчин сайдын нэрсийг АН-ын бүлгээр ч оруулж зөвлөхгүйгээр шууд өөрсдөө томилоод явуулж байгаа дүр зураг харагдлаа.

-Гадаадын улс орнууд элчингээр ирэх хүмүүстээ шалгуур тавьдаг уу?

-Элчин сайдыг хүлээж авч байгаа тал янз бүрийн шалгуур тавьдаггүй. Мэдээж олон улсын хэмжээнд гэмт хэрэг гэж үзэгддэг үйлдэлд орооцолдож байгаагүй байх ёстой. Терроризм, хар тамхины наймаа, хүн хулгайлах, хүн худалдаалах, хууль бус зэр зэвсгийн наймаа гэх мэт зүйлд нэр холбогдоогүй байх нь зүйн хэрэг. Хэнийг томилох нь манай дотоод асуудал. Монгол Улстай ерөнхий сайн харилцаагаа бодоод томилсон хүнийг нь хүлээж авна. Гэхдээ “Монгол Улс манайд ямар хүнийг Элчин сайдаар илгээж байна вэ” гээд тухайн хүний намтар түүхийг судална. Ямар хүн очихоос нь хамаарч тэр хэмжээнд хүлээж авна. Дипломат албыг хялбарханаар хардаг буруу ойлголт нийгэмд яваад байна. Элчин сайд гэхээр л сайхан тугтай машин унаад, хажуудаа орчуулагч суулгачихаад давхиад, бэлдээд өгсөн цаасыг нь уншчихаад явдаг нөхөр гэж боддог байх. Жинхэнэ дипломат албаны ажил нь тухайн суугаа орныхоо төр засагтай харилцахаас гадна тэнд сууж байгаа бусад улсын дипломатуудтай маш ойр харилцаатай байж, тухайн оронд чухам ямар үйл явц болж байгаа, хэн нь илүү нөлөөтөй болж байгаа, харилцааны ямар шинэ чиг хандлага гарч байгаа, тухайн орон, бүс нутгийн улс төрийн нөхцөл байдлын ойрын болон хэтийн төлөв ямар байх гээд нарийн ширийн мэдээллийг хуваалцаж байж ажлаа хийдэг. Зөвхөн албан ёсны хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд байхгүй тэр мэдээллийг олж төр засгийн удирдлагадаа мэдээлж байх ёстой. Байнга мэдээлэл, судалгаа цуглуулна. Миний хувьд хэд хэдэн оронд Элчин сайдаар ажллаж байсан хүний хувьд гадаадад ажиллаж байхдаа ажигласан зүйл гэвэл зарим нэг орны элчин сайд гээд хүмүүс янз бүрийн арга хэмжээн дээр ирчихээд орчуулагчтайгаа хоорондоо байхан ярьж байгаад, хоол идчихээд гараад явж байгаа харагддаг. Хэнтэй уулзаж, юу ярихаа ч мэдэхгүй байгаагийн илрэл. Энэ бол улсынхаа төсвийг хий хоосон зүйлд үрж байгаагийн жишээ. Ийм хүмүүсийг л битгий томилоосой. Томилогдон очиж байгаа орныхоо хэл юм уу дэлхий нийтийн түгээмэл хэлээр нэвтрэлцэх өндөр чадвартай байх ёстой. Зүгээр нэг гудамжны хальт мульт хэлтэй хүнийг хэн ч тоохгүй, харин ч аль болохоор зай барьж зугтаадаг юм.

-Хэрэв хэл ус тааруу, дипломат албаны туршлагагүй хүн томилчихвол тухайн хүлээж авч байгаа улсын Монголтой харилцах хандлага сулрах талтай юу?

-Гаднаа тэрийгээ харагдуулахгүй ч очиж байгаа хүнийхээ хэмжээнд л хандана шүү дээ. Дипломат алба гэдэг бол олон жилийн тогтсон дэг жаягтай. Тэр журмаараа л явна. Тухайн улсын элчин сайдыг хүлээж авахаасаа өмнө CV-г нь заавал харна. Урьдчилж танилцаад уулзах хэмжээний хүн мөн үү, биш үү, уулзаад ярилцах хэмжээнийх байна үү, үгүй юу гэдэг дүгнэлт хийгээд явдаг тогтсон жишигтэй.


Сэтгэгдэл

Caidiin hvrgen [202.55.188.110] 2021-07-19 05:00:02

Mongoloos dvrvsen hvmvvsiig araas ni hooj ochood Mongold dgaa yum shig. Amidaryylna geed bgaa Khorlontoi hvvr ve zvgeer moroooroo yvj .bgaa Ulsiig yahnav dee irvaan chini

МАНАН [66.181.169.162] 2021-07-15 10:07:31

МАН ын боловсон хүчин дуусчихсан. Намын удирдлагуудад ямар ч судалгаа байхгүй ойр тойрны цүнх баригчидаас эсхүл Баян айлын бандгар хүүхдүүдийн ээж ааваас авилга аваад л шууд дарга болгодог болчихсон. МАН нэг их удахгүй мөхөх байх

Зочин [192.82.77.59] 2021-07-14 19:25:29

Өөрөө хүргэн гэдгээр томилолт аваагүй юм уу. Авгайгаа ашигтай гаалын даргаар ажиллуулаад. АН элсээд хятад хэл мэдэхгүй байж хэдэн жил элчин сайд хийсэн бэ. Хүний мөсөөр муу хүн гэж яамныхан яридаг.

zochin [73.111.180.213] 2021-07-13 21:10:11

ulasn arxichin amaa tat

Жаргал [202.126.89.177] 2021-07-13 14:48:24

Сүхбаатар арвин туршлагатай жинхэнэ мэргэжлийн мэргэшсэн дипломатч хүн болохоор аргагүй л үнэн зөв юм ярьжээ.

Улс төр [59.153.115.205] 2021-07-13 15:07:43

Сэлэнгийн хужаагийн эрлийз Монголын эсрэг л санаа цаанаа агуулжээ

Иргэн [1.242.213.64] 2021-07-13 14:35:54

Монголын төр засаг хувийн компани болсон юу дуртайгаа хийдэг цаг үед ирсэн байна элчингээр хэн ч явсан яадгийн юу ч хийхгүй иргэдийнхээ төлөө ажилдаг элчин байдаггүй гэж ярьдаг халтар хултар хэлтэй бол намдаа сайн зусардсан хүмүүс явдаг байхоо.

Яамны ажилтан [192.82.77.59] 2021-07-14 19:28:07

1990 оноос хойш ийм болсон

Зочин [150.129.141.72] 2021-07-13 13:15:44

Батбаяр нь Батцэцэг- н хүргэн учир томилогдсон гэсэн. Одоо яахав дээ ард түмэн ийм хүмүүс сонгосон юм чинь.

Batceceg [202.55.188.110] 2021-07-19 05:05:11

Batceceg gyain oodoos vg dyygrah gadaad yvdaliin Yamnii ajiltan bhgvi tiim bolohoor hvrgenee tavij Oodorsh

Damdin [66.181.161.102] 2021-07-15 12:43:32

Uuduu shidsen chuluu, uuriin tolgoi deer bolloo. Battsetsegiig ard tumen songoson shuu. Bayanhonhoriinhon. Odoo hurgen ni elchin said bolloo. Odoo alban tushaald durtai Bayanhongoriin uur hun bval bas bolomj bgaa shuu

Иргэн [202.126.88.155] 2021-07-13 15:59:06

Ичмээр юмаа!!!Өчнөөн жил дипломатч хийсэн хүмүүс зөндөө л байгаа шдээ!!!

Иргэн [202.126.90.77] 2021-07-13 12:30:29

СҮХБААТАР ҮХЭЭР ЭХ ОРНООСОО УРАВСАН ЭТГЭЭД БҮҮ ХУЦ,ЗАЙЛ

Zochin [122.201.22.189] 2021-07-13 13:47:51

Bolovson baij khun shuumjil, chamaig bodokhod surguuliig ni tugsuud olon jil diplomat alband khuchin zutgeed irsen khun shuu.Ymarch ariin khaalgagui, ajilchin angi garaltai tumur zamchnii khuukhed.Chi uuroo khol ochij khutsaarai.

АН нь МАН-аас ямар ялгаатай юм бэ? [103.57.94.168] 2021-07-13 07:24:10

Ер нь 2021 онд Ардчилсан Нан нь МАН-аасаа юугаараа ЯЛГААТАЙ юм бэ? Төлөөлж буй нийгмийн ангиараа юу? Төлөөлж буй нутаг аймгаар уу? Төлөөлж буй хүмүүсийнхээ насаар уу? төлөөлж буй хүмүүсийн хөрөнгө чинээгээр үү? Илэрхийлж буй үнэт зүйлээр үү? Бүгд л ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө байдаг. Альаль нам нь нөгөөтэйгээ яг адил үзүүлэлттэй. Тэгээд л бодоод үз л дээ.

Зочин [122.201.24.122] 2021-07-13 07:18:55

Өөрөө өндөр зэрэгийн дипломат байх нь ээ??!! Ккк. Бас Элбэгийн гар хөл биш гэнээ! Оо бас Ардчилсан Жорлонгийнх биш болтой! Гуцаж чадах юмаа?

ЗОЧИН [59.153.86.17] 2021-07-20 03:31:11

ардчиллыг жорлон гэж хэлж , хятад оросын тролл хийж амьдрахаа больчих

Elbegdorj [202.55.188.110] 2021-07-19 05:08:58

Kkk minii gar hol bish gchjee Namaig gydamjind laaz oshiglongvvt Nokhoi chini zangaa khyvirgdag bna sht

Зочин [103.57.94.239] 2021-07-17 13:31:37

ГЯ-хэзээний л арын хаалгаар ажиллад хэвшсэн газар.

Сүхбаатарт [59.153.115.205] 2021-07-13 15:05:33

За эхлээд нэрээ өөрчилсөн нь дээр бх. Бүх юмыг АН-ын хорсолтой нүдээр харж буруу дүгнэлт хийж байна. Жанжны нэрийг өгч Элбэгдорж Рэнчино гэж өөрийгөө нэрлэвэл зохистой.

Zochin [122.201.22.189] 2021-07-13 13:50:34

Iim bolovsrolgui buduuleg, yumnuud bas khun muulakh durtai baikh yum aa, naad khun chini Moskvad surguuliig ni duurgeed olon jil diplomat alband zutgeed irsen yum shuu.

Зочин [202.9.47.9] 2021-07-13 06:23:13

мэргэжлийн залуу хүмүүсээ ажилд томилох шаардлагатай.Албан тушаал"шагнал"-ын суудал байх ёсгүй.Энэ бол төрийн мөхөл.Энэ байдлаар байвал монголын ирээдүйг боддоо.харамсалтай б.на.

Зочин [59.153.87.174] 2021-07-13 04:13:25

ЭЛБЭГДОРЖИЙН ХОШНОГО ДОЛООГЧ АРХИЧИН БИТГИЙ ХУЦ ЧАМАЙГ БААС ГЭДГИЙГ ЧИНЬ ОЛОН ТҮМЭН МЭДНЭ

Zochin [202.55.188.110] 2021-07-19 04:53:22

Tiim ikh A yydag ovgon yum yy Tegvel bvtkve

Зочин [64.119.21.138] 2021-07-13 04:12:24

хувьсгалдаа л урагшаа болохгүй бол болохоо байгаад байна даа. цаазаар нэн тэргүүнд авах ёстой хүмүүсийн нэр тодорохой байгаа шүү.

чимэддорж [124.158.64.89] 2021-07-13 08:40:25

Цаазаар авахуулах хүмүүсийн нэр дотор мань Сүхбаатарын нэр цохиж яваа шүүдээ.Яагаад гээч: хүчин,хулгай улсын нууцыг задалсан,материал дамжуулсан гээд ерөнхийдөө АН-ынхны хийдэг бузар бүхэнд холбогдсон.Архичин баагий томоор "бааж" байнаа.Олж ирсэн хөрөнгөөр ажлыг нь үнэлэхгүй өөр яах юм Хоёр орныг байлдуулчихгүй гэжСүхбаатар их зүдэрчдээ.АН одоо бүртгэлгүй 6 сар болбол аяндаа татан буугдана.Ө.Батбаяр олон хэл мэднэ олон орныг судалсан.Сүхээгийн дэргэд морьтой хүн байхгүй юу.илжиг унасан Сүхээ уралдахуу

Зочин [103.57.95.247] 2021-07-13 03:46:18

Ийм л байсаар ирсэн, хэдэн үеэрээ будилж байж сууринших биз. Нүүдэлчин түүх соёлоо аваад давхина гэвэл улам ч ярвигтай, учир нь copy paste үгүй. Авч хаячихаад давхина гэвэл дагуулын нэг. Дор бүрнээ хичээхийн оронд дотроосоо дэлбэрч үзэлцэх юм. Хажуугаар нь эрх ашгийн эрэмбийн талаар түй ч үгүй глобалиуд шар хувалз муур багшийн дүрд тоглох. Ажаа маамаанууд алингаа алдаж, алиа салбадай нар хошгироод бдаг нэг түүхэн үе бноо. Хэний ч бус бидний сонгосон ЗАМ. Алтан шар зам өлзийтэй байх болтугай!! Цар тахал бага цөөрүүлээсэй

Зочин [202.126.88.132] 2021-07-12 18:51:15

АН-г албан тушаал ахих гишгүүр гэж үздэгээс болж Х.Баттулга ерөнхийлөгч байхдаа зөвхөн өөрийгөө ерөнхийлөгчид өрсөлдүүлэх гэсэн үйлдэлээс болж 2 хуваагдсан.Үүнд ТЕСО Цогтгэрэл идэвхийлэн оролцож өөрийгөө АН-н дарга болчихсон юм шиг ойлгуулахыг оролдлоо.Харин АН аа С.Эрдэнээ хамгаалж үлдлээ. Гэвч АН-г эрх ашгийн төлөө хэрэгслэл болгох санаархал хэсэг хүнд байна.АН-д шудрага ёс дутагдаад байна.

зочин [202.126.90.73] 2021-07-12 18:28:25

Х. Баттулга гэж новш АНамыг ганц сайн самарлаа даа. Бас төрийг самарч булайгаа хутгаж буулаа. Ашгүй нэг зайлах нь гэсэн нам руу бас өнгөлзөөд эхэллээ. Хүнд боловсрол ямар их хэрэгтэй вэ гэдгийг Баттулгыг төр удирдахад харагдлаа даа. Ямар ч боловсролгүй тэнэг хорчин хутгууш намын хичнээн сайхан нөхдүүдийг хэлмэгдүүлэв. Шүүх прокроруудыг самарлаа. Ичиж үхмээр юмаа.

зочин [59.153.86.17] 2021-07-20 03:37:41

2008 ОНООС ЭХЛЭЭД ОРОСЫН ТАГНУУЛААР БЭЛТГЭГДСЭН ГЭЖ С,Баяр 60хоног гэдэг номондоо маш тодорхой бичсэн шүү дээ Энэ номыг Монгол хүн бүр номын сангаас авч унш ,М ,Энхсайханы төмөр замаар нүүрсээ маш хурдан зарж Монгол орон хөгжин дэвжих байсан агуу төлөвлөгөөг Баттулга ямар их эсэргүүцэж зогсоож чадсаныг хүн болгон мэднэ ,Тэр төлөвлөгөөг зогсоосоноор Орос улс асар их хожиж Хятадын нүүрс зэсний гол экспортлогч орон болж БИД МАШИНААР мөлхсөөр ,

Буруу Цолмон [64.119.22.101] 2021-07-13 07:23:38

АНийг Баттулга биш Эрдэнэ самарсан энэ нь Ардчилын хувид сохорсон биш жавшсан Ардчил өнөөгийн намын эрх мэдлийг булаалдаж байгаа эрх мэдэлд дуралсан хоёр бүлэгийн луйварчин нарын гараар мөхсөн Ардчилыг аврна гэвэл Ардчилсан нам энэ хоёр бүлэглэл болон эрх мэдэлд хүрч мөнгө олох гэсэн сэтгэлтэй Ардчилсан намын нэрээр алба хашаж явсан яваа хахуулч хулгайч нараас салах хэрэгтэй энэгэж чадагүй бол Ардчилсан нам мөхнө

Зочин [64.119.22.101] 2021-07-13 07:05:38

АНийг Баттулга биш Э

Ц,Д [64.119.22.101] 2021-07-13 07:03:36

ӨАТТУЛГА АН ИЙГ САМРААГҮЙ ЭРДЭНЭ АНИЙГ САМАРСАН ШҮҮ ДЭЭ ЭРДЭНЭ БОЛ МАНАН ГИЙН ХҮН АРД НЬ СҮҮ БАТБАОЛД МЭД ЛУЙВАРЧИН НАР БИ МАН СҮ БАТТБОЛДТОН НАРААС САЛАХ ХЭРЭГТЭЙ ТЭД БОЛ ХУМСААН НУУСАН МУУРУУД АН БОЛ НЭГЧ ӨӨДТЭЙ ХҮНГҮЙ АРДЧИЛЫН НЭР БАРЬСАН МЭРЭГЖСЭН ХУЛГАЙЧ НАРЫН НАМ БОЛСОН ТЭД ҮНЭНЭЭС АЙДАГ ХУУРАМЧ ӨАГА АМСАН ЧӨТГӨРҮҮДЭЭР ДҮҮРСЭН НАМ МӨХӨЖ СӨНӨЖ ХУЛГАЙЧ НАРААН ГЭЭЖ ӨНӨӨГИЙН НАМЫН ЭРХ МЭДЭЛИЙГ БУЛААЛДСАН ЭНЭ ХОЁР БҮЛЭГ АРД ТҮМЭНД АРДЧИЛД ХЭРЭГҮЙ

Алиа салбадайнууд [122.201.22.228] 2021-07-12 16:24:05

Өндөр боловсролтой, ажлын арвин туршлагатай хүн яг өөр шигээ л хүнийг чухал албан тушаалд томилж ажил хариуцуулдаг. Арга заль хэрэглэж албан тушаалд очсон хүмүүс л баахан алиа салбадайнуудыг энд тэнд томилсон харагдах юм.

Зочин [59.153.114.188] 2021-07-12 16:08:36

Сүхбаатар та өөрөө улс төржөөд байгаам биш үү. АН-даа мөргөж яв. Чи хэзээ ч олигтой дипломат байгаагүй, архийг бол чи маш сайн чадна. Энэ 20 гаруй хүн чинь хараад байгаарай та нарын хийж чадаагүйг хийж, жинхэнэ дидломат хүн гэж хэн, яаж гадаад бодлогыг явуулдгийг чамд заагаад өгнө. Чи газрын захирал гэж хэдэн өөрийн хүчээр биш арын хаалгаар яриулж албан тушаалд очсон хүмүүсийг мундаг гээд байна аа даа. Тэд чинь үүрэг хариуцлагаа ойлгоогүй, албан тушаалд шунасан хэдэн авгай шүү дээ

Зочин [192.82.68.250] 2021-07-12 15:18:40

Америкт нэг алиа салбадай . Ичих нүүрэндээ илэг наачихсан гар бна лээ

Зочин [122.201.21.54] 2021-07-12 14:55:15

Энэ хүнийг уг нь гайгүй гэж бодсон чинв өөрдийнхөө бурууг бусад руу тохох санаатай ажээ. АН анхнаасаа л эрээвэр хураавар олон намаас бүрдсэн. Нам ийм байж болдоггүй бололтой.

Захих зуйл. [103.57.94.168] 2021-07-12 13:50:29

Гайгуй дипломат албанд томилогдое гэвэл амьдралаа Ардчилсан НамтаЙ холбож болдоггуй юм шуу, залуу дипломатуудаа.

Зочин [203.98.76.103] 2021-07-12 13:05:54

Өөрөө хэд хэдэн газар элчин байсан гэж ярьлаа. Монгол Улсын гадаад харилцаанд юу хийсэн юм бэ, нэг л их мундаг ярьсан хүн, гадаадад байгаа Монгол иргэдийнхээ нэг ч асуудалд дорвитой шийд гэргэх нь битгий хэл дуу ч гаргах сэтгэлгүй новш байсан ш дээ. Улсын мөнгийг үнэгүй идэж уусан хүнийг нэг чи өөрөө...

монгол [202.179.21.201] 2021-07-12 11:15:47

ан үзэл санаан дээрээ нэгдэж чадахгүй байгаам биш, угаасаа төлөвшөөгүй, хэрэг төвөгт орж байсан батүүл билэгт, хүний гологдлоор хорсож өссөн баабар элбэгээ, бусад юм юм үзээгүй нөхдүүд олны дэмжлэгээр төрд очисон хойноо хэсэг паанигтаад дараа нь төлөвшихдөө идэж уудаг, луйварддаг аргыг ану мэтийн улсаас чиг аваад л явсаар а нам устаж байна. барууны үзэл бүрэн утгаараа хийдэг нь амьдардаг нийгэм, монголд минь хэн эхэлж луйвардсан нь гэдэг томьёолол болгочихлоо л доо 

Зочин [59.153.115.205] 2021-07-14 02:44:23

Агваандамдин гэж бас нэг архичин өвгөн байдаг юм. Таарсан хоёр "дипломат", ккк

Агваандамдин [192.82.84.73] 2021-07-12 14:02:51

Дипломат алба, элчин сайд нарын томилгооны талаар Эрхнэм хүндэт Элчин сайд Сүхбаатарынхаа бичсэн нийтлэлтэй санал бүрэн нэг байна аа. Манай ГХЯ, гадаад томилгоо, дипломат алба маань үндсэндээ улс төрийн намууд өөрсдийн эрх ашигаа боддог, өөрсдийн хүмүүсээ л томилдог ийм л байгууллага, алба болчихоод удаж байна даа. Аливаа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг чинь Дипломат алба, мэргэжлийн дипломатууд л авч явдаг юм шүү дээ. Цэрэг арми, зэвсэгт хүчин бол гаднаас халдлага, түрэмгийлэл болох үед л амь насаараа хамгаална гээд л байж байдаг юм. Харин Дипломат алба, дипломатууд бол Монгол улсынхаа тусгаар тогтнол, бие даасан байдал, нутаг дэвсэгр, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг дэлхийн хэмжээнд хамгаалж, баталгаажуулах ажлыг хийж явдаг юм даа. Энэ тухай би бээр <<Тусгаар тогтнол ба дипломат бодлого, үйл ажиллагаа>> гэсэн нэртэй 388 хуудастай нэг ном тэрлэсэн. Одоо номын дэлгүүрүүдэд байхгүй ээ. Зарагдаад дууссан. Надад өөрт 2-3-хан ширхэг үлдсэн, нэг хувийг эрхэм нөхөртөө өргөн барьнаа. Шаардлагатай бол холбоо бариарай. Миний утас: 95154688

зочин [202.126.90.59] 2021-07-12 08:46:11

Тэртээ 30-аад жилийн өмнө нэгэн зохиолч ГХЯ- ыг цус ойртолтын хурц шинж илэрсэн газар гэж байсан тэр нь бол үе залгамжилж дипломат алба хашдагыг хэлсэн байх.Одоо бол нам харж томилдог болсон байна. Уг нь энэ яаманд олон жил ажилласан туршлагатай дипломатууд л элчингээр томилогдох ёстой юм даа.

Z [66.181.187.76] 2021-07-13 02:16:51

Agvaandamdin ta sain suuj shn bayarlaj bn uu? Very happy to see your name here.Surely, share your opinion entirely. Grateful you and Suhbaatar did forward your valuable stances way strongly out here. Also made me remember my student years n appreciate your friendly attitude towards everybody back then.Good luck.

Zochin [64.119.27.191] 2021-07-12 08:27:09

AH d heregtei hun baina yzel bodol yria huuruu buur tsegtsersen baina

Зочин [192.82.74.76] 2021-07-12 08:07:11

Өнөө цагт долдойнууд шагналын журмаар дипломат албанд томлигддог болжээ.Улс орны нэр хүнд,гадаад улсуудад байгаа монголчуудын эрх ашиг бол хөсөр хаяагджээ.

Зочин [88.103.231.157] 2021-07-12 06:01:16

Өндөрт хүрсэн дипл. бодлоготон гэвэл Ш. Гантулга л байнадаа. АНУ-д гайхагдах агуу дипломат шүү.

иргэн [37.187.196.70] 2021-07-12 05:49:57

Нэг их МАН гэсэн томилгоо харагдаагүй шүү. Танай намын хятадын эрлийзүүдийг томилсон л байна лээ шүү дээ. Цэнгэг гээд хятад ээжтэй залуу л лав элчин болсон байсан. Тэр нөхөр чинь ховч харын жинхэнэ суганы үс биз дээ, яаж яваад ч элчин болчихдог юм.

ЗОЧИН [59.153.86.93] 2021-07-12 05:31:13

ЭНЭ УДААГИЙН ЭЛЧИНГИЙЫН 20 ГАРУЙ ТОМИЛГООНУУД МАН, ХҮРЭЛСҮХ, ГХ-НИЙ САЙД НАРЫН ДЕБИЛҮҮД, БӨГС ДОЛООГЧИД, ТАВИЛУУД Л БН Ш ДЭЭ,ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН АЛБА БОЛГОСОН СОНГОДОГ ЖИШЭЭ,ЭЛЧИН САЙД, ДИПЛОМАТЫН ТУХАЙ МАШ ЗӨВ ЯРЬЛАА, МЭДЭЭЖ ЯМАР ХҮН БН ТҮҮНТЭЙ Л ИЖИЛ ХЭМЖЭЭНД ХАРЬЦАНА, ЖНЬ АНУ-Д СУУХ АЯЛАГЧТАЙ, ШАР АЙРАГ СУРТАЛЧЛАГЧТАЙ АНУ ЮУ ЯРИХ ЮМ БЭ, ТЭР НӨХӨР ДИПДОМАТ ЁС, ЖАЯГИЙГ, УЛСУУДЫН ТӨРИЙН ХЭМЖЭЭНИЙ ХАРЬЦААГ МЭДЭХ ҮҮ, ИЙМ ТАВИУЛУУД 4 ЖИЛ УЛСЫН ХАНГАМЖИНД ГЭР БҮЛЭЭРЭЭ ТАРВАЛЗАЖ БАЙГААД ИРЭХ БИЗЭЭ.

Чимэддорж [124.158.64.89] 2021-07-13 09:25:28

мөн атаархав аа Өлзийн Батбаяр чамайг бодвол шинэ үсэгт тайлагдсан хүн байна лээ. МГИМО-г төгсөөд Жуулчдыг үйлчлэх газарт орлогч,Дэлхийн байгаль хамгаалахын төлөөлөгчийн газарт орчуулагч хийж байгаадГерманд Ус,цаг уурын шугамаар 2 жил,мөн энэ шугамаараа Францад 1,6 жилээр сурч ажилласан гэж тодорхойлолттой байна лээ.Ингээд чиний дэргэд 4 хэл мэддэг хүн байнаа.Ингээд олон хэл мэддэг учир дэлхий тойрох аялалд явах саналыг хүлээж аваад "Тойрогч" болсон бололтой. Яриа нь зүгширчихсэн,олон орныг судлаад зохих мэдлэгтэй хүн болжээ.Чадалтай иим хүмүүсээ явуулахгүй АН-нхан шиг хулгайч,алуурчдыг явуулаад л байлтай биш

Иргэн [66.181.160.35] 2021-07-12 04:36:10

Янз бүрийн тамхи зөөж, дарга нарын авгай хүүхдийг дэлгүүр дагуулж явдаг мэргэжлийн нэртэй дипломатчидаа гэж.

irgen [192.82.68.84] 2021-07-12 04:33:37

hyatadad nasaaraa elchin saidaar suusan hujaa suhbaatar gej neg booronhii doli tsohison nohor yag heveereee shuu

Зочин [59.153.115.205] 2021-07-14 02:47:44

Бүхэлдээ хужаа гэр бүл, эхнэр Оюунчимэг нь бас хужаагийн эрлийз.

зочин [124.158.64.89] 2021-07-13 09:28:18

Сүхбаатар чинь Төв аймгийн Батсүмбэрийнх гэсэн Нээрээ хужгаа байж таарах нь ээ

Зочин [139.5.216.102] 2021-07-12 04:41:55

Бүү хуц. Монгол төрийн гадаад бодлогоор томилсон элчин сайд байсан юм. Ингэж хуцаад байвал одоо томилсон элчингүүдчинь хүртэл ёстой бөөрөнхий доль цохьсон нөхөр болно шүү.

Иргэн [59.153.112.46] 2021-07-12 04:33:07

Батцэцэгийг монгол төрийн 2 дахь хатан эрдэнэ болгож Хүрэлсүхийг монгол төрийн хаан эрдэнэ болгож зарлая.Тэгээд төрийн хатан эрдэнэ маань дипломат албыг арилжиж оо энгэсэг, идэш уушныхаа хэрэгцээг хангаж байх онцгой эрхийг хуульчлаад өгчихөе. Хуульчлаад өгчихвөл .элдэв үг яриа гараад байхгүй амар..

Зочин [122.201.31.155] 2021-07-12 04:02:29

Их зөв яриа өгч байгаа ч гол зүйл дээр алдаатай. Гуравдагч хөршийн заллагаар барууны чиглэлээрмхөгжиж 20 жил болоод дампуурч байгаа учраас л зүүн давамгайлж байна. Дэлхийн хамгийн хөгжингүй орнуудад зүүний чиглэлийн элементуудэд суурилсан хандлага аль дээрээс явж байгааг харахыг мэдэхийг АНУ ОУВС-ийн тархи угаагчид зөвшөөрөхгүй

хүн хүн [64.119.22.101] 2021-07-13 07:41:47

Монгол улсад зүүний ЦД үэзл бодол онолын хувид тохирно 3сая хүний 80 хувь нь ядуу 40 хув нь нэн ядуу иргэдийн айл өрөхийн олгох нь зөвхөн цалингаараа амдардаг цалин нь бага амьдралд нь хүрдэгүй өр зээлэндээн баригдсан Ардчилын энэ хэдэн жилд Ард түмэн нь баялагдаан эзэн нь болж чадаагүй эрх мэдэл бүхий цөөн өрөх хулгай луйвар хахуулаар баяжсан төрийн эрх цөөн хулгайч нарын гарт намын хэрээр очсон ийм л улс болоод уруудаж доройтож явна

Иргэн [64.119.23.84] 2021-07-12 03:44:14

МАН- МАФИ БОЛСОН ТУЛ БОДЛОГО УСТСАН.

irgen [202.9.40.197] 2021-07-12 02:34:50

Ereesee MGL chin MANiin uls bolchihloo.Huuk gedeg chin Erdenevat.Mieegee tataj unagaj bgd.Jinkog doosh hiin 2 ES aas buugaad gants ug gan hhgui EK luivaraar bolloo.Arai denduu.Haa saigui MAN l bol buh uom guitsee .Naadam arga hemjeend Hoshin shogchin daldagnasan Shagai ch duulj bh shig.Ter olon shan duuchdiig gutaaj bn.Oyukiin naiz gd hugshin avgai n alban tushaal.shagnal avaad bsan.Hir hemjeegui uom bolj bn.Hoshin shogchin duulbal.ter olon gaviyatuud maani yah bilee.Hezee ch hoshin shogchin oroh esgui.

Зочин [43.242.243.83] 2021-07-12 02:24:16

хөгшин псдууд зайлцгаа АН аас

Зочин [43.242.243.83] 2021-07-12 07:56:01

залуучуудаа гаргаж ирдэггүй шар сэмжилсэн юмнуудийг

Зочин [103.229.123.77] 2021-07-12 02:47:50

ha ha ha________aav ruugaa asdag erguu mal_____chinii ueiin gulugnuud boloogui__________!!!!!!!!!!


63 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
63 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.