Хүчилтөрөгчийн зөөврийн бэсрэг үйлдвэр болон баллон цэнэглэх байруудыг байрлуулж байна

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн болон орон нутгийн эмнэлгүүдэд коронавируст халдварын үед нэн шаардлагатай нэг удаа 20м3 цэнэглэх хүчин чадалтай хүчилтөрөгчийн зөөврийн бэсрэг үйлдвэр, нэг удаа 10м3 цэнэглэх хүчин чадалтай баллон цэнэглэх байруудыг байрлуулж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн шинэ захиргааны байранд байрлах Яаралтай тусламжийн төвд-2, СХД, БГД-ийн Эрүүл мэндийн шинэ төв, ЭХЭМҮТ-2, Улсын III эмнэлэгт болон Дархан, Говь-Алтай, Булган, Завхан, Баянхонгор аймагт тус бүр нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байрыг угсарч дууссан.

218988221_325402302576289_718463978836584901_n.jpg

Мөн Монгол-Японы эмнэлэгт нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байр буусан бөгөөд хүчилтөрөгчийн үйлдвэрийн суурийн цутгалт бэхжиж дууссаны дараа үйлдвэрийн холболт угсралтын ажил хийгдэх юм.

Цаашид үлдсэн аймгуудад байрлуулах ажлыг шат дараатай зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Baska [202.55.188.34] 2021-07-21 08:18:17

Байрлалаа сайн тооцохгүй бол айхтар их дуу чимээттэй юм билээ БГД-н эмнэлгийн дэргэд байрлуулсан үйлдвэр дэргэдэх байрны оршин суугчдад амаргүй л бна Үүрийн 5 цагт хий гаргахад цочиж сэрэх маягтай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.