Олимпийн нээлт өнөөдөр 19:00 цагт эхэлнэ

Aдмин / Спорт

Токиогийн олимпийн нээлт өнөөдөр буюу баасан гаригийн 19:00 цагаас эхлэх бөгөөд VIP эрхтэй 950 үзэгч оролцоно. Олимпийн нээлтэд Монгол Улсыг төлөөлөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арлын орныг зорьсон.

Тэрээр өчигдөр Японы Ерөнхий сайд Ё.Сугатай албаны уулзалт хийсэн юм. Харин Японы өмнөх Ерөнхий сайд Шинзо Абэ нээлтийн ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

Олимпийн нээлтийн тоглолтыг удирдаж байсан найруулагч Кентаро Кобаяашиг 20 жилийн өмнө хэлсэн үгнийхээ төлөө өчигдөр ажлаасаа халагдсан. Түүний өмнө нээлтийн тоглолтын хөгжмийн найруулагч Кейго Ояамадаг ангийнхаа хүүхдүүдийг дээрэлхдэг байсан хэмээн ярилцлага өгснийх нь төлөө ажлаас нь халсан юм.

Ийнхүү нээлт эхлэхээс ердөө нэг өдрийн өмнө найруулагчаа халсан нь үзэгч сонирхогчдын анхаарлыг татаад байна.

Нээлтийн үйл ажиллагаанд жүдо бөхийн тамирчин Ө.Дүүрэнбаяр, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар Монгол Улсын төрийн далбааг мандуулан оролцох юм.


Сэтгэгдэл

Монгол хүн [66.181.160.127] 2021-07-23 12:20:49

Эрх зүйт төртэй, хүмүүнлэг дээд ёс суртахуунтай Япон зэрэг дэлхийн хөгжлийн манлай болсон улс оронд иргэн нь бүр 20 гаруй жилийн өмнө ангийнхаа хүүхдийг дээрлэхснийгээ гэмт явдал хэмээн зөвшөөрч, буруугаа хүлээн өндөр дээд албан алжаа өгч байхад өгөрч ялзарсан коммунизмтайгаа үхширч, нэхширтэл зууралдан, дэлхийн шившиг, хүний адаг болсон зэрлэг, мулгуу Монголд: УИХ гэгч нь цуутай хулгайчуудын үүр, түүний дарга гэгч нь хууль завхруулагч, иөнхийн согтуу, сэтгэцийн өвчтэй, ЕС гэгч нь хий мөрөөдөж хоосон чалчигч, ард олныг молгидон мэхлэгч, Ерөнхийлөгч гэгч нь ухаан хомс, балмад хэрцгий, банкны цагаандаа гарсан дээрэмчин, улс орныг хятад тахал, хар үхэл хагацалд живүүлэн байж сонгууль луйвардсан, адгийн шаар. ЭНЭ МЭТ БУСАРМАГУУДЫГ САНАХ ТУТАМ ОЙ ГУТАЖ, БОДОХ БҮР ХОЙЧ ҮЕИЙНХЭЭ ТӨЛӨӨ СЭТГЭЛ СЭМЭРНЭ!

тогтох [202.21.100.210] 2021-07-23 12:09:16

Энэ сэтгэгдэл бичсэн нөхөр бас л нэг мэдэгч хүмүүс яахаараа ийм мэдэмхийрэгч болчихдог юм одоо гадаад улсын тоймчын шаардлаггүй болохнээ хэ хэ

Бултах шалтаг хайж олох нь хэцүү юмдаа. [202.131.225.53] 2021-07-23 12:05:01

Нээлт нь шившиг болно гэдгээ мэдэж байгаа учир японы түшмэдүүд Олимпийнхоо нээлтийн ёслолоос "бултаж" байна. Элдэв 10-50 жилийн өмнөх элдэв шалтаг олж халагдаж байнадоо.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.