Н.Уртнасан сайд Дадал сумын Ус, цаг уурын өртөөний ажилтай танилцлаа

Aдмин / Нүүр

Жаран жилийн түүхтэй тус өртөөний хувьд таван хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Орон нутгийн уур амьсгалын горимыг тогтоох, үндэсний болон олон улсын цаг уурын хэрэгцээнд мэдээллийг шуурхай дамжуулж цаг агаарын урьдчилсан мэдээллээр олон нийтийг хангах үүргээ амжилттай биелүүлэн салбарын хэмжээнд Улсад 2 удаа, аймагтаа 20 гаруй удаа тэргүүлсэн бүтээлч, ажилсаг хамт олон гэдгийг салбарын сайд онцлоод нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлууд, цаашдыг хийж хэрэгжүүлэх ажлуудтай танилцсан юм.

Өртөөний дарга О.Балжмаа үүрэгт ажлаа 2005 онд хүлээн авснаас хойш тус байгууллагыг зорин ирж, ажил байдалтай танилцаж байгаа хоёрдох салбарын сайд нь Н.Уртнасан гэдгийг онцлоод салбарынхаа анхан шатны нэгжийн ажил байдалтай танилцаж байгаад чин сэтгэлээсээ талархаж, хамт олноороо баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Төсөв санхүү тавигдаагүй, хүрэлцээгүй гэж зүгээр суулгүй өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглан завсар, үйлчилгээгээ явуулж байгаагаа дурдав.

Өртөөний барилгыг Дадал сумын дархнууд 1958 онд суурийг нь тавьж, 1959 онд 2 өөрөө дүнзэн байшинг хүлээлгэн өгсөн байдаг. Дадал өртөөний одоогийн барилга 1989 онд баригдаж 2014 онд их засварт орсон. Үүнээс хойш урсгал засвар ороогүй, өөрсдийн нөөц боломжоороо нэг өрөөгөө тохижуулаад байгаагаа танилцуулсан юм.

Хөдөлмөрч, сэтгэл зүтгэлтэй хамт олонд салбарын сайд талархалтай байгаагаа илэрхийлээд ирэх оны төсөвт барилгын засварын зардлыг тусгах асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Өдөр тутмын шинжилгээ судалгааны ажилдаа унаагүй байгаа байдлыг харгалзан нэг мотоцикл олгохоор тогтов.

Мөн түүхт ойн хүрээнд тус өртөөнд амжилт бүтээл арвин 17 жил ажиллаж байгаа Очирхуягийн Бурмаагийн ус, цаг уурын байгууллагад оруулж буй хувь нэмрийг үнэлж Байгаль орчин аялал жуулчлалын яамны “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнахаар болсон нь өртөөний хамт олныг давхар баярлуулав. Ахмад ажилтан Ц.Цэцэгмаад хүндэтгэл үзүүлэх, талархал, мэндчилгээ илгээхээ салбарын сайд хэлээд бүх ажилтан албан хаагчдадаа цаашдын ажилд өндөр амжилт хүслээ.


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.26] 2021-07-24 12:29:53

Энэ сайд хийх ажлаа олохгүй л байна даа. Байгаль орчны салбар дахь төрийн бодлгоыг тодорхойлж хэрэгжүүлэх үүрэгтэй хүн нэг сумын цаг уурын хяналтын цэгээр айлчилж медаль гардуулсан шиг явах нь арай л биш дээ. Тэгээд гарынхаа сурвалжлагчаар магтуулж бичүүлэ:х нь бүр шог

Зочин [64.119.17.81] 2021-07-23 18:55:52

Энэ нэг тэнгэрээс гэнэт унаад сайдын дадлага хийгээд яваа хүнээ чадвартай,мэдлэгтэй хүнээр солиоч ээ,Йим томилгоо чинь нам засгийн чинь нэр хүндийг унагаагаад байгаан биш үү,

Хослуулахыг үзүүлээд өгөх юмаа. [202.131.225.53] 2021-07-23 17:37:58

Уртнасан чинь тэгээд юуны сайд билээ? Зуны сайхан үеэр Монголынхоо Хангай нутгаар томилолтоор айлчилж яваад л, улсынхаа албан хаагчдын ажилтай танилцаад л, ахмадуудад цол тэмдэг олгоод л, автомашинуудынхаа зардлыг албанаас санхүүжүүлээд л, томилолтынхо зардлыг албан ажилдаа хэмнэлттэй зарцуулаад л сайхан явж байгаа юм байнадаа. Хослуулаад л.

Зочин [202.126.90.2] 2021-07-23 16:53:31

Дадалд амарлаа гэж бичээч


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.