Тусгай хэрэгцээт хүүхэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлнэ

Aдмин / Боловсрол

Монгол Улсын хэмжээнд 11 мянга гаруй тусгай хэрэгцээт буюу бидний нэрлэж заншсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэдний 1156 нь цэцэрлэгт 7794 нь сургуульд суралцаж байна. Харин үлдсэн хүүхдүүд нь биеийн байдлаас хамааран гэртээ аав ээжийнхээ асаргаанд байдаг. Боловсролын байгууллагад хамрагдаж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь ердийн сургууль, цэцэрлэгт явдаг. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдэд боловсрол олгодог хоёр цэцэрлэг, зургаан сургууль бий.

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудлыг цогцоор нь авч үзэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээг нэг цэгт үзүүлдэг байх шийдлийн талаар аав ээж, асран хамгаалагчид, багш ажилчидтай өчигдөр ярилцлаа. Энэ уулзалт ярилцлагад Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар оролцсон юм. Уулзалтын үеэр хөндөгдсөн сэдвүүдийг сийрүүлбэл...

БОЛОВСРОЛ:

  • Тусгай хэрэгцээт хүүхдүүд тусгай сургуульд 9 дүгээр анги хүртэл суралцдаг. Тэднийг үргэлжлүүлэн суралцах боломжоор хангах
  • Цэцэрлэгт хамрагдах насыг уян хатан зохицуулах
  • Сургууль, цэцэрлэгээс бусад төрлийн боловсрол, хөгжлийн байгууллагыг байгуулах, эцэг эхчүүдэд сонголт олгох
  • Багш нарыг дахин сургах, чадавхжуулах
  • Ердийн сургуулийн багш нарт ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүйд сургах
  • Хүүхдийн сургууль дээр байх хугацааг сунгах
  • Сэтгэл судлаачдыг ажиллуулах

ЭРҮҮЛ МЭНД:

  • Эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах
  • Хөдөлгөөн засалч, хэл засалч зэрэг мэргэжилтний хангалтыг нэмэгдүүлэх
  • Сэтгэцийн эмгэг гэсэн ганцхан ангилал, ойлголтод бүх хүүхдийг хамруулахгүй байх
  • Өрхийн болон бусад шатны эмч нарын мэдлэг, ур чадвар, хандлагыг сайжруулах

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ:

  • Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг орчин үеийн чиг хандлагад нийцсэн ажил мэргэжил, ур чадвар эзэмшихэд дэмжлэг үзүүлэх
  • Хүүхдээ харж байгаа эцэг эхийн нийгмийн баталгааг сайжруулах
  • Барилга байгууламжийн хүртээмжтэй байдал, хөгжлийн бэрхшлээтэй иргэнд ээлтэй байдалд анхаарах

Гурван салбарын хамтын ажиллагааны хүрээнд тушаал, шийдвэр хангалттай гарсан боловч хэрэгжилт хангалтгүй байдагт анхаарч ажиллахаар боллоо. Мөн энэ салбаруудын хамтын ажиллагааг тогтмолжуулахыг чухалчилсан юм.
Энэхүү уулзалтын төгсгөлд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан эцэг, эхийн хүсэлтийн дагуу 10 дугаар цэцэрлэгт тархины саажилттай хүүхдийн хоёр ангийг тохижуулж, шинээр нээж өгөхөө мэдэгдлээ.


Сэтгэгдэл

[103.80.210.183] 2021-08-20 06:58:03

заримыг нь устгамаар байгаа юм даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.