Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр шинээр томилогдсон Элчин сайд нартай хамтран ажиллана

Aдмин / Нүүр

МҮХАҮТ-аас Монгол Улсаас гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нарт зориулсан уулзалтыг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгууллаа. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Худалдааны салбарын өнөөгийн байдлаас харахад худалдааны асуудлыг хариуцсан институцтэй байх, худалдааны хууль эрх зүйн орчныг сайжруулах, гадаад худалдааны нэгдсэн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, чөлөөт бүсийг хөгжүүлэх болон уул уурхайн бус экспортыг дэмжин урамшуулах олон хэрэгцээ шаардлага байна.

Монгол Улсын эдийн засгийг эрчимтэй өсгөх, түүний дотор жижиг дунд бизнесийг дэмжих ба ажлын байрыг нэмэгдүүлэхэд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, мөн уламжлалт бус экспортыг дэмжих нь чухал” гэдгийг онцлоод эдийн засаг, бизнес, худалдааны салбарт цар тахлын улмаас бий болсон сорилт бэрхшээлийг даван туулах өнөөгийн онцгой нөхцөл байдалд энэхүү уулзалтыг хийж байгаа нь чухал ач холбогдолтой гэлээ.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Дарга Т.Дүүрэн “Уул уурхайн бус экспортыг дэмжих боломжууд”, Монголын Махны Холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат “Махны экспортын өнөөгийн байдал”, МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөлийн дарга Б.Ариунаа “Ноос, ноолуурын экспортын өнөөгийн байдал” сэдвээр тус тус танилцуулга хийж, Элчин сайд нарт мэдээлэл өглөө.

Мөн Ази тивийн сүү үйлдвэрлэлийн нарийн бичгийн дарга нарийн газрын зохицуулагч Б. Батбаатар “Ази тивийн сүү үйлдвэрлэлийн нарийн бичгийн дарга нарын газрын мэдээлэл, хамтын ажиллагаа”-ны талаар танилцуулж, Монгол-Туркын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Монгол талын Ерөнхийлөгч С.Болдхэт уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн хамтран ажиллах талаар саналаа хэллээ.

Уулзалтад гадаадын 23 улсад суухаар томилогдсон Элчин сайд нар болон бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, экспортын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх гарц, худалдаа, экспортыг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.


Сэтгэгдэл

Мэднэ [193.189.100.196] 2021-09-02 06:17:40

Томилгоо ч гэж хөгийн юм боллоо доо. Энэ Засаг ер нь бүтэхгүй юм байна. Яамаар ч юм

zochin [203.91.119.147] 2021-09-01 02:36:26

Манай үйлдвэрүүд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа бол тухай улсынхаа стандартыг судлаж түүнд нь тохируулж үйлдвэрлэх ёстой. Түүнээс манай стандартаар бол хэнч авахгүй. МХАҮТ энэ чиглэлд дэмжиж ажиллах хэрэгтэй. Хятадад гаргах гэж байгаа бол хятадын стандарт ийм байна гээд заагаад өгөх хэрэгтэй

Zochin [202.21.108.243] 2021-08-31 13:43:17

Hozrogdson ovgochuul golzuu namaasaa avlagatai garuud

Зочин [202.9.40.16] 2021-08-31 08:07:34

Энэ аялагч хүн томилгдсон юмуу? Жуухаа авсымуу?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.