Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Оролцоо" төсөлд хамрагдсан залуусыг ажил, орлоготой болгоход анхаарна

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа. Тус төсөлд эхний ээлжинд ажил эрхлээгүй, 18-34 насныхныг хамруулж байна. 14 хоногийн вакумжуулсан тэтгэлэгт сургалт энэ сарын 2-ноос эхэлжээ. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, ажил эрхлэх хүсэл сонирхлыг нь бий болгож, ажилтай, орлоготой болгоход зуучлах юм. Энэ онд 5000 залуусыг “Оролцоо” хөтөлбөрт хамруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яам төлөвлөсөн байна.


Төсөлд хамрагдсан залуусыг тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгох юм.
Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд заасны дагуу “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл” хэрэгжиж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн сайн халамж бол ажлын байр юм. Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаа” гэж хэллээ. Мөн “Оролцоо” төсөлд хамрагдсан залуусыг ямар мэргэжил, боловсролтой болон ямар ажил хийх сонирхолтойг бүртгэж, ажилд зуучлахад анхаарч ажиллах ёстойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад үүрэг болголоо. Мөн уул уурхай болон бусад салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамруулж, ажил орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ гэв.
“Оролцоо” төсөлд хамрагдах хүсэлтэй залуучуудыг орон даяар 2021 оны наймдугаар сарын 16-22-нд www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим системээр дамжуулан бүртгэсэн бөгөөд тус төсөлд нийт 1211 оролцогч хамрагдаж байна.
Улсын хэмжээнд 15-24 насны 68.3 мянган залуус ямар нэгэн боловсрол, сургалтад хамрагдаагүй, мөн цалин, орлого олох хөдөлмөр эрхлээгүй байна.


Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар


Сэтгэгдэл

Зочин [192.82.85.158] 2021-09-16 08:00:03

Энэ их хэрэгтэй төсөл шүү. Зөв хүндээ хүрвэл

Зочин [202.9.40.184] 2021-09-15 03:53:21

Хмммм бас л нэг том баалт нь уу? Чааваас. Лоозогноод л байхым. Хөрсөн дээрээ буугаад өнөөдрийн энэ муу муухай бүхнээсээ салах талаар шуурхай ажил хийж арга хэмжээ авмаар байхым яахуу?

Зочин [192.82.68.130] 2021-09-21 05:31:53

Аргаа барж алцагнаж байх хооронд нь нөгөө хариуцаж авсан улс нь тэг зогсол тхийгээд л. Зөвхөн Монголд л байх дүр зураг шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.