Хөвсгөл нуурын 33.1–171 метрийн гүнээс татан гаргасан автомашин, техник хэрэгслүүд

Aдмин / Технологи

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол орны цэнгэг усны гол нөөц болсон Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2021-2024 онд нууранд живсэн тээврийн хэрэгсэл, техникүүдийг эрэн хайж, татан гаргах ажиллагааг зохион байгуулсан билээ.

Энэ хүрээнд живсэн Сүхбаатар хөлөг онгоц болон нийт 11 автомашин, техник хэрэгслийг нуурын гүнээс татан гаргасан юм. Техникүүдийг 33.1-171 метрийн гүнээс гаргасан бөгөөд ажиллагаанд Монгол Улсын Далайн захиргаа, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, эрдэмтэн судлаачид, инженерүүд болон мэргэжлийн байгууллагууд хамтран ажилласан байна.

Нуурын ёроолд олон жил байсан эдгээр техник хэрэгсэлд нийт 50 тн шатахуун хуримтлагдсан байсан юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.