Соёл, урлагийн зарим үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ

Aдмин / Хууль

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монголын ресторан, зоогийн газрын холбоо, “Бэх” баар эрхлэгчдийн холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн төлөөлөлтэй уулзлаа. Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагад тулгуурлан зөвшилцөлд хүрснээр дараах шийдвэрийг гаргалаа.

Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл урлагийн үзвэр үйлчилгээг нээхийн дээр үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон байна. Тодруулбал:

  1. Халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлага хангасан караокег заалны дүүргэлтийг 50 хувиас дээшгүй байхаар аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Агааржуулалтын системтэй, ариутгал халдваргүйтгэлийн системтэй, дуулах микрофоныг ариутгах тоног төхөөрөмжтэй, үйлчлүүлэгч бүрд нэг удаагийн шүлсэвч буюу микрофоны масктайгаар үйлчлэх нөөцтэй байх шаардлага тавьж байгаа. Харин микрофон дамжуулан хэрэглэдэг нийтийн караокег нээхгүй.
  2. Эвэнт холл- Агааржуулалтын системтэй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дүрэм журмаа сайтар хангаж, халдвар хамгаалалтын дүрмээ өдөр тутамдаа баримтлан ажиллаж чадах эвэнт холлуудын үйл ажиллагааг зөвхөн суугаа хүлээн авалт, хурал, семинар зохион байгуулахыг зөвшөөрөх.
  3. Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөх- Агааржуулалтын системтэй, зай барих боломж бүхий талбайтай, танхим болон гадна задгай талбайд нийтэд үйлчлэхдээ болон дуучид, уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиулан ажиллах нөхцөлтэйгөөр соёл урлагийн бүхий л үзвэр үйлчилгээг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Үзвэр үйлчилгээг зохион байгуулахдаа заалны дүүргэлтийг 50 хувиас ихгүй байлгахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Дүүргүүдийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж нээх юм. Хамгийн гол нь Халдвар хамгааллын ТҮР ЖУРАМ-ын хэрэгжилтийг сайтар хангасан байхыг анхаарууллаа.

Дээрх үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл байхаар тогтсон байна. Аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд дээрх газруудыг үйлчилгээ эрхлэх бэлтгэлээ сайтар базаахыг сануулсан юм. Түүнчлэн диско буюу бүжиглэдэг баарны тухайд үйлчилгээг нээх эсэхийг одоогоор хараахан шийдээгүй байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.76.241] 2021-09-22 20:48:40

Нууцаар ажилдаг баар караоке зөндөө бгаа малаа жоохон амьдралтай юм хийгээч

Зочин [103.80.210.183] 2021-09-22 15:16:32

УОК НОК одоо цаазаар авхуулаа. болоо. цаг нь болсон.

zochin [124.158.120.10] 2021-09-22 11:56:31

Карокке аль хэдийн 7 сард нээчихсэн ш дээ хотын даргаа!!! Мишээл экспогийн караконууд шөнөжин л шоудаж, юун 50-н хүн зай барих, шавааралдчихсан пиг дүүрэн хүнтэй л үйлчилгээ явуулж байгаа ш дээ.Дарга нар, нөгөө мэргэжлийн хяналт,ШӨХГ шалгалт хийдэг юмуу.За шөнө бол орой хавийн орон сууцанд амьдарч буй иргэдэд маш хүндрэлтэй, орой 6.00 цагаас хойш түгжрэл үүсч эхэлнэ, түүний дараа чимээ шуугиан бол авах юмгүй, бөөлжинө, ноцолдож зодолдоно, хэрэлдэж уралцана, за цаашлаад машин, мотоциклчид нь дириптлэн, энэ бүхэнд хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийн эрх бол дээд зэргээр зөрчигдөж байгаа шүү дээ. Үүнийг хэн хянаж, шалгаж байх үүрэгтэй юм болоо. "Мишээл экспо"-н өргөтгөл хөгжил биш ард түмэнд дарамт авчирч эхэлсэн дээ.!!!/Ойр тойрны оршиг суугчдад/

зочин [193.176.211.77] 2021-09-21 16:31:30

Энэ үндэсний эв нэгдлийг бусниулах том үйл ажиллагааны үргэлжлэл явж байна. Өмнөх нь нөгөө no naadam ба yes naadam байв. Түүнийг мөн л ерөнхий сайд ба хотын даргын тэнэг шийдвэрүүдээс үүдэлтэй. Одоо энэ ч бас нэг тийм аяс үнэртэй болоод байна. Өмнөх шар хувьсгал хийн алдсан ажиллагааг санхүүжүүлсэн, тэтгэсэн байгууллагууд мөн л энэ амралтын өдрүүдэд болсон цахим үндэстний шоунуудыг зохион байгуулсан байх шиг...

зочин [64.119.19.68] 2021-09-21 10:53:49

Юун караоке баарыг нээх вэ Болиоч оо Ад түмнийхээ эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн хэрэгт оролцсон хүмүүсийг шүүх ёстой

Зочин [122.201.31.146] 2021-09-21 09:13:22

Мал Ерөнхий сайд, мал Шадар сайд, мал хотын дарга. Монголын иргэдийн тоог цөөлөх бодлого явагдаж байна.

Зочин [66.181.169.70] 2021-09-21 09:05:17

Ичсэн хүн хүн ална гэдэг шиг л юм болоод байна даа...

Зочин [192.82.84.81] 2021-09-21 07:48:32

Ajillaj bgaa karaoke zondoo bgaa. Neesen yum bishuu

ard [202.9.46.5] 2021-09-21 00:40:14

бүжгэлдэг баарууд нээгдээд удаж байгаа шүүү бүүү хуцааач зайсангииин бааар

Zochin [192.82.70.46] 2021-09-21 00:20:32

Tegeed l uvdsun, ungursun ulsuudiikhaa toog daraad l, khasaad l yavchikhna sh dee.

Зочин [192.82.83.230] 2021-09-20 22:17:01

Одоо кино концер үзээд явцгаая тэхүү

Зочин [103.57.94.15] 2021-09-20 22:05:41

Зүгээр л улс төрийн нэр хүнд карьер хайсан юмнууд ковидоор нас нөгчсөн хүмүүсийн амь насаа алдсан байдалд хэн хариуцлага хүлээх вэ, дандаа буруу бодлого явуулах юм бүх нүд нь зүгээр л хаалттай, бензиний үнэ олдоцонд ч анхаарч бга юм алга, юмны үнийн өсөлтөнд ард түмний цалин хаанаа ч хүрэхгүй боллоо, зүгээр цөөн хүн амаа хятдуудтай нийлж цөөлөх бодлого барьж бгаа юм бишүү

ЗОЧИН [66.181.161.54] 2021-09-20 20:43:06

МАЛНУУДАА!! НААД КОВИД ЧИНЬ ДИЙЛДЭХЭЭ БОЛИЛОО, ЮУНЫ ЧИНЬ НЭМЖ ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭХ ВЭ, НӨГӨӨ ХӨЛ ХОРИОГОО ОДОО ТОГТООГООЧ!!

zochin [202.9.40.92] 2021-09-20 20:31:35

MU dayr buh uil ajillagaagaa nee.Ylamguya teever.suudliin vagonoo ZaminUud.Sainshandad yvuul.Zugaalj nargihgui.ajil amidral zundee bn

zochin [103.80.211.52] 2021-09-20 19:45:21

Та нөхдөд мөн ч их итгэсэн дээ. Шоудсаар байгаад юу ч биш болгох юм аа. Өөрийнхөө үйлдлийг хаацайлахын тулд юу ч гэж мэднэ. Одоо хорио цээр энэ тэр гээд юу хийх вэ. Үхвэл үхээд сэхвэл сэхээд л явцгаая


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.