Эмнэлгүүдийн 41 хувьд эмчилгээний орны хүчин чадал хэтэрсэн байна

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдварын батлагдсан тохиолдлын хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

УОК-ын Нэгдсэн штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр НМХГ-ынхныг өнөөдөр хүлээн авч уулзаж, дээрх хяналт шалгалтын дүн мэдээлэлтэй танилцлаа.

Шалгалтыг коронавируст халдварын батлагдсан тохиолдлыг хүлээн авч эмчилж байгаа 23 эмнэлэгт явуулжээ.

Шалгалтаар эмнэлгүүдийн 41 хувь нь эмчилгээний орны хүчин чадал хэтэрсэн, 23 хувьд нь нэг эмчид 30-70, нэг сувилагчид 120-130 өвчтөн ноогдож байгаа бөгөөд эмнэлгүүдийн 41 хувь нь хүний нөөцийн дутагдалтай байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн 35 хувь нь хүнд, маш хүнд хүмүүс байгаа тул 1 хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний үргэлжлэх хугацаа урт, хатгалтын тоо олон байгаа нь орны эргэлтийг удаашруулах шалтгаан болж улаан бүсэд ажиллаж байгаа эмч сувилагч нарын ачааллыг нэмж байна.

Ор зохицуулалтын баг, Дүүргийн тандалтын багаас 60 хүний нэр ирэхэд 30 нь ирж хэвтдэггүй, хөнгөн өвчтөнүүд, асран хамгаалагчгүй нярай хүүхэд ирдэг зэрэг нь эмнэлгийн ачааллыг зохимолоор нэмэгдүүлж байгаа зэрэг шалтгаан нөхцлүүд тогтоогдсон байна.

Тиймээс Нэгдсэн штабаас Ор зохицуулалтын баг, Дүүргийн тандалтын багаас халдварын батлагдсан тохиолдлын эрэмбэлэн ангилалтыг оновчтой хийж, эмнэлгийн эмч, ажилтнуудын ачааллыг зохиомолоор нэмэгдүүлэхгүй байх, салбар хоорондын уялдаа холбоог илүү сайжруулах, шинэ менемент хийх тал дээр анхаарч ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.105] 2021-10-12 11:05:12

Бидний байгаа хучин чадал нь ийм л бна эмнэлэг ЭМБ ынхан унэхээр туйлдаж бгаа харагдаж бна бас тэнд ажиллаж бгаа хумуус оосрдийн бух чадлаараа л ажиллаж байх шиг бна ажилладаг хун цоохон овдогсод нь даан ч олон болоод хэцуу харагдаж бна энэ хэцуу хунд уед ажиллаж бгаа бух хунд эруул энхийг хусье мод сайхан цаг ирнээ та бугд маань бидний итгэл шуу амжилт

Зочин [43.242.243.11] 2021-10-11 14:16:59

10 jil surguuli tsetserleg kolejee karentilaachee

Зочин [66.181.161.55] 2021-10-11 05:19:37

Kkkkk ачаалал хэтэрсэн гээчээ. Хүчмн чадал байхдаа яадаг юм. Энэ үгээр бол ор нь илүүдчихээд байгаам байна л даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.