Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан “НҮБ-ын 7 хоног” эхэллээ

Aдмин / Хууль

Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элссэн. Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. НҮБ нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын байгууллага юм.

Энэхүү ойтой холбогдуулан Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран 10 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулах бөгөөд энэ талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар хэвлэл мэдээллийнхэнд өнөөдөр мэдээлэл өглөө.

“НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд Баянзүрх ууланд мод тарих, НҮБ-д элссэний 60 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн, гэрэл зургийн цомгийн нээлт, “Загвар НҮБ” хуралдаан, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын системийн бусад байгууллагууд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш тус байгууллагын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Эдүгээ бид 193 улстай дипломат харилцаа тогтоож, 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэн ороод байна.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 11 байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, ардчилсан засаглал, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улстай хамтран ажилладаг.

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулах “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээ

/2021 оны 10 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд/

10 дугаар сарын 20 Лхагва гараг

“НҮБ-ын 7 хоног” арга хэмжээний нээлт: “Мод тарих” ёслол

10:00 – 12:00 цагт*

(Унаа ГХЯ-ны баруун хаалганаас 10:00 цагт Баянзүрх хайрхан руу хөдөлнө)

10 дугаар сарын 21 Пүрэв гараг

“НҮБ-д элссэн түүхэн үйл явц” номын нээлт

10:00 – 11:00 цагт

ГХЯ, “Зөвшилцөл” танхим

Гэрэл зургийн үзэсгэлэн, Гэрэл зургийн цомгийн нээлт

15:00 – 16:00 цагт

ГХЯ, “Мутрын түшээ” танхим

10 дугаар сарын 22-23, Баасан-Бямба гараг

“Загвар НҮБ” хуралдаан

Нээлт – 09:00 цагт, МУИС-ийн I байр

Хаалт – 16:25 цагт, МУИС-ийн Номын сангийн байр

10 дугаар сарын 24, Ням гараг

“Алтан аргамж” нэвтрүүлгийн эхний дугаар олон нийтэд хүрнэ

19:20 – 20:00 цагт

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг

10 дугаар сарын 25, Даваа гараг

Эрдэм шинжилгээний хурал

09:00 – 12:00 цагт

ГХЯ, “Зөвшилцөл” танхим

10 дугаар сарын 26, Мягмар гараг

Шуудангийн маркны нээлт

10:00 – 11:00 цагт

ГХЯ, “Номин” танхим

Гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол

15:00 – 16:00 цагт

ГХЯ, Ёслол хүндэтгэлийн өргөөний “101” тоот танхим

10 дугаар сарын 27, Лхагва гараг

“Баримтат кино” олон нийтэд хүрнэ

20:30 – 21:00 цагт


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.