Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

- Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
ТӨРИЙН ОРДОН
09:00 цагт: Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
11:00 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: Иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаантай холбоотой асуудлаар баримт дэлгэж, мэдээлэл хийнэ.
ТӨРИЙН ОРДОН
12:00 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
12:00 цагт: Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс олгож буй “Аюулгүй аяллын шошго”-ын шаардлагыг хангасан “Нью жуулчин турс” компанид батламж олгоно. Утас: 99339194
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
14:00 цагт: Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “Монгол-Оросын харилцаа 100 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон нэрт эрдэмтэн, доктор профессорууд, холбогдох байгууллагын төлөөллүүд оролцоно.
ТӨРИЙН ОРДОН
14:00 цагт: Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
15:00 цагт: Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаан Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
Сэтгэгдэл