Талибуудыг террористуудын жагсаалтаас хасах Оросын төлөвлөгөөг сайшаажээ

Aдмин / Гадаад мэдээ

КАИР. /TASS/. Афганистаны эрх мэдлийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөнийг террорист байгууллагуудын жагсаалтаас хасах боломжийн талаарх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний үгийг тус хөдөлгөөнийхөн сайшаан хүлээн авсан байна. Энэ тухай Афганистаны түр Засгийн газарт Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн даргаар томилогдсон талибуудын төлөөлөгч Абдул Кахар Балхи мэдэгджээ.

"Афганистаны Исламын Эмирт Улсын Гадаад Хэргийн Яам (АИЭУ, талибуудын хэрэглэдэг улсын нэр) ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний АИЭУ-ын удирдагчдын нэрсийг хар жагсаалтаас хасах талаар хэлсэн үгийг сайшаан хүлээн авч байна. Дайн дуусахын хэрээр дэлхийн улс орнууд Афганистанд хандах хандлагадаа эерэг өөрчлөлт хийх естой. Бид харилцан адил байх зарчимд тулгуурлан олон улсын хамтын нийгэмлэгтэй сайн харилцаатай байхыг хичээж байна" гэж талибуудын төлөөлөгч өөрийн “Тwitter” хуудсанд бичсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 10 дугаар сарын 21-нд олон улсын хэлэлцүүлгийн "Валдай" клубийн хуралд үг хэлэхдээ, талибуудыг террорист байгууллагуудын жагсаалтаас хасах боломжийг хүлээн зөвшөөрч, Москвагийн байр суурь "энэ чиглэлд шилжинэ" гэдгийг цохон тэмдэглэжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.134] 2022-01-08 11:46:03

Талибчууд исламын алан хядагчдыг устгаж эх орноо чөлөөлсөн.

Aaasssszzzghhjb [223.104.15.200] 2021-10-29 15:14:26

Taliban bol terrorist , erguu Putin Talibaniig terroristiin har jagsaaltaas gargaval putinii zasag terroristyydtai adlihan uuruudee mun terrorist

Зочин [66.181.184.232] 2021-10-25 04:53:35

Тэгсэн мөртөө пүтин болон ойрын хамсаатан хулгайчуудын хөрөнгийг илчилсэн Навальныйг террорист гээд шоронд

Зочин [66.181.161.62] 2021-10-25 03:57:45

Тэнэг мэдэгдэл. Дайсан бол дайсан. Ямар ч өнгөөр будаад ямар ч гоёор хувцаслаад хар хэрээ хараараа л үлдэнэ. Оёо нарын анх бий болгосон бүтээгдүүн, жинхэнэ алуурчид.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.