Улаанбаатар хот суут хөгжмийн зохиолч Фредерик Шопений нэрэмжит гудамжтай боллоо

Aдмин / Нийгэм

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмчид барилга байгууламж, хөрөнгө бүртгэн авах, гудамж нэршүүлэх тухай хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтэй танилцсан юм.

Нийслэлийн өмчид сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллагын таван барилга болон ус түгээх таван байрыг бүртгэн авлаа. Тодруулбал, Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор, Сонгинохайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэгийн барилга, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын барилга, тус дүүргийн 299, 25 дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 33, 36 дугаар хороонд байрлах ус түгээх дөрвөн байр, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах ус түгээх байрыг нийслэлийн өмчид бүртгэв.

Түүнчлэн Улаанбаатар хотын зарим гудамжийг нэршүүлэв. Тухайлбал Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш Хан хиллс хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх гудамжийг Бүгд Найрамдах Польш Улсын алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений гудамж гэж нэрлэлээ. Мөн Баянзүрх дүүргийн Ж.Лхагвасүрэнгийн гудамжнаас зүүн тийш Рерихийн гудамжны төгсгөл, Г.Лувсанцэвээнийн гудамж хүртэлх гудамжийг судлаач, доктор Л.С.Соболевагийн гудамж хэмээн нэрлэв.

Хуралдааны үеэр “Марзан Шарав Хишигтэн” ТББ-аас санаачилсан “Марзан Шарав цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын асуудлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас танилцууллаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Эдгээр байршлууд нь нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг урт хугацааны бодлогын бичиг баримтуудад аялал жуулчлалын бүсийн чиглэлээр тусгагдаагүй байна. Иймээс “Марзан Шарав цогцолбор”-ыг байгуулахдаа Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй. Уг цогцолборыг Тэрэлж болон Туул голын дагуу Чингисийн хүрээ орчим байгуулах саналтай байна” хэмээн онцолж байв. Иймд тус саналыг салбар яам руу уламжлахаар боллоо.


Сэтгэгдэл

Zochin [66.181.180.215] 2021-11-21 17:01:45

Соболева ???

Зочин [64.119.25.205] 2021-11-21 10:02:48

Шопен гэхийн оронд Монголын суут хөгжмийн зохиолч Б Шаравын гудамж гэсэн бол болохгүй юү? Үгүй бол Моцарт Бетховены гудамж гэвэл арай аятайхан сонсогдоно заавал яагаад Шопен гээд байгаа юм бол хэдэн оны хүн юм бол арай 1921 онд Шетинкин ахтай цуг Монголд орж ирээгүй байгаа даа

Зочин [202.9.46.229] 2021-11-19 23:38:37

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд байгаа тэр олон Цагдаагийн хөшөө энэ тэрээ болиочээ цагдаажсан фашист улс гэдэгээ тунхаглаад байгаа юмуу Яг үүдэнд нь байгаа зэвтэй төмөр хөшөөг Дээд Шүүх Улсын Прокурор эсхүл ЦЕГын үүдэнд тавибал таарна

Зочин [122.201.24.25] 2021-11-19 16:00:56

Мөрдоржийн эсвэл Лувсаншаравын нэрэмжит гудамжтай билүү бид чинь. Шопен ч гэх шиг шогтоод байгаарай хулгайчуудаа

Яс хавтайгаад эхэллээ. [192.82.76.150] 2021-11-19 15:05:08

Польшийн одон орон судлаач Коперникийн хөшөө дээхэн үед ШУА-ийн байрууд байдаг газар БХЯ-ны урд талд гадаа байсан. Гэтэл 2000 оны үед тус хөшөөг хэн ч арчлахаа больсон, мөнгө байхгүй гэсэн, анхаарахаа больсон. Тэгээд ШУА-ийнхан тус хөшөө татан буулгасан. Шараа болсон. Дахин тийм шараа болохвийдээ, хотын удирдлагаа! Шопен Монголд ямар холбоотой юм бэ? Оронд нь танкийн хөшөөг "Нохойтой 4 танкчины" хөшөө болгооч. Кх!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.