“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон алба хаагч, эрдэмтэн, судлаачдад төрийн одон, медаль гардуулав

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг буулгаж, Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг байгалийн хүнд нөхцөл, усны гүнд мэргэжлийн өндөр ур чадвар, эр зориг, авхаалж самбаа гарган гүйцэтгэсэн алба хаагч, эрдэмтэн багш, судлаачдыг төрийн одон, медалиар шагналаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, зөвлөх инженер, хурандаа Даваагийн Галбадрах,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын зөвлөх инженер, бэлтгэл хурандаа Цэгмэдийн Ганхөлөг,
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн зөвлөх багш, доктор, бэлтгэл хурандаа Гомбожавын Идэр,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ганхуягийн Ганбаатар,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн доктор, профессор Лочингийн Хэнмэдэх,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Жамсранжавын Чүлтэмсүрэн,
Алтан гадас одонгоор:
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн дэд захирал, доктор, профессор Раднаагийн Найдандорж,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн ахлах багш, доктор Пүрэвсүрэнгийн Өлзийсайхан,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн ахлах багш, доктор Ядамын Рэнчинванжил,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн багш Намжилын Хаш-Очир,
Цэргийн гавьяаны одонгоор:
  • Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч Ганболдын Мягмарсүрэн,
Цэргийн хүндэт медалиар:
  • Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Танкийн ротын техникийн орлогч, ахлах дэслэгч Ганбатын Баасандорж,
  • Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ахлах гүүр тавигч, жолооч, ахлагч Цэвээнжавын Бат-Ирээдүй,
  • Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн салааны ахлагч, ахлах ахлагч Амарсайханы Баяржаргал,
  • Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн катерчин жолооч, дэд ахлагч Цэндсүрэнгийн Лувсанпэрэнлэй,
  • Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн танкийн дарга, ахлах ахлагч Даваадоржийн Лхагвадорж,
Шударга журам медалиар:
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Бадамдоржийн Батбаатар,
  • Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Жаргалсайханы Болд-Эрдэнэ,
  • Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Лхаасүрэнгийн Бямбасүрэн,
  • Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 115 дугаар ангийн хүнд механизмын жолооч, ахлагч Буяндэлгэрийн Золбоо нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх шагнал гардан авсан хүмүүст баяр хүргэлээ.

Тэрбээр хөлөг онгоцыг татан гаргасан нь нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг гаргах ажлын эхлэл. Монголчууд цэнгэг усныхаа томоохон эх үүсвэрийг бохирдохоос бүрэн сэргийлж чадахыг харуулсан гэдгийг тэмдэглэв.

Хөвсгөл нуур Монгол Улсын цэнгэг усны 70, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг байна. Сүхбаатар хөлөг онгоцонд 400 литр техникийн тос байсан бөгөөд 100 литр тос алдагдахад л 1.1 км.куб ус бохирдох аюултай байжээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.23.157] 2021-11-25 11:47:55

Удахгүй уран сайхны кино хийх байхдаа

Зочин [202.126.89.172] 2021-11-25 10:06:32

Хүчнийй байгууллагын дарга нар нь шагнал авдаг. Энгэр нь тэр чигээрээ мeталл рок. Энх цагт ичэхгүй энгэр дүүрэн төмөр зүүчихээд аохи гараагүй өөрсдийгөө магтаад ичмээр. Зарим дарга нарын одонгийн лeнт нь ОХУ-н БХЯ-н сайд Оросын баатар Шойгугаас 4 дахин их харагдах. Зурагтаар хараад ичмээр. Мөнгөөр гeнeрал гавьяат болох цаг үeийг туулж амьдрах нь. Бялдууч авилгач дарга нарыг нийгэм өөрөө төрүүлээд өөгшүүлэх

Цог [202.126.89.172] 2021-11-25 09:58:34

Энэ Ганхөлөг Баттулгаас 4 сарын өмнө гавьяат барилгачин авсан байх. Мундаг хурандаа болоод л ахиад одон авч байна. Шумбасан байх. Хар Галаа гэдэг нөхөр хэзээ хурандаа болчихвоо. Ганзоригыг хурдан солихгүй бол салаа салаагаар нь хурандаа цол олгодог боллоо..

Zochin [212.31.103.202] 2021-11-24 19:52:45

Mundag ajil mash bogino hugatsaan hiisen mundag baataruud bayar hvrhey

Зочин [103.80.210.183] 2021-11-25 09:21:37

ха ямар балайр балиашикчин бэ

Зочин [66.181.160.103] 2021-11-24 19:12:20

bayar hurgie

Иргэн [192.82.82.2] 2021-11-24 19:02:43

Маш зөв. Батүүлийн дэргэд жинхэнэ баатарууд шүү

Зочин [124.158.69.191] 2021-11-24 19:42:58

Хөөе чи зогс.Бат-үүл чинь жинхэнэ зоригтон байхгүй юу Та нар Бат үүлийн аймаархүн гэдгийг мэдсээр байж дандаа доош нь хийх юм Бат-Үүлээс өөр хамгийн дотнын найзаа алж чадсан хүн хаа байна хэн ч зүрхлэхгүй ажил.Мань нөхөр нухчихаад "Улсын баатар"цолыг хамжигчаасаа авчихаад хориод жил баригдахгүй энд тэнд болсон цуглаан дээр комунистуудыг алахыг уриалаад индрээс заримдаа хөөгдөөд,заримдаа түлхүүлж ойчоод чирэгдээд байдагч гсэн гандан буурахгүй яваад байхад та нар тоохгүй буруу.

Zochin [59.153.115.162] 2021-11-24 18:22:44

Hamag Tom shagnaluudiig ni bvdvvn bvdvvn hurandaa nar ni awchihiimdaa huurhii

Zochin [212.31.103.202] 2021-11-24 19:50:38

Minii aav bvdvvn bish l de Hamag hurandaa nar gej end shagnal avsan humuus ni bvgd avah ystoi humuus ni

Чимэд [124.158.69.191] 2021-11-24 19:48:14

Энэ бүдүүн хурандаанууд нуурруу орсон гэдэгт би л лав итгэхгүй.Хэрэв орвол гарч ирэхгүй тэгээд эднийг татаж гаргана гэдэг бас нэг онгоцны дайтай ажил болно Яршиг шагнаад хол байлгасан нь хамаагүй дээр

Б Отгонбаяр [202.126.90.136] 2021-11-24 18:09:39

Баяр хүргэе. Маш чухал ажлыг санаачилж, амжилттай хэрэгжүүлж чадлаа.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.