Ц.Магалжав: Надад Э.Оюунболд юмуу, хэн нэгнийг хэлмэгдүүлж, хохироох эрх, бас шаардлага байхгүй

Aдмин / Спорт

-Э.ОЮУНБОЛДЫН ДЭМЖИГЧИД, МӨН НАМАЙГ ШҮҮМЖЛЭГЧИД ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ ХАРДААД БАЙГАА 38 БӨХИЙН НЭРИЙГ ПРОКУРОРООС ГАРГУУЛААД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ТАВЬЧИХ Л ДАА-

МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан шийдвэрийг МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж гаргав уу. Үндэслэл нь юу байв?

-Тийм. МҮБХ-ны Бага хурал буюу Цэцдийн зөвлөлийн тав болон зургадугаар сард болсон хурлаар хэлэлцэж баталсан дүрмийн дагуу допинг хэрэглэвэл дөрвөн жил, давтан бол найман жил эрх хасна гэж заасны дагуу шийдвэрлэсэн. Үндэслэл нь энэ.

-Улсын арслан Э.Оюунболдыг хэлмэгдүүлж байна, МҮБХ-ны зүгээс захиалгаар ийм шийтгэл оногдууллаа гэх шүүмжлэл их явж байна. Энэ асуудал дээр таны байр суурийг сонсъё. Ер нь Ц.Магалжав Э.Оюунболдыг хэлмэгдүүллээ гэх байр суурийг олон хүн илэрхийлж байна шүү дээ.

-Надад хүнийг хэлмэгдүүлж, хохироох эрх бас шаардлага бүр байхгүй. Мөн би хэн нэгний захиалгаар ажил явуулж, түүнийхээ дагуу хурал удирдаж шийдвэр гаргахгүй. Ийм зүйлийг надад захиалга өгөөд сууж байх хүн ч байхгүй нь мэдээж. Энд хувь хүнийг онцолж ярих шаардлага ч үгүй. Харин монгол бөхөөс болж бүтэхгүй зүйлийг нь бага боловч арилгах үүргийг бөхийн хамт олноос надад өгсөн тул үүргийн дагуу хатуу хариуцлага тооцохоос аргагүй.

Энэ нь аль нутаг, хэний шавь, хүрээ нөлөөлөл ихтэй, ямар цолтой бөх байх нь нөлөөлөхгүй. Сарын 20 сая төгрөгийн цалин байтугай хольцгүй талх идээд, бэлтгэлээс гадна давхар ажил хөдөлмөр хийгээд, хотын захын гэр хороололд амьдраад бөхөөр хичээллэж байгаа мянга, мянган залуучууд байна. Эд нарын хүсэл тэмүүлэл, эрх ашиг гэж бий. Бөхөд шударга зүйл байх ёстой. Тохиолдлоор нэг хүн хоёр удаагийн үйлдэлтэй болсон нь сенсаац үүсгээд байна уу? Надад ч, бусад олон бөхөд ч энэ дөрвөн залуу шийтгэгдэж байгаа нь харамсалтай байна. Тэдэнд допинг хэрэглэхгүйгээр амжилт гаргах боломж байсан уу, байсан. Өөрсдийгөө ч хохироож, бас бөхийн нэр хүндийг ч харлуулах үйлдэл гаргалаа. Цахим сүлжээнд ямар зүйл бичигдэж байгааг би үзэх шаардлагагүй. Дэмжигчид нь харамсаж, бас хардаад байгаа бол аймгийн үндэсний бөхийн холбоо, “Хан Хэнтий” аварга дэвжээндээ санал хүсэлт гарга. Тэд асууж, тодруулах зүйл байвал МҮБХ-нд албан ёсоор ханд. Бид тайлбарлаад өгнө. Энэ тухай холбооны пэйж хуудсаар мэдээлсэн байгаа. Допингийн зөрчил гаргасан бурууг бөхийн холбооноос биш, ойрын хүмүүс, дэмжигчид мөн багш нараас нь асууж хайсан нь зөв байх.

-Э.Оюунболд улсын аварга цолоо хураалгаж, барилдах эрхээ найман жилээр хасууллаа. Нөгөө талд ижил асуудалд холбогдсон Н.Батсуурь барилдах эрхээ 11 сараар хасуулж, нөхөж даян аварга цол хүртсэн. Хүмүүс үүнд эгдүүцэж, бухимдаад байх шиг...

-Бухимдаад байгаа нөхөд нь бичиг үсэг мэдэх бол бөхийн цолыг Үндэсний бөхийн холбоо олгодог, дараа нь санал оруулдаг байсан нь болиод их олон жил болсоныг мэдэж авах хэрэгтэй. Одоо хуульчлагдаад цол олгодог газар нь өөр газар болсон. 11 сарын шийтгэлийг мөн бөхийн холбоо гаргаагүй. Бөхийн салбар хорооны гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргаж, түүнийг нь Баяр наадмын комиссын гишүүд дэмжиж баталсан. Дээрх шийдвэрүүдийг гаргасан Ерөнхийлөгчийн тамгын газар, Баяр наадмын комисс одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Харин 11 сар нь зөв үү, буруу юу гэдгийг шийдвэр гаргасан хүмүүсээс нь дэмжигч, бухимдагсад нь асуух хэрэгтэй. Нэг өнцгөөс харвал хэт жижиг гэхээр бөхийн шийтгэл, барилдах эрх хасах, цол чимэг олгох зэрэг иймэрхүү зүйлд төрийн нэрийн өмнөөс, төрийн хэсэг албан хаагчид оролцоод янз бүрийн шийдвэр гаргаад харин бухимдагсдыг бий болгоод байгаа нь эргээд төрийн болон өөрсдийнх нь нэр хүндэд ч халтай. Өөр хийх ажил их байгаа байх даа.

-АТГ-ын зүгээс 2009-2019 оны хооронд 38 бөх допингийн зөрчил гаргасан. өөрөөр хэлбэл, авлига өгч нуун дарагдуулж байсан байж болзошгүй хэргийг шалгаж байгаагаа мэдэгдсэн. Эмч, албан тушаалтнуудад холбогдох энэ хэргийг нийтэд ил болгохыг МҮБХ-ноос шаардсан байна лээ.

-Шаардаад байгаа бол анх 38 бөхийн допингийн зөрчил гэдгийг төрийн байгууллага гаргаж тавьсан. Миний зүгээс болон холбооноос энэ тухай Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газарт 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд энэ 38 бөхийн зөрчил, үүсгэсэн хэргийнх нь талаар зургаан удаа хандсан. Тэд нэг хариултаа гурван удаа хуулбарлаж өгсөөр 2021 оны тавдугаар сард иргэн Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Биеийн тамир спортын хорооны албан тушаалтан, эмч нарт үүсгэсэн хэрэг хаагдсан гэсэн хариуг өгсөн. Одоо Э.Оюунболдын дэмжигчид мөн намайг шүүмжлэгч хэсэг нь надаас бас холбооноос биш, Нийслэлийн прокурорын газраас 38 бөхийн нэр байдаг бол гаргуулж аваад хоорондоо мэдээлэл, хов яриа, таамгаа хөөрөлддөг олон нийтийн сүлжээндээ гаргаад тавьчих. Энэ дашрамд хэлэхэд, одоо барилдаж байгаа залуу бөхчүүд дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг тун хичээх хэрэгтэй. Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж, хамгийн дотно хүмүүс гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаал. Угаас монгол эр хүний арай дөнгүүр бие бялдартай залуучуудын дийлэнх нь тамирчид бас бөхчүүд та бүхэн. Бяр, хурд, авьяас хүн бүрд таарсан хэмжээндээ байгаа. Түүнийгээ л цэвэр шударгаар үргэлж өнгөлбөл хөдөлмөрийн үр дүнгээ хүртэнэ.

-Энэ удаа Э.Оюунболд нарын дөрвөн хүний эрхийг хассанаар допингийн асуудал цэгцэрнэ гэдэгт эргэлзэж байна. Явцын шинжилгээ тогтмол авах талаар МҮБХ-ны зүгээс мэдэгдсэн байна лээ. Та энэ талаар тодруулахгүй юу?

-Спортын холбоод тэмцээн уралдаан, бэлтгэлийн үед явцын шинжилгээ авдаг, зөрчил гарвал хариуцлага тооцдог журамтай. МҮБХ ч ялгаагүй 2017, 2018 онуудад нийт 42 бөхөөс шинжилгээ авсан байсан. Үүнээс долоон бөх, мөн чөлөөт бөхийн холбооноос тэмцээний үед 21 бөхөөс шинжилгээ авснаас үндэсний бөхийн хоёр бөх зөрчил гаргаж хариуцлага тооцогдсон. МҮБХ хоёр жилээр, чөлөөт бөхийн холбоо нэг жилээр эрх хассан. Допингийг багасгах, арилгах ажилд явцын шинжилгээ үр дүнгээ өгөх нь тодорхой тул барилдааны дүрэмд заасны дагуу дэвжээдийг татан оролцуулж шинжилгээг авна.

-Допингийн эсрэг үндэсний байгууллага бөхчүүдийн шинжилгээний хариуг удаадаг асуудал бий. Үүнд мөн л МҮБХ, Ц.Магалжавыг буруутгадаг.

-Допингийн эсрэг байгууллага допингтой тэмцэх, сургалт семинар таниулга хийх зэрэг төлөвлөсөн ажилдаа төсвөөс багагүй хэмжээний мөнгө болох 450 гаруй сая төгрөг жилд авдаг мэдээллийг өчигдөр гаргасан байсан. Наадмын бөхийн барилдаанд улсаас, бусад барилдаанд бөхийн холбоо шинжилгээний төлбөрийг хандив, өөрийн орлогоос гаргаж шинжлүүлдэг. Төлбөрөө төлсөн тул шинжилгээний хариуг бид хурдан гаргуулж авах зүй ёсны шаардлагыг тавьдаг. Харамсалтай нь тэд Солонгосын итгэмжлэгдсэн лаборатори шинжилж байна аа л гэдэг. Холбогдох хууль, хяналтын газрууд энэ байгууллагын мөнгө санхүү, ажиллагсдыг олон шалгасан байх. Тэд яаж шалгадаг, хоорондоо ямар харилцаа үүсгэдгийг даан ч мэдэх аргагүй. Шалгалтын үр дүнг манай холбоонд мэдээж тэд өгөхгүй. Харин одоо арванхоёрдугаар сарын 11-ний өдөр 11:00 цагаас МҮБХ, БТСУХ, Допингийн эсрэг байгууллагын дарга удирдлагууд ирж уулзалт, сургалт семинарыг багш дасгалжуулагчид, бөхчүүдэд нээлттэй хийхээр төлөвлөсөн байгаа. Олон зүйлд энэ уулзалтаар мэдээлэл авч болох байх гэж бодож байна.

-Допингийн асуудалд хариуцлага тооцохдоо цолыг хураагаад барилдуулдаг жишиг байж болох уу. Сумо бөхөд озеки цолтой бөх л хамгийн доод зиндаа хүртэл унаад л дээшээ гараад ирдэг жишиг байдаг шүү дээ. Тод жишээ нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ байна.

-Яг одоо энэ талаар тодорхой зүйл хэлж мэдэхгүй юм. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд л шийдсэн асуудал.

-Үндэсний бөхийн барилдааны дүрмээс барьц сонгоог халаад хагас жил орчмын хугацаа өнгөрлөө. Ямар үр дүн гарав?

-Бөхчүүд бэлтгэл нь өөрчлөгдсөн тул их жин хэрэггүй, мөн мэх давтах, ажиллах чадвараа дээшлүүлэх барилдааны бэлтгэлээ түлхүү хийж байгаа байх. Сүүлийн барилдаануудын нийт үргэлжлэх хугацаа 1-2 цагаар багассан, харьцангуй жин багатай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрч байгаа нь анзаарагдаж л байна. Харин хоёр бөх хаялцахгүй удвал яах вэ гэдэг асуудалд хөлийн цэцүүд маань их үүрэгтэй ажиллах шаардлагатай болж байгаа. Үүнийг дахин дүрмэндээ нэг бүрчлэн зааж цэцийн шаардлага биелүүлэхгүй ухрах, барьц өгөхгүй байх, элэг бүсээ зориуд тайлж амарч зогсох, эмч рүү хоёроос дээш удаа явах зэргийг харгалзан эдгээр үйлдлүүдийг гаргасан бөхийг хасах гэдэг нэг талдаа хүчээр ч гэх юмуу барилдааны үр дүнг шийдвэрлэхээс өөр аргагүй болж байна. Төгс зүйл гэж байхгүй.

-Сүүлд нь нэг зүйл тодруулахад Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ төсөлд онцгой цаг үед наадам хэрхэн зохион байгуулах талаар заалт орсон байна лээ. Энэ төсөл батлагдвал МЗХ-ны 100 жилийн ойд шөвгөрсөн бөхчүүдэд цол чимэг олгох боломж бий юү?

-Хуулийн төсөлд тавдугаар сард саналуудаа хүргүүлсэн боловч хууль батлагдаж амжаагүй. Цаг үеийн нөхцөл байдал, гэнэт тархдаг энэ цар тахлын давагдашгүй хүчин зүйл зэрэг асуудлууд шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул ХЗДХЯ руу дахин санал хүргүүлж байгаа. Үүнийг маань хүлээн авч нягт нямбай сайн хууль гаргаасай гэж хүсч байна.

ӨДРИЙН СОНИН Нийтлэлч: ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

image


Сэтгэгдэл

Зочин [192.82.75.195] 2021-12-14 06:11:40

Шударга залуу байна. Амжилт

Зочин [202.126.89.177] 2021-12-13 19:04:48

Бөхчүүдэд багш нь багш нь гэж байгаад Допинг.шахаад байгаа. Малын эмч хар Батням луйварчин Пүрэвням нарыг зайлуулахгүй бол ийм хэрэг хэзээч дуусахгүй!!! Тэд аль гэнэн мөрөөдөлтэй боловсролгүй залуусыг олзолж Бузар хэрэг хийж б.а

тогтох [202.21.100.210] 2021-12-13 16:20:49

4 давсан бөхөөс шинжилгээ авч баймаар байна начны найраа допинг хоёр тэнд л байгаа хүн дийлхээ байсан махан бөмбөгнүүд допингийн хүчээр 4 даваад 5-ын даваанд найраагаа хийж байна.

МҮБөхийнхолбоо дахиад бүх гишүүдтэйгээ хуралд [122.201.31.130] 2021-12-13 16:16:08

ДОПИНГ илэрсэн БАТСУУРЬд 11 сар барилдах эрх хассан асуудал чинь ИРГЭДИЙН дургүйг хүргэж байна. БАТСУУРЬ танай МҮБХолбоонд харъяалагдаж, наадамд барилддаг юм болТА НАР асуудал тавьж БАРИЛДАХ эрхийг нь хуульдаа заасан ёсоор хасах ёстой шүү. БИДЭНД хамаагүй, НААДМЫН бөхийн холбоо хассан гэж ярьж болохгүй

Иргэн [203.217.139.240] 2021-12-13 12:46:11

Энэ бөхчүүд гэж бузрын хэрүүлч хүмүүс байх юмаа, Хэл ам нь хөгжчихсөн, хэдэн биенээ хэмлэсэн хүмүүс бол БӨХЧҮҮД. Шударга ажиллаж байгаа бол мэдээж цаг хугацаа нь харуулна, хүмүүс хүлээн зөвшөөрнө ш дээ

Иргэн [122.201.22.168] 2021-12-13 12:07:12

Магалжав тэргүүтнй Бөхийн холбоо эрх, үүргийнхээ хүрээнд зөв ажиллаж байна. Ямар ч спортоп допинг хэзээ ч байж болохгүй. Батсуурийн эрхийг 11 сараар хассан нь Баяр наадмын комисст ажиллаж байгаа үл бүтэх нөхдүүдийн хийж байгаа ажил. Тэр үед бусад допинг хэрэглэсэн бөхчүүдийг 2 жилээр хасч байсан.

насаа [66.181.169.116] 2021-12-13 11:35:39

Ярилцлага нь маш тодорхой ойлгомжтой байна. Хууль журам гэдэг чинь хэзээ гарсан, хэзээнээс эхэлж мөрдөх вэ гэдгийг тодорхой заасан байдаг. Тэр дагуу л шийдсэн байна шүү дээ. Магалжав тэргүүтэй МҮБХ-ны шийдвэрийг дэмжиж байна. Монгол бөхийн дэвжээг цэвэр ариун байлгах, шударга өрсөлдөөний талбар болгох ариун үйлсийг тань үргэлж дэмжих болно. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Ddavaa [203.91.115.49] 2021-12-13 08:54:04

Barildah erhiig hasah ni hunii erhiig hundsen asuudal bus uu? Huulchid Tailbar ugeh biz Minii bodohod Ulsiin Bay Area naadam bolon MUBHolboonoos zohion baiguulsan batildaand oroltsoh erhiig hasah ni zohistoi bolov uu Zohion baiguulagchid ni horig tavihgui bol Urdu hurshid ochij baridaj bolohgui gej uu? Dopingtoi buhtei barildahgui gej peediigsed Ter barildaand ochihgui baival boloo bish uu? Shine Zuni giants "buriad arslan"-g Altargana naad mini davjee jiihgui bailgui

Зочин [202.55.188.109] 2021-12-12 23:15:33

Одоо ямар хачин тогтолцоотой болцон юм бэ.. Цолыг нь өөр газар олгодог болсон л гэнэ. Шийтгэлийг нь бас өөр газар өгдөг болсон л гэнэ. Шинжилгээг нь бас нэг байгууллага авдаг л гэнэ. Авсан шинжилгээгээ өөр улс руу явуулдаг л гэнэ. Гишүүд нь 76 гаагийн дайны тоог нь урвуу байрлуулаад 67 болгочихсон л гэнэ. Бас л муухан Их хурал болчихоо алдаж байгаа юм байна даа. Цахимжуулаад гишүүдийн тоогоо аймаг бүрээс 2 л хүн байхад болно доо. Нэг аймгаас хэт их бол нутгархаад бусад аймгийнхаа эрх ашгийг үгүй хийгээд байна. Яаж яваад мяндагтангуудын тоог 67 гээд олоод авчихдаг байнаа. ...Бас л Сэргэлэн гарууд шүү....

Зочин [103.229.123.132] 2021-12-12 21:25:41

Oilgomjtoi tailbar, gemjij bna.

Зочин [103.229.123.132] 2021-12-12 21:25:10

Oilgomjtoi tailbar, gemjij bna.

ганбаатар [64.119.25.228] 2021-12-11 20:43:20

Допинг хэрэглэсэн бөх наадмыг жинхэнэ самарч утгы нь алдуулж юу ч биш болгож байна бөхчүүдийн заримынх нь бүтэн жилийн хөдөлмөр ямарч үр дүнгүй хайран цаг нар хөлс хүч мөнгө санхүү болоод л эргээд ирэхгүйгээр үүрд урсан өнгөрч байна Допингчинтой таараагүй бол ямарч амжилт гаргах байсан юм билээ залуу нэг нь цолонд хүрч цолтой нэг нь түрүүлэх ч байсан юм билүү хэн мэдлээ допингчинд өртсөн бөхчүүд хөөрхий

Zochon [202.126.88.144] 2021-12-11 18:38:38

Ойлгомжтой Батсуурь Бүрэнтөгс 2 ыг Дархан аврага болгохын тулд ийм ХОР найруулж Оюунболдыг зайлуулж бга юм. Оюунболдыг зайлуулахгүй бол нөгөө 2 Дархан аврага чадахгүй. Ийм л хор явлаадаа

Хан [192.82.67.229] 2021-12-11 12:42:46

Магалжав болон ҮБХ зөв шийдвэр гаргасан.Батсуурьт адилхан а/х авахыг шаардаад байгаа нөхдүүд шудрага царайлж мэдэн будилж байгаа нь хэнд ч ойлгомжтой.Батсуурьт өмнө хүчин төгөлдөр байсан журмаар тухайн үедээ хариуцлага тооцсон.Харин энэ оны эхээр байхаа ИхЭеэр хуралдаад допингийн эсрэг тэмцэх журмаа шинэчлэн баталж чангатгасан Обо -д энэ журмаар давтан хэрэглэсэн тул 8 жил эрхийг нь хассан.Уг журмыг өмнө зөрчил гаргасан Батсуурьт буцаан хэрэглэх боломжгүй Үүнийг зарим нь мэдэхгүй,зарим нь мэдсэн ч мэдэн будилаад шудрага ёс шаардаад байх шиг байна

Хаш-Эрдэнэ [104.131.73.42] 2021-12-11 11:34:44

Оюунболдын арслан цолыг нь хураагаад ахин допинг хэрэглэвэл насаар нь барилдах эрхийг нь хасчих, тэгээд барилдах эрхийг нь хасчих.

Зочин [64.119.21.134] 2021-12-11 10:37:34

БАТСУУРЬ ГЭЭД ДОПИНГУУДДАА АДИЛХАН АРГА ХЭМЖЭЭ АВААД МЭДЭЭЛЭЭЧЭЭ!!!!

чимэд [124.158.64.133] 2021-12-11 10:02:00

Та нар допинг гэж юуг хэлдэг ямар үйлчилгээ үзүүлдгийг огт мэдэхгүй тэгээд шинжилгээгээ олон мянган доллар төсвөөс төлж солонгосоор хийлгэдэг,монгол хүний биед үнэхээр нөлөөлж хүч нэмдэг эсэхийг огт судлаагүй,манайд тэр допинг худалддаг,үйлдвэрлэдэг эсэх гээд олон асуултад хариу өгч чадахгүй байж сүржигнэлдээд сохор нохой чимээнээр хуцна гэгч болж байна.Одоо энэ допинг гэгч "фталозол"/гэдэсний эм/чинь нэг нэгнээсээ өшөө авах,нэр хүндийг нь унагах зэвсэг болжээ.Манайд байтугай дэлхийд ийм болсныг Орос,АНУ хоёр өрсөлдөж Оросыгоо Олимпод оруулахгүй гээ биздээ.Иймд ямар эм,биологийн идэвхт бодис-бэлдмэл монгол хүний биенд ямар нөлөө үзүүлдгийг судлах,солонгосоор шинжилгээ хийлгэдгийг болих,нэгнээ намнахад ашигладгаа зогсоох хэрэгтэй."Шудрага"байна гэдэгчинь оносонгүй,нэгийг нь хохироож нөгөөг нь шагначихаад хэлдэг үг,хийдэг ажил биш Ингэхэд бөхийн холбоо хэрэгтэй юмуу,Байгуулагдсан цагаасаа хойш хэрэлдүүлдэг талцуулдаг ажил эрхэлсэн.Холбооноос өмнө нам гүм байсан шиг билээ.

Зочин [203.91.115.50] 2021-12-11 09:01:28

Магалжав хуулийн дагуу ажиллаж чадаж байна. Хариулт нь ухаантай хүний үг, дэвшил гарах нь гэсэн найдлага төрлөө. Амжилт хүсье!

Zochin [64.119.24.241] 2021-12-11 00:06:42

Chi adilhan hand! Chadahgyi bol zail pdsa mini gej helmeer bna shyy. ymar bolovsroltoigoo haruulj bna daa

Зочин [139.5.218.111] 2021-12-12 07:36:16

Бөхчүүдийг допинг хэрэглүүлдэггүй болгох гэж байгаа бол шийтгэл хэрэгтэй.зөв байна.ярьсан хэлснийг анзаарч унш.энэ хүнээс ямарч буруу юм олж харсангүй.урам өгөх хэрэгтэй.

их монгол халх [192.82.87.1] 2021-12-10 22:31:07

нэг нь унаж авгай шахсан, нэг нь начин цолны оронд эргүү авгайг нь өрөндөө авсан хоржингууд. магалжав адьяахүү шунал зальны туламнууд больж үз

Төв [192.82.68.222] 2021-12-10 22:30:35

МҮБХ bolon Magaljavd buruu baihgui buruug ter hunees hai busad saihan zaluuchuud boh huud hohiroh esgui buten jiliih ni beltgeliig dopingtoi boh l budaa bolgoj baigaa shu de

IRGEN [66.181.189.113] 2021-12-10 22:15:45

ZOV SHIIDVER INGEJ TSEVERLEH HERGTEI OCHNOON ZALUUSIIN HODOLMOR IREEDUIG BUR MONGOL UNDESTNII ULAMJILALIIG BURTAGLAJ BGAA DOPING GEECHIIG INGEJ TSEVERLEH HERGTEI ZOV.

Хөдөөний монгол [66.181.161.110] 2021-12-10 21:57:50

Хадам хүргэн ухаантай өөдгүй муу хуйвалдагчид, атаач хорон санаат Адъяахүү, Магалжав гэх мэтийн тэнэгүүд зайлж амраагаач

зочин [192.82.87.1] 2021-12-10 22:33:53

хадам хүргэн нэртэй бэлэгдлүүд бөхөөс савраа тат, адьяахүүд өрөө төлж дуусаагүй л байна уу,

золоо [192.82.87.1] 2021-12-10 22:32:34

тийм шүү хорны эзэд бөөн ашиг хонжоо хайгсад. батэрдэнийн санаа ч явж байгаа. увсынханд өраө төлж байна даа

Жирийн монгол ард [66.181.161.110] 2021-12-10 21:55:18

Атаархуу, хэт хувиа хичээгч, өөдгүй муу бэртэгчид болох Бат-Эрдэнэ, Магалжав, Адъяахүү нар зайлцгаа.

иргэд [66.181.191.252] 2021-12-10 21:34:10

8 жил бага бна муусайн ухамсар толгой муутай бөхчүүдийг няслаад зайлуул хөө

зочин [124.158.64.133] 2021-12-11 09:34:43

оюунболдыгоо буудахгүй бол дийлдэхгүй ээ. эсвэл бүх насаар нь шоронд хий

ард түмэн [66.181.191.252] 2021-12-10 21:33:14

тэр Оюунболд хэнд хэрэгтэй юм бэ 8 жил харин ч бага бна

Зочин [148.60.92.227] 2021-12-12 03:44:02

uuchilaarai hynii erh gej bii syy?...Ter Batsyyriigaa dopingtoi beh chol abaad barildaad bna gedeg baij bolomgyi sanagdaj baina?....hereb tanai beh saijrah geed baigaa bol helsendee hyr!!!!Dopingtoi neg ch beh barildaj bolohgyi ee!!

Зочин [66.181.191.67] 2021-12-10 21:14:36

Шударга залуу байх шиг байна. Үндэсний бөхийн спортоо аврах хэрэгтэй. Одоо л ингэж шударга, шуурхай хөдлөхгүй бол дэндүү оройтлоо шүү. Тууштай байж, үндэсний бөхийн спортынхоо нэр хүндийг өсгөх хэрэгтэй. Мэдээж, бүх зүйл бөхчүүдээс өөрсдөөс нь хамаарна! Дэмжиж байна.

Иргэн [66.181.179.146] 2021-12-10 20:16:35

Барилдах эрхийг ҮБХ 8 жилээр хасах эрхтэй юу? Танай мэдээгээр Батсуурь, Пүрэвдагва нар допинг хэрэглэсэн. Эдний эрхийг нэг жилээр хассан сурагтай. Магалжав аа энэ чинь алаг үзэж байгаа асуудал биш үү

Зочин [66.181.161.5] 2021-12-10 19:43:28

Нэг бол бүгд допинг хэрэглээд барилдах хэрэгтэй.

Зочин [66.181.161.64] 2021-12-10 19:36:25

Бөхийн холбоо өөрсдөө хийсэн

ӨГӨР ДӨРВӨДҮҮД ДАРЛУУЛСАН УРВАГЧ ХАЛХУУД [103.10.21.57] 2021-12-10 19:06:00

ӨГӨР ХООСОН ХОДООДОО ӨГӨР ДӨРВӨДӨӨС АВЧ ЗОГООСОН ГУЙЛГАЧИН ЧИ ОДОО ГЭДЭС ЧИНЬ ЦАДСАН УУ?

Зочин [64.119.21.220] 2021-12-10 19:52:33

Хужаануудаа та нар хол очиж хуц, нууц товчоонд гардаг удамтай улсаа бид, харин та нар саяханаас үүсэж буй түмэн юмны микс

Зочин [64.119.21.220] 2021-12-10 19:49:01

ЭНЭ ЯГ ПУУЖИНТ ИХ АВРАГА БАТЭРДЭНИЙ ҮГ, САНАА ЯВЖ БАЙНА

Зочин [202.179.8.210] 2021-12-10 18:26:53

Зөв шинэ журам гараад л хэрэгжээд эхэлж байгаа тул хэн байх нь хамаагүй ингэж байж өөрөөд байгаа залуусын чинь эрүүл мэндийг хамгаалж байна Журам хэзээ гарсныг мэдэж байж комент бич

Mongol [193.170.51.67] 2021-12-10 17:33:03

Анх удаа хэрэглээд 4 жил эрхээ хасуулах юм бол 4жил хасуулсан бөх байгаа юм уу? Адилхан шударга хандаач!

Gan [66.181.161.3] 2021-12-10 17:32:54

Нэр цохож асуугаад байхад Батсуурийн талаар ган хийсэнгүйдээ энэ Магалжав нэг л асуудалтай нөхөр дөө шударга л байл даа

Зочин [64.119.21.220] 2021-12-10 19:50:54

БАТСУУРЬ БИШ ОЮУНБОЛДЫН ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ, САНДРАХДАА ЮМ БОЛГОНООС ЗУУРЧ АВАХ ГЭЭД БАЙНА УУ, БАТСУУРЬ АЙ БИТГИЙ БАРЬЦАА, ТЭР ХҮНД Ч ШААРДЛАГАТАЙ БОЛ АРГА ХЭМЖЭЭ АВНА ШҮҮ ДЭЭ

btr [203.91.116.235] 2021-12-10 17:26:06

Энэ их асуудалтай юм бн даа. Энэ хүн чинь юу ч мэддэггүй хүн бн шүү дээ. Солонгост шинжлүүлж бна аа л гэдэг, юу болж байдын бүү мэд гэсэн хариулт өгсөн бна. Нээрээ юу болж байдаг юм болоов Манайхан ч тер байтугайг будлиулж мэдэх хүмүүс шүү дээ

btr [203.91.116.235] 2021-12-10 17:27:47

тэр

Зочин [203.23.49.170] 2021-12-10 16:33:37

Батсуурь дээр 11 сар барилдах эрх хасдаг нь ямар учиртай юм. Анхны удаа бол 4 жил гэж өөрөө хэлсэн л байна ш т. Нэг газраасаа л шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй л дээ.

Зочин [68.147.129.123] 2021-12-10 22:05:41

тэр Батсуурийн цолыг адилхан хураагаад шийтгэлийг нь 4 жил болгох ёстой юм байна Хүмүүс үүниыг шаардаад байна ш дээ

Irgen [192.82.91.63] 2021-12-10 16:20:02

Irged arai l tuilshraad bna, doping hereglesen buhiig hatuu shiitgel yostoi geed buun yum bolj baij tuhain durem gargasan, odoo changallaa geed heruul hiih ni utgatagui shuu dee, buhchuudig tuluulul buren oroltsood duremee batlaj teruunee songoson baihad huuli geed yum yariad baigaa ni buruu, negent tuluuluh erhtei humuus ni oroltsson Dan buhchuud, aldaa onoogoo ch meddeg humuus ni baij baigaad zuv gesen duren juramaa gargatsgaasan, end irged margah erh baihgui.

МҮБХ [202.179.27.141] 2021-12-10 16:19:15

МАГАЛЖАВ САЙН 2. АМЖИЛТ

Зочин [66.181.187.251] 2021-12-10 16:08:33

Chi bol behiin holboog suiruulej bga hun shu yun 8 n jil erh hasah hunii sportiin jil tiim urt baidag uu mal min chamaig barildaj bhd inguul yah bsn boloo hunii ail geriin aaw eej ah duusiin setgel sanaag bodson uu chi

Зочин [66.181.161.57] 2021-12-10 19:42:20

doping hereglej hereggui l bsn ym heregleseneere olon huniig hohirooj bga bas uuruu uuriiguu

Kca [202.126.89.172] 2021-12-10 15:42:26

Ингээд ил шулуун байсан нь дээр.

зочин [202.55.191.194] 2021-12-10 15:20:52

допинг хэрэглэж түрүүлнэ гэдэг ичмээр, 8жилээр эрхийг нь хасдаг маш зөв

Зочин [202.21.109.62] 2021-12-10 15:09:50

demjij bgaa batsuuriin tuhai sanalaa gargachih bid demjne

Зочин [66.181.161.123] 2021-12-10 14:30:46

shuluun shudarga hariult baiha. AMJILT

Зочин [57.73.48.37] 2021-12-10 14:29:00

Ямартай ч байсан эхнээс нь хариуцлага тооцоод эхэлсэнд талархаж байна. Монгол бөхийн нэр хүндийг унагахгүйгүйгээр бөхийн барилдаануудыг улам сонирхолтой болгоорой гэж ерөөе.

бөх судлаач н,з [124.158.105.2] 2021-12-10 14:27:22

эрхэм дүү магалжавыг дэмжиж байгаа, ухаалаг сайн хариулт өгсөн байна,амжилт хүсье, бүү шантраарай,

Cham shig bugs doloogch bna [64.119.24.241] 2021-12-11 00:07:26

Buh sudlaach guai

bayr [103.80.210.109] 2021-12-10 14:13:25

МҮБХ-нд Магалжав гарч ирээд харьцангуй шудрага болж байгаа гэж боддог шүү. Ажил хийж байгаа хүнд ам хэлний саад хаана ч тулгардаг. Шантрахгүй зүтгээрэй, амжилт хүсье.


58 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
58 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.