Ц.Билэгтсайхан: Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн учир хариу арга хэмжээгээ өөрчиллөө

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүр Covid-19-ийн тархалт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж буй. Өнөөдөр /2022.01.14/ Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан нар омикрон хувилбарын үед авч хэрэгжүүлж байгаа зохицуулалт, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Зөөвөрлөгдсөн болон дотоодод омикрон хувилбар батлагдах нь нэмэгдэж байна. Тиймээс бид омикрон хувилбарын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг өөрчилж байна. Өмнө нь хил дээр түлхүү анхаарч байсан бол одоо вакцинжуулалт дээр илүүтэй анхаарч байна. Цаашид голомтлон тархаж байгаа кластер тархалт дээр анхаарч, халдварыг тогтоон барихад анхаарна. Омикрон хувилбарын нууц үе багасч, халдварлах чадвар өндөр болж байна. Тиймээс бид эрсдэлийн үнэлгээ хийж, хоёр хоногийн өмнө дууссан" гэв.


Сэтгэгдэл

зочин [66.181.177.94] 2022-01-15 00:17:56

За мэдэхгүй, вакцины хугацаа нь дуусах дөхөж байгаа юм болов уу? Ямар учиртай юм бол оо? Та нар арга хэмжээ авсаар байтал Монголчуудын бараг 90% нь халдвар авчихсан юм биш үү? Урьдчилан сэргийлэх ба дархлаа дэмжих аргуудыг ард иргэдэд маш тодорхой, ойлгомжтой танилцуулаач ээ, сургаач ээ. Гаднаас орж ирээд хамар амаа сайтар савандаж угаа, содын уусмалаар хамар амаа зайл, өрөө тасалгаандаа агааржуулалт хий, агаарт алх, дасгал хөдөлгөөн хий, халуун аарц чацарганаа байнга уу, олон нийтийн газраар бүү яв, амны хаалт зүү зэрэг зөндөө зөвлөлгөө өгч болно доо.

Зачин [139.5.216.118] 2022-01-14 20:23:02

Хилээ Хаах хэрэгтэй!

/ [202.131.250.85] 2022-01-14 15:10:19

Зэвсэгт Хүчиндээ болон Цэргийхэндээ Улсын Онцгой Комиссын эрхийг шилжүүлээ та нарын шийдвэр биш байна

Зочин [66.181.161.36] 2022-01-14 14:09:41

УОК,Засгийн газраас авч явуулсан арга хэмжээ чинь анхнаасаа алдаатай байсан,тэртээ тэргүй хил хаалттай байхад хилдээ анхаарал тавьсан боловч агаарын тээвэртээ гадаадын нислэгийг цуцлахгүй байсаар байгаад ингээд алдчих юм.одоо наадах чинь дийлдэхээ байсан байх аа.дандаа урагшгүй шийдвэр гаргах юм.Гаргаж байгаа шийдвэрүүд чинь байгаа онохгүй болохоор өөрсдөддөө хүнрэл учруулаад байх юм даа.

Батмон [202.21.120.162] 2022-01-14 13:57:18

Аливаа өвчинг гаднаас нь дотогш нь хумьдаггүй юм уу? Дайн байлдаанд ч гэсэн дайснаа бүсэлж байгаа хумьж устгадаг биз дээ

Зочин [31.15.48.85] 2022-01-14 13:44:11

ewrop bvr koronadaa barigdaad duusaj bhad hil gaalia haahgvigeer yaj ch omikroniig hyamgdah gej bgan.Ard irged chini vlgert itgedeg ve ni ongorchihson bgaa sh dee

зочин [103.26.195.71] 2022-01-14 12:44:36

Хил дээр анхаарахаа болиод вакцин их хийнэ гэнэ үү Энэ бодлого чинь буруу Гаднаас омикрон их орж ирнэ биздээ Гаднаас оруулахгүй дотоодддо хумиж авах ёстой баймаар юм


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.