Олон улсын стандартуудыг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа цахимд шилжүүлэв

Aдмин / Нүүр

Хойд бүсийн Төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас аймгийн удирдлагуудад 2021 онд хийсэн ажил, үр дүнгийн талаар танилцууллаа.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хүрээнд Засгийн газар, УОК, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулж, 31 арга хэмжээ төлөвлөн 92 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн ажилласан. Мөн техник, тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах, чадавхжуулах хэрэгжүүлэх зорилтын хүрээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр гамшиг, ослын дуудлага 3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Онцгой байдлын газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх зарим үйлчилгээ буюу ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт гаргуулах хүсэлтийг e-Mongolia цахим бүртгэлийн системээр хүлээн авдаг болсон зэрэг томоохон ажлуудыг өрнүүлсэн гэдгээ танилцууллаа.


Тайлангийн хэлэлцүүлгийн үеэр аймгийн удирдлагууд Онцгой байдлын газрын хамт олныг цар тахлын үед Орхон аймагт төдийгүй бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж үр дүнтэй, сайн ажилласан гэдгийг энэ үеэр онцоллоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.